Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

ЗГ: Арван хоёр хоногийн хатуу хөл хорио хэрэгжинэ

Огноо:

,

Сэтгүүлч:

Эрүүл мэндийн яам, УОК-ын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 105 тоот тогтоол гаргаж 2021 оны 04 дүгээр 25-ны өдрөөс дуусах байсан бүх нийтийн бэлэн байдлын зэргийн дуусах хугацааг үргэлжлүүлэн 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06:00 цаг хүртэл 12 хоногоор сунгахаар болсон.
 
Хөл хориог үргэлжлүүлэн 12 хоногоор сунгах болсон шалтгаан нь Цар тахлын халдварын тархалт буурахгүй байгаа, иргэдийн дунд Ковид19/коронавирус/-ын халдвараар өвчлөгчдийн нас баралт огцом нэмэгдсэн, вирусын мутацлагдсан хувилбар орж ирсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн, ЭМЯ, эмнэлгийн байгууллага болон салбарын эрдэмтэн мэргэдийн хөл хорио сунгах саналд тулгуурлан шийдвэрлэсэн байна.
 
Энэ удаагийн 12 хоногийн хөл хориог үр дүнтэй болгох, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, халдвар тархах эрсдэлийг бууруулах, вакцинжуулалтын ажлыг халдвар хамгааллын дэглэмийг алдагдуулахгүйгээр эрчимтэй зохион байгуулахын тулд өмнөх хөл хорионоос илүү хатуу чанд зохицуулалтыг хэрэгжүүлэхээр УОК-оос төлөвлөжээ.
 
Хөл хорионы өдрүүдэд зөвшөөрөгдсөн 15 байгууллагын ажилтан албан хаагчид болон үйлчилгээ, хүнс тээврийн автомашиныг нийслэл хотод зорчих зөвшөөрлийг QR код хэлбэрээр олгох бөгөөд энэ зохицуулалтын ажлын хэсгийг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлан хэрэгжүүлэхээр болсон. QR кодыг хэрхэн олгох талаар өнөөдөр орой 17:00 цагт ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэвлэлийнхэнд хандан түр журмын төслийг танилцуулав. Журам хэрэгжиж эхэлснээр QR кодоор 41590 гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохоор системд бүртгэгдсэн байна. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг 12 хоногийн турш 10 хувиас хэтрэхгүй байдлаар ажиллуулахаар төлөвлөсөн. Нэн шаардлагатай тохиолдолд тухайн салбарын сайдын болон Нийслэлийн Засаг даргын захирамжийн албан хүсэлтээр төрийн байгууллагуудад нэмж QR код олгохоор журамласан байна.
 
Хэрэв та үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн 15 салбарын ажилтан бол QR код авах хүсэлтээ qr@gov.mn цахим хаягаар илгээх бөгөөд үүндээ Хөдөлгөөнд оролцох хугацаа, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар, ажилтан албан хаагчдын регистрийн дугаарыг илгээж зөвшөөрөл авна. Зөвшөөрлөө урд нь олгож байсан журмын дагуу www.smartcar.mn руу нэвтэрч хэвлэж авна. Маргаашнаас /2021.04.26-аас/ эхлэн бүх тээврийн хэрэгслийг QR кодоор зорчуулахаар болсныг Ажлын хэсгийн ахлагч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар илэрхийллээ.
 
Засгийн газрын 105 тоот тогтоолын хавсралтаар 12 хоног үргэлжлэх хөл хорионы өдрүүдэд төрийн болон хувийн хэвшлийн зөвшөөрөгдсөн 15 байгууллагын ажилтнууд ажилдаа ирэх, буцах цагийг /Өглөө 07:00-09:00, Орой 17:00-20:00/ тогтоож өгсөн, өдрийн цагаар ажлын шаардлагаас бусад тохиолдолд зорчихыг хориглосон бол иргэдийн хувьд Эмнэлгийн зайлшгүй тусламж, үйлчилгээ авах, эмийн сан орох, үзлэгийн цаг авсан, жирэмсэн хүмүүс эмнэлгийн бичгээ үзүүлээд цаг харгалзахгүй зорчих боломжтой.
 
Түүнчлэн иргэд өмгөөлөл, нотариатаар үйлчлүүлэхдээ 10:00-16:00 цагт үйлчлүүлэх, Хүнс, ахуйн хэрэглээний бараа, түлш, зөөврийн ус авахдаа оршин суугаа хорооны болон хамгийн ойр хүнсний дэлгүүр, борлуулалтын цэг, худгаар үйлчлүүлэх, Оршуулгын ажилд оролцох бол нийт автомашин 5, 10 иргэнээс хэтрэхгүй байхаар журамлажээ.
 
Мөн хугацаанд иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих, өрөө тасалгаандаа тогтмол цагуудад агаар сэлгэж байх, айлд зочлохгүй, зочин урихгүй байх, шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байх, гарсан тохиолдолд хүн хооронд 2 метрээс доошгүй зай барих, гэрийнхээ ойр орчмын 50 метрээс хол агаарлаж явахгүй байх, олон нийтийн газар очихгүй байх, мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг ягштал баримтлах, халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд 100, 119, өрхийн эмнэлэгрүү утасдан мэдэгдэж, эмнэлзүйн заавар утсаар зөвлөгөө авах зэрэг харилцааг түр журамд тусгасан байна.


Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв

Огноо:

,

Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.

Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.

Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.

Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.

Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ

Огноо:

,

Газын зурваст ажиллаж байсан Al Jazeera телевизийн сэтгүүлч Вишах Израилын цохилтын үеэр амь үрэгдсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Мэдээллээр, сэтгүүлч Вишах Газын зурваст болж буй үйл явдлыг сурвалжилж байх үед цохилтод өртсөн бөгөөд хамт ажиллаж байсан хэвлэл мэдээллийн ажилтнууд түүнийг эмгэнэн хүндэтгэл үзүүлжээ.

Газын сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагууд:

  • Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангахыг
  • Сурвалжлагчдыг онилохгүй байхыг
  • Олон улсын байгууллагууд анхаарал хандуулахыг уриалсан байна.

Al Jazeera телевизийн зүгээс сэтгүүлчийн амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийлж, мөргөлдөөний бүсэд ажиллаж буй сэтгүүлчдийн аюулгүй байдлын асуудал улам ноцтой болж байгааг онцолжээ.

Сүүлийн саруудад Газын зурваст хэд хэдэн сэтгүүлч амь үрэгдсэн талаар олон улсын байгууллагууд анхааруулж байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн ажилтнууд мөргөлдөөний бүсэд хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буйг тэмдэглэж байна.

Ойрхи Дорнодын нөхцөл байдал хурц хэвээр байгаа бөгөөд Газын зурваст агаарын цохилт, хуурай замын ажиллагаа үргэлжилсээр байна.

 
Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

НҮБ-ын төлөөлөгч Тегеранд очиж хохирлын нөхцөл байдалтай танилцлаа

Огноо:

,

НҮБ-ын тусгай төлөөлөгч Тегеран хотод ажиллаж, агаарын довтолгоонд өртсөн гэх иргэний байгууламжуудтай газар дээр нь танилцсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Мэдээллээр НҮБ-ын төлөөлөгч Тегеран хотын хэд хэдэн дүүрэгт очиж, орон сууцны барилга, иргэний дэд бүтэц, боловсролын байгууллагуудад учирсан хохирлын талаар холбогдох албаныхнаас тодруулга авчээ. Зарим бүсэд дэлбэрэлтийн улмаас барилгын цонх хагарч, ойр орчмын байгууламжууд гэмтсэн гэх мэдээлэл гарсан байна.

НҮБ-ын төлөөлөгчийн энэ айлчлал нь агаарын довтолгооны үеэр иргэний байгууламжууд онилогдсон эсэхийг тодруулах, олон улсын хүмүүнлэгийн эрх зөрчигдсөн эсэхийг шалгах зорилготой гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Үүнтэй холбоотойгоор НҮБ нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд Аюулгүйн зөвлөлийн түвшинд асуудлыг хэлэлцэх боломжтой гэж үзэж байна.

