Бидэнтэй нэгдэх

Тод индэр

Я.Эрдэнэсайхан: Үндэсний үйлдвэрлэгчдийг бүтээгдэхүүний танилцуулгаа ирүүлэхийг урьж байна

Огноо:

,

Сэтгүүлч:

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаас бэлгийн багцын талаар тодрууллаа.  

 

-Гадаадын зочид, төлөөлөгчдөд үндэсний үйлдвэрлэгч нарынхаа бүтээгдэхүүнийг багц болгон бэлэглэж байя гэдэг санаачилгыг гаргасан байсан. Энэ чиглэлд ямар ажлууд хийгдэж байна?

-ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар энэ талаар ярилцсан байсан. Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамдууд гадны зочид, төлөөлөгч нарт зориулж бэлэг өгөх шаардлага гардаг. Монгол Улсыг төлөөлж өгч байгаа бэлэг учраас дотооддоо үйлдвэрлэсэн, үндэснийхээ онцлог дүр төрхийг илэрхийлсэн, чанар стандартын шаардлага хангасан байвал зүгээр гэж ярилцаад  Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын даргын тушаал 2021 оны 4-р сард гарсан. Энэ ажлын хүрээнд хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр дамжуулан үйлдвэрлэгчдэд хандаж бэлгийн багцад оруулах бүтээгдэхүүнийхээ дээж, танилцуулгыг ирүүлэхийг урьсан. Нийт 22 үйлдвэрлэгчээс бүтээгдэхүүний үнэ, санал ирсэн. Тоо ширхэг, бүтээгдэхүүний чанар болон яг бэлэг болгон өгөх зориулалтын шаардлагыг төдийлөн сайн хангаж чадахгүй байна гэж үзэж байгаа.
Гадаад харилцааны яамныхан бас ажлын хэсэг байгуулаад Дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдуудын яамдуудаас саналыг нь авч, судалж үзье гэж ярилцаж байгаа юм билээ. Одоохондоо эцсийн байдлаар шийдэгдээгүй байна.  

-Энэ санаачилгыг ажил хэрэг болгож, хэрэгжүүлэх нь аль аль талдаа үр ашигтай байх болов уу гэж харж байна?

-Ер нь нэгдсэн шаардлага бүхий бэлгийн багц гаргаж өгөх нь үндэсний үйлдвэрлэлийнхээ бүтээгдэхүүн цаашлаад монголоо сурталчлах давуу талтай. Бид гадны орнуудын туршлагыг судалж үзсэн. Жишээлбэл, Солонгосын парламентын гишүүн нь тухайн сонгогдсон тойргийнхоо бүтээгдэхүүнийг гадны зочид төлөөлөгчдөд өгдөг. Энэ нь улсаа сурталчлахаас гадна тойргоо сурталчилж байгаа юм. Солонгос, Япон улсад гадны гэхгүй дотоодынхоо төлөөлөгчдөд ч их хурлын гишүүний хувиар бэлэг өгдөг юм байна. Энэ жишгээс бид санаа авч, ажил хэрэг болгохоор ажиллаж байна.

-Бэлгийн багцад оруулах бүтээгдэхүүнд ямар шаардлага тавих вэ. Нэгдсэн стандарт гэж байх уу?  

-Яг тогтсон стандарт гэж байхгүй. Нэг жишээ дурдахад, Вьетнамын төлөөлөгчид арьсан түрийвч, бээлий, цүнх гээд арьсан бүтээгдэхүүн их сонирхдог. Гэтэл Солонгос, Япончууд илүү архи сонирхдог. Харин Европынхон, Канадууд ноолууран бүтээгдэхүүн сонирхдог гээд улс орны онцлог өөр учраас бүгдэд нь ижилхэн бэлэг өгч болохгүй. Тиймээс тухайн оронд сууж байгаа монголын төлөөллийн байгууллагуудаас  санал авах хэрэгтэй байна. Дээрээс нь нэг жилд хэдий хэмжээний тоо ширхгийг ямар төсвөөр хийдэг гэдгийг мэдэх хэрэгтэй. Ингэж байж үнэдээ тааруулан бэлгийн багц гаргана.

-Саналаа ирүүлсэн компаниуд ямар бүтээгдэхүүн санал болгож байна вэ?

-Зарим нь ноос, ноолууран зарим нь арьсан, архи гээд төрөл бүрийн бүтээгдэхүүн байгаа учраас нийлүүлээд “бэлгийн багц” гаргах боломжтой. Одоохондоо энэ багц бүрдээгүй байна. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдээс дахин санал авах шаардлагатай байгаа юм. Өмнө ирсэн болон шинээр ирэх бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаад сонгон шалгаруулалт хийе гэж төлөвлөж байна.  Жижиг, дунд үйлдвэрийн газраас үндэсний үйлдвэрлэлийнхээ борлуулалтад тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Тийм учраас үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд энэ ажилд идэвхтэй оролцож, бүтээгдэхүүний дээж, танилцуулгаа ирүүлэхийг урьж байна. Сонирхсон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид turbold@sme.gov.mn мэйл хаяг руу байгууллага болон бүтээгдэхүүний товч танилцуулгыг үнийн саналын хамт 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлэх боломжтой. 

Эх сурвалж: ХХААХҮЯ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод индэр

ЕБС-иудын хичээлийн жил 3 улиралтай болно

Огноо:

,

Боловсролын сайдын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/01 тоот тушаалаар өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг батлав. Үүнийг сургуулиудад даруй хүргүүлэх аж. Хичээлийн шинэ жилийн бүтцийг эрт өгснөөр сургуулиуд бүтэн жилийнхээ тогтмол ажлын төлөвлөгөөг (ТАТ) боловсруулан, эцэг эх, сурагчдад эртхэн мэдээлэх боломжтой болно.

Үүний үр дүнд гэр бүлийн амралт, аялал, эцэг эхийн ажлын төлөвлөлтийг эртхэн хийх боломжтой болох юм. Бид хугацаа тулгасан, гэнэтийн цочроосон шийдвэр гаргахгүй байхыг анхаарч ажиллана.

Энэ хичээлийн жилийн төлөвлөлтийн нэг онцлог нь бие даалтыг оруулж ирсэн явдал болно. Бие даалтын хугацаанд музей, театр үзэх, 6 настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах болно гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Сургуулийн орчинд авлигын эсрэг соёлыг төлөвшүүлэх нь

Огноо:

,

Авлигатай тэмцэх соёлыг үндэстэн даяар төлөвшүүлэх нь нэг өдрийн ажил биш. Урт удаан хугацааны туршид тууштай байх шаардлагатай бөгөөд тухайн улс, үндэстний хүүхэд бүрд багаас нь төлөвшүүлэх ёстой.

Залуу, хойч үеийнхэнд боловсрол олгохоос гадна, багаас нь авлигын эсрэг үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд хамгийн тохиромжтой гэр бүлээс гаднах нийгэмшлийн орчин бол сургууль юм. Тиймээс сургуулиуд авлигын шинжтэй бүх үйлдлээс ангид байх ёстой. Гэвч зарим сургуулиудад шинээр элсэхэд авлигын шинжтэй үйлдлүүд үйлдэгддэг гэж Индонезийн Авлигатай тэмцэх хорооноос (АТХ) мэдээллээ. Сурагч шинээр элсэх үйл явц дахь авлигын шинжтэй үйлдлүүдийг АТХ-ноос гаргасан 2023 оны Боловсролын шударга байдлын үнэлгээний судалгаагаар илрүүлсэн байна. Судалгаанд сурагч, сурган хүмүүжүүлэгчид, багш нараас гадна боловсролын байгууллагын удирдлагуудыг хамруулсан. Үүнд сурагч, эцэг эхийн шударга байдал, боловсролын экосистем, боловсролын засаглал дахь авлигын эрсдэл гэсэн гурван үндсэн зүйлийг үнэлжээ.

·Судалгаанд хамрагдсан багш нарын 24.6 хувь нь хэд хэдэн сурагчийг сургуульд ямар нэгэн "бэлэг" өгсөн учраас сургуульд элсүүлсэн гэж хариулжээ.

·Судалгаанд хамрагдсан багш нарын 42.4 хувь нь сургуульд элсэх шаардлага хангаагүй хүүхдүүдийн эцэг эх нь сургуульд бэлэг өгсөн учраас элсүүлсэн гэжээ.

Тус АТХ-ноос зохион байгуулсан судалгаанд Индонези улсын олон тооны сургуулиудыг хамруулсан. Судалгаагаар ердөө хараад өнгөрөх төдий бус бүх оролцогч талууд онцгой анхаарал хандуулах шаардлагатай хэмжээний үр дүн гарсан. Сургуулиудын элсэлтийн алба нь харьяаллыг өөрчлөх, тус суралцагч гавьяа шагналтай гэх мэт аргаар шинэ суралцагчийн элсэлтийг баталгаажуулдаг гэж ярьдаг байсан бол одоо "хахууль"-ийн арга зам байгаа гэх яриа гарчээ. Мэдээжийн хэрэг энэ яриа нь ямар нэг шалтгаанаас үүдэлтэй тул ирээдүйд боловсролын байгууллагуудад авлигаас урьдчилан сэргийлэхийн тулд ухаалаг хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Сурагчид зөвхөн хичээл номоор дамжуулж мэдлэг олоод зогсохгүй сургуульд байхдаа харж, мэдэрсэн бүх зүйлсээсээ суралцаж төгсөөд нийгэмд хөл тавьдаг. Тийм учраас боловсролын салбарт авлигыг тэвчиж болохгүй бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөх ёсгүй.

Сурч боловсрох энэ үе шатанд насанд хүрсэн хүмүүсийн хариуцлагагүй, авлигад автсан зан үйлийн оронд шударга байдлын үнэт зүйлсийг сурагчдад төлөвшүүлэх ёстой. Сурагчид авлигын зан үйлд өртсөөр байвал насанд хүрсэн хойноо ч ийм зан үйлийг давтах нь гарцаагүй. Хүүхдээ шилдэг сургуульд оруулахын тулд хууль бус арга хэрэглэж байгаа сурагчдын эцэг, эхийн үйлдэл зүйд нийцэхгүй байна. Энэ нь эдгээр хүүхдүүдэд зорилгодоо хүрэхийн тулд ямар ч арга замыг ашиглаж болдгийг, бурууг зөвтгөхийг үлгэрлэж байна. Хууран мэхлэх гэх мэт заримдаа өчүүхэн гэж үздэг зан чанар нь бусдад "халдварладаг" байж болох бөгөөд бусад сурагчдыг ч мөн адил зүйлд уриалдаг.

Боловсролын орчинд түгээмэл байдаг бусад авлигын шинжтэй зан үйл нь сахилга баттай холбоотойгоор буюу цагтаа ирдэггүй, эсвэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хичээл таслах зэргээр илэрдэг. Хүүхдийн зан төлөвийг төлөвшүүлэхэд хүрээлэн буй орчны үүрэг ямар чухал болохыг үүнээс тод харж болно. Авлигатай тэмцэх үнэт зүйлсийг хүүхдэд багаас нь зааж сургавал үр дүн нь бүгдэд хүртээлтэй байх болно. Гэсэн хэдий ч авлигад автсан зан үйлийг төлөвшүүлбэл ирээдүйд олон хүн хохирох болно.

Ирээдүйд улс үндэстний ноён нуруу болохоор сурч боловсорч буй хүүхдүүд, боловсролын салбарт эдгээр авлигын үр байх ёсгүй тул АТХ нь сурагчдын эцэг эх нь багш нарт хүүхдэдээ сайн дүн авахын тулд ямар нэгэн зүйл, бэлэг сэлт өгдөг үйлдэлд анхаарлаа хандуулж байна. Эдгээр төгсөгчид дундаас ирээдүйд төрийн албанд ч, хувийн хэвшилд ч ажиллах боловсон хүчин төрөн гарна.

Семаранг Их Сургуулийн (Unnes) Боловсрол, сэтгэл судлалын сургалтын хөтөлбөрийн багш Эди Субхан авлигын эсрэг боловсрол, сургалт нь онолын түвшнээс бодит арга хэмжээ рүү шилжих ёстой гэв. Тэрээр “Сурган хүмүүжүүлэх арга барилаар авлигын эсрэг боловсролыг олгох нь” сэдэвт судалгаанд авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх бодитой арга хэмжээ авахыг уриалсан байна.

"Авлигын эсрэг боловсрол нь тодорхойлолт, хэм хэмжээ, ёс суртахууны тухай урт хугацааны хэлэлцүүлэг байх ёстой төдийгүй сурагчдыг идэвхтэй мэдээлэл хайж, арга хэмжээ боловсруулах, арга хэмжээ зохион байгуулах, эргэцүүлэн бодоход уриалах ёстой" гэж Субхан тайлбарлав. Ингэснээр авлигын эсрэг боловсролд өөрчлөлт орж, өөрчлөгдөнө. Эдгээр сурган хүмүүжүүлэх чухал зарчмуудыг хэрэгжүүлснээр сурагчид авлигын үйлдлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар бодитой туршлага хуримтлуулж, авлигыг үл тэвчихэд суралцана.

АТХ ганцаар авлигыг устгаж чадахгүй гэдгээ тууштай илэрхийлж, авлигын эсрэг тэмцэх үйл ажиллагаанд нийгмийн бүх гишүүд нэгдэн ажиллахыг уриалж ирсэн. Өнөөдөр бидний боловсролын ертөнцөд тарьж буй авлигын эсрэг боловсролын үр шимийг ирээдүй хойч үе хураах болно гэж Индонезийн АТХ мэдэгджээ.

