Тод мэдээ
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн /2021.07.06/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
Хэлэлцэх асуудал:
- Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон сахилгын хорооны 2022 оны төсвийн төсөл;
- Хүний эрхийн Үндэсний Комиссын 2022 оны төсвийн төсөл;
- Үндсэн хуулийн 2021 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
2. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
Хэлэлцэх асуудал:
- Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Ажлын хэсэг байгуулах тухай /Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/.
3. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
Хэлэлцэх асуудал:
- “Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн/.
4. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 12.00 “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
Хэлэлцэх асуудал:
- “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их хурлын гишүүн Г.Тэмүүлэн 2021.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.06.07-ны өдөр өргөн мэдүүлсэн анхны хэлэлцүүлэг/.
Тод мэдээ
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Мөн ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 19, 20-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Тодруулбал, Баянгол, Чингэлтэй дүүрэгт тус бүр тав, Сонгинохайрхан дүүрэгт дөрөв, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт тус бүр гурав, Налайх, Багануур дүүрэгт тус бүр нэг, нийт 25 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах юм. Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар, кг-ыг нь 8900 төгрөг, ямааны махыг гулуузаар, кг-ыг нь 6700 төгрөгөөр зарж борлуулна.
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгч долоон аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, нийт 6337 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Тодруулбал, бэлтгэсэн нөөцийн махны 60 хувь нь хонь, 30 хувь нь үхрийн, 10 хувь нь ямааны мах байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Гадна зар сурталчилгаа, хаягийн стандартыг мөрдүүлж байна
Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн аюулгүй орчинд ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, норм, стандартыг зөрчсөн зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулан ажиллаж буй. Энэ хүрээнд шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан иргэн, ААН-ийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон хууль, тогтоомж, барилгын норм ба дүрмийг зөрчиж барьсан байгууламжийг албадан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг хураах, зам талбайг чөлөөлөх чиглэлээр хотын стандартыг мөрдүүлж байна.
Тухайлбал, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн гадна хаягийн стандартыг мөрдүүлэх ажлын хүрээнд холбогдох шалгалтыг хийж байна. Нийт 87 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчилгааны байгууламжид тавих ерөнхий шаардлага зөвлөмж хүргүүлэн, 15 байгууллагын гадна хаягийг газар дээр нь буулгуулж зөрчлийг арилган ажиллалаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
“Алтайн хүдэр” компанийн захирлуудаас тайлбар мэдүүлэг авна
Эрүүгийн цагдаагийн албанаас өнөөдөр /2024.04.15/ “Алтайн хүдэр”компанийн захирал Р.Базарын ажлын байранд нэгжлэг хийж байгаа аж. Тодруулбал, түүнийг мөнгө угаасан, хууль бусаар сонгууль санхүүжүүлж байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү шалгаж байгааг хуулийн байгууллагаас мэдээллээ.
Энэ хүрээнд “Алтайн хүдэр” компанийн гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ болон ерөнхий захирал Р.Базараас тайлбар мэдүүлэг авахаар авч явжээ.
-
Өнөөдөр2020/12/09
“COVID-19”-ын нөхцөл байдлын хэвлэлийн бага хурал /2020.12.09-ний 11...
-
Тод мэдээ2023/06/02
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
-
Тод мэдээ2022/12/22
ЗГ: Олон улсын санхүүгийн төв байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
-
Тод мэдээ2020/02/12
Урт цагааны үйл ажиллагааг зогсоох саналыг Нийслэлийн Засаг даргад өргөн барина ...
Сэтгэгдэл