Сүүлийн 12 цагийн хугацаанд Ираны хэд хэдэн хотод дэлбэрэлт болсон гэх мэдээлэл гарч, Тегеран хотын зарим дүүрэгт агаарын хамгаалалтын систем ажилласан тухай мэдээлэл мөн гарсан юм. Энэ нөхцөл байдалтай зэрэгцэн НҮБ-ын төлөөлөгч газар дээр нь ажилласан нь Ойрхи Дорнодын нөхцөл байдал шинэ шатанд шилжиж байгааг ажиглагчид онцолж байна.

Одоогоор Ираны тал хохирлын талаар дэлгэрэнгүй албан ёсны мэдээлэл гаргаагүй байгаа бөгөөд нөхцөл байдлыг олон улсын байгууллагууд үргэлжлүүлэн ажиглаж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал13 минутын өмнө

АНУ цэргээ татсаны дараа Сири улс цэргийн баазуудыг хяналтдаа авлаа

Үйл явдал43 минутын өмнө

Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг ...

Үйл явдал59 минутын өмнө

AI-ийн өгсөн мэдээлэл бодит байдалтай зөрөх тохиолдол их байна

Хэн юу хэлэв...2026/04/16

Санхүүгийн зах зээлүүд Ираны дайны нөлөө буурч эхэлсэнд итгэж эхлэв

Үйл явдал2026/04/16

Томоохон байгууллагууд руу чиглэсэн кибер халдлагын оролдлого нэмэгд...

Дэлхий нийтээр..2026/04/16

Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн...

Үйл явдал2026/04/13

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд ажлын 4 өдрийн горимд шилжл...

Үйл явдал2026/04/13

“Оюу толгой” ХХК 9.9 тэрбум төгрөгийн нөхөн сэргээлтийн барьцааг...

Хэн юу хэлэв...2026/04/13

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

Үйл явдал2026/04/13

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа

Дэлхий нийтээр..2026/04/10

“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ

Үйл явдал2026/04/10

“Ногоон автобус”-ны хэрэг Улсын дээд шүүхийн шатанд үргэлжилж ба...

Хэн юу хэлэв...2026/04/10

Аббас Арагчи: Хурцадмал байдлыг намжаахад олон улсын хамтын ажиллага...

Дэлхий нийтээр..2026/04/10

НҮБ-ын төлөөлөгч Тегеранд очиж хохирлын нөхцөл байдалтай танилцлаа

Үйл явдал2026/04/06

Швейцарт хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын хоёр ховор бичвэри...

Хэн юу хэлэв...2026/04/06

Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлэ...

Үйл явдал2026/04/03

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуул...

Үйл явдал2026/04/03

Судалгаа: Америкчуудын дийлэнх нь Ираны эсрэг цэргийн ажиллагааг эсэ...

Дэлхий нийтээр..2026/04/03

Путин, Саудын Арабын хунтайж нар Ойрхи Дорнодод гал зогсоохыг уриала...

Үйл явдал2026/04/03

Казахстан Astana Hub-д 2026 онд улсын төсвөөс санхүүжилт олгоно

Үйл явдал2026/04/03

Ж.Золзаяа “THE BEST WOMEN OF THE YEAR” шагнал хүртлээ

Дэлхий нийтээр..2026/04/03

ОХУ бензиний экспортын хоригийг өргөтгөсөн нь Монголд нөлөөлж болзош...

Үйл явдал2026/04/03

Тегеранд 100 гаруй жилийн түүхтэй халдварт өвчин судлалын төв цохилт...

Хэн юу хэлэв...2026/04/03

Элон Маск сансрын бага тойрог замыг сая сая хиймэл дагуулаар дүүргэн...

Хэн юу хэлэв...2026/04/03

Трамп эмийн бүтээгдэхүүнд 100 хувийн татвар ногдуулах санал танилцуу...

Хэн юу хэлэв...2026/04/02

Турк улс Персийн булангийн орнуудыг Ираны эсрэг мөргөлдөөнд оролцохг...

Хэн юу хэлэв...2026/04/02

Шинэ геополитикийн тэнцвэр: Иран, Орос, Хятад ойртож байна

Хэн юу хэлэв...2026/04/02

Түгжрэлийг бууруулах бодлого эсрэг үр дүн авчрах уу

Үйл явдал2026/04/02

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр технологийн хэрэг...

Чөлөөт бүс2026/04/02

Өмнөд Хятадын тэнгисийг захирч асан Улаан далбаат флот

Санал болгох