Дэлхий нийтээр..
Чингэлтэй дүүрэгт голын ай сав газрын 85.9 мянган ам.метр талбайг цэвэрлэж, 145.5 тонн хог хаягдал тээвэрлэв
Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт төр, хувийн хэвшлийн байгууллагын 70 гаруй ажилтан, албан хаагч, тохижилт үйлчилгээний байгууллагын ажилчид гурван байршилд хуваагдан долоодугаар сарын 24, 25-ны өдрүүдэд голын ай сав, зуслангийн чиглэлд цэвэрлэгээ хийлээ.
- Нэгдүгээр байршил: Майхан толгой-2 зуслангаас доош уруудан Шаргаморьтын гүүр хүртэл
- Хоёрдугаар байршил: Шаргаморьтын гүүрнээс доош Гоодой ам хүртэл
- Гуравдугаар байршил: Гоодой амаас оош Дамбын пост хүртэл буюу голын эрэг дагуу түүвэр цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэлээ.
Нийт 85.915 ам.метр талбайг цэвэрлэсэн бөгөөд зуслангийн чиглэлд найман авто машинаар 15 рейсээр 145.5 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэв. Мөн цэвэрлэгээ хийгдэж дууссаны дараа Сэлбэ гол дагуу ай сав газрын нийт 8.8 км урт, 128.000 ам.метр талбайг ариутгаад байна.


Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
Дэлхий нийтээр..
НҮБ-ын төлөөлөгч Тегеранд очиж хохирлын нөхцөл байдалтай танилцлаа
НҮБ-ын тусгай төлөөлөгч Тегеран хотод ажиллаж, агаарын довтолгоонд өртсөн гэх иргэний байгууламжуудтай газар дээр нь танилцсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Мэдээллээр НҮБ-ын төлөөлөгч Тегеран хотын хэд хэдэн дүүрэгт очиж, орон сууцны барилга, иргэний дэд бүтэц, боловсролын байгууллагуудад учирсан хохирлын талаар холбогдох албаныхнаас тодруулга авчээ. Зарим бүсэд дэлбэрэлтийн улмаас барилгын цонх хагарч, ойр орчмын байгууламжууд гэмтсэн гэх мэдээлэл гарсан байна.
НҮБ-ын төлөөлөгчийн энэ айлчлал нь агаарын довтолгооны үеэр иргэний байгууламжууд онилогдсон эсэхийг тодруулах, олон улсын хүмүүнлэгийн эрх зөрчигдсөн эсэхийг шалгах зорилготой гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Үүнтэй холбоотойгоор НҮБ нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд Аюулгүйн зөвлөлийн түвшинд асуудлыг хэлэлцэх боломжтой гэж үзэж байна.
Сүүлийн 12 цагийн хугацаанд Ираны хэд хэдэн хотод дэлбэрэлт болсон гэх мэдээлэл гарч, Тегеран хотын зарим дүүрэгт агаарын хамгаалалтын систем ажилласан тухай мэдээлэл мөн гарсан юм. Энэ нөхцөл байдалтай зэрэгцэн НҮБ-ын төлөөлөгч газар дээр нь ажилласан нь Ойрхи Дорнодын нөхцөл байдал шинэ шатанд шилжиж байгааг ажиглагчид онцолж байна.
Одоогоор Ираны тал хохирлын талаар дэлгэрэнгүй албан ёсны мэдээлэл гаргаагүй байгаа бөгөөд нөхцөл байдлыг олон улсын байгууллагууд үргэлжлүүлэн ажиглаж байна.
Дэлхий нийтээр..
Путин, Саудын Арабын хунтайж нар Ойрхи Дорнодод гал зогсоохыг уриалав
-
Дэлхий нийтээр..2021/03/12
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл технологийн салбарын төлөөлөлтэй уулзав
-
Үйл явдал2021/12/30
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн
-
Дэлхий нийтээр..2021/04/09
Гадаадаас ажиллах хүч уригч аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд!
-
Дэлхий нийтээр..2021/11/01
Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагдлаа
