Өнөөдөр
Улаанбатарт өдөртөө 31 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, 9-нд ихэнх нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2020 оны 07 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар их төлөв баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 18-23 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 29-31 хэм дулаан байна.
2020 оны 7 дугаар сарын 08-наас 7 дугаар сарын 12-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
8-нд нутгийн хойд хагаст дуу цахилгаантай аадар бороо, 9-нд баруун болон төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд говь болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 8-нд нутгийн зарим газраар, 9, 10-нд говь, талын нутгаар, 11-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 8, 9-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө халж 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС
Өнөөдөр
Скүүтер, мопед, цахилгаан дугуйг өнөөдрөөс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Нийслэлийн Засаг даргын 2025 оны аравдугаар сарын 15-ны өдрийн А/1453 тоот захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт скүүтер, мопед, цахилгаан дугуйг өнөөдрөөс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй.
Тодруулбал, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангаж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх тээврийн хэрэгслийг 2025 оны аравдугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм.
Нийслэлийн Засаг даргын А/1453 тоот захирамжийг
- Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг,
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.7 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.2.2, 10.2.3, 10.2.7 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.3 дахь заалт, 28 дугаар зүйлийн 28.1.5, 28.1.10 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь заалт,
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.2, 9.4.2, 9.4.3, 9.4.5 дахь заалт,
- Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсгийг тус тус үндэслэн гаргав.
Хязгаарлалт тогтоосон хугацаанд техникийн шаардлагыг хангасан мотоцикл (суррон загварын тээврийн хэрэгсэл), мопед (скүүтер загварын тээврийн хэрэгсэл)-ийг бүртгэлжүүлж, улсын бүртгэлийн дугаар олгох, хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэх, түрээслүүлэгч байгууллагуудтай гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахыг холбогдох газруудад даалгав.
Өнөөдөр
Ирэх өдрүүдэд нийт нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна
Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Ирэх өдрүүдэд нийт нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
2025 оны аравдугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Алтайн уулархаг нутгаар үүлшиж, ялимгүй цас орно. Бусад нутгаар цэлмэг, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 10-15 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм дулаан, бусад нутгаар 4 хэмийн хүйтнээс 1 дулаан хэм байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.
2025 оны аравдугаар сарын 21-нээс 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
24-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орно. 21-23-нд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 24-нд Хэнтийн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын нутийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна.
2025 оны аравдугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 6-8 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 6-8 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.
2025 оны аравдугаар сарын 18-наас 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 18-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар, 20, 21-нд Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэмийн хүйтэн, өдөртөө 2 хэмийн дулаанаас 3 хэмийн хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
-
Тод мэдээ2021/06/03
Зорилтот бүлгийн иргэдэд "Файзер" вакцин хийж байна
-
Тод мэдээ2020/08/08
Даланзадгад хотод 1200 хүүхдийн шинэ сургуулийн барилгын ажлыг эхлүүлэв
-
Тод индэр2020/03/25
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргээс урьдчилан сэргий...
-
Тод индэр2022/02/17
Нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруул...