Тод мэдээ
Тусгай үүргийн онгоц газардлаа
Сөүл-Улаанбаатар чиглэлийн эхний тусгай үүргийн транзит онгоц 2020 оны 7 дугаар сарын 15-ны 18:25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан нийт 261 иргэн эх орондоо ирж байна. Үүнд, бага насны хүүхэдтэй гэр бүл 71, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 53, өндөр настан 33, жирэмсэн 2, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 102 иргэн байгаа юм.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Корпорэйт”, “Кентавр”, “Энхсаран” зочид буудал, сувилалд 21 хоног тусгаарлана гэж Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Тод мэдээ
Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төсөл хэрэгжинэ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлнэ.
НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2023 оны зургаадугаар сарын 14-ний 231 тоот тогтоолоор “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөө (2023-2027)”-г баталсан.
Төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагуудад НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг сурталчлан таниулах, Засгийн газраас баталсан үндэсний төлөвлөгөөг танилцуулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа юм.
Энэ хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн жишээн дээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эрхэд хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлэх юм.
Тод мэдээ
Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ ирүүллээ
Сонгуулийн ерөнхий хороонд Үндэсний аудитын газар улс төрийн 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтийг өчигдөр (2024.04.25) хүлээлгэн өглөө.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт 2024 оны гуравдугаар сарын 22-24-ний өдөр хүргүүлсэн юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.10 дахь хэсэгт “Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайланд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.” гэж заасан.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ 2024 оны 4 дүгээр сарын 26, 27, 28-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.
Тод мэдээ
Б.Мөнх-Эрдэнэ, Б.Бадамдорж нар сонгомол бөхийн төрлөөр олимпын эрхийн тэмцээнд оролцоно
-
Өнөөдөр2022/04/14
Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
-
Тод мэдээ2020/12/10
“Далайд дусал нэмэр” хандивын аяны хүрээнд хүнсний 2000 ширхэг багцы...
-
Чөлөөт бүс2019/07/01
Б.Мишээл "Олон улсын их мастер"-ын болзол хангалаа
-
Тод мэдээ2023/04/17
Хүнсний сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 тэрбум төгрөгийн зээл ол...
Сэтгэгдэл