Эх сурвалж: https://en.antaranews.com

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Улсын Их Хурлын анхдугаар чуулганд хэлсэн үг

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд,

Монгол Улсын Ерөнхий сайд,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд орсон өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгууль амжилттай явагдаж, шинэ гишүүд сонгогдлоо.

Шинэ Улсын Их Хурал нь мажоритар тогтолцоогоор 78, хувь тэнцүүлсэн аргаар 48 гишүүн сонгогдон бүрэлдэж байгаа нь манай улсын парламентат ёсыг бэхжүүлсэн, улс төрийн шинэ соёлыг нэвтрүүлсэн түүхэн үйл явдал болж байна.

Өнөөдөр Улсын Их Хуралд улс төрийн таван нам, эвсэл суудал авч, мэргэжлийн хуульч, эдийн засагч, инженер, багш, эрдэмтэд зэрэг нийгмийн олон бүлгийн төлөөллөөс бүрдэж чадлаа. Ардчилсан парламентад тавигдах суурь шалгуур болох ард түмний төлөөллийг хангах чадвар эрс нэмэгдсэн. Ийнхүү төрийн бодлого боловсруулах, хууль тогтооход Улсын Их Хурлын үйл ажиллагаанд улс төрийн намуудын оролцоог өргөжүүлэх, үнэмлэхүй олонхын засаглалаас зөвшилцлийн улс төрд шилжих чухал алхам боллоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасан. Иймд улс төрийн намууд Улсын Их Хуралд суудалтай эсэхээс үл хамааран эх орныхоо хөгжлийн бодлогын талаар үнэ цэнтэй санал, санаачилга дэвшүүлдэг, түүнийг нь эрх баригч болон сөрөг хүчнүүд хүндэтгэдэг, улмаар Үндэсний зөвшилцлийг бий болгож, бодлогын тогтвортой байдлыг хангадаг байх нь чухал юм. Бид хэрүүл маргааны улс төрөөс, мэтгэлцээний соёл, зөвшилцөл, хөгжлийн бодлогын улс төрд шилжиж байна. Энэ зөвшилцлийн хүрээнд эрчим хүч, хөдөөгийн хөгжил, шинэ хоршоо, эрүүл мэнд, нийгмийн салбар, Улаанбаатар хотын хөгжил, иргэний нийгмийг бэхжүүлэх, эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэн бүрд хүртээх зэрэг улс орны амьдралын амин чухал салбаруудад цогц реформ, шинэчлэл хийх хариуцлагатай үүрэг Та бидэнд ноогдож байна.

Улсын Их Хурлын даргын хувьд Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намуудын үзэл баримтлал, суудлын тооноос үл хамаарч, эв нэгдлийг хангаж, эн тэргүүнд эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдэлж, үндсэн хуулийг сахин ажиллана.

Хүний эрхийг хангах, хамгаалах явдал төрийн үндсэн чиг үүрэг мөн бөгөөд парламентын анхаарлын төвд байх болно. Тийм ч учраас Монгол Улс хүний эрхийн олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, НҮБ-ын хүний эрхийн механизм дахь Улсын Их Хурлын оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдал, тогтвортой хөгжлийг хангах зэрэг хүний эрх, эрх чөлөөний асуудлыг шинээр байгуулагдаж байгаа Улсын Их Хурал онцгой анхаарч ажиллана.

Энэ удаагийн Улсын Их Хурал дахь тусгай хэрэгцээт иргэд болон эмэгтэйчүүдийн төлөөлөл 25 хувь буюу олон улсын дунджийг давж байгаа нь хууль тогтоомж, бодлогын бичиг баримтууд дахь хүний эрх, эрх чөлөөний хамгааллын түвшинд томоохон ахиц, дэвшлийг бий болгох нэг хөшүүрэг болно гэж үзэж байна.

Төрийн үйл ажиллагаа иргэдэд ойлгомжтой, илүү тодорхой, тогтвортой байх ёстой. Иймд Улсын Их Хурал олон нийтэд нээлттэй ажиллаж, үйл ажиллагаагаа ил тод явуулна. Тухайлбал, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны тэмдэглэл, санал хураалтын үр дүнг олон нийтэд тогтмол мэдээлж, хууль тогтоомж батлах явц дахь иргэний нийгмийн төлөөллийн оролцоог нэмэгдүүлнэ. Түүнчлэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах нөхцөл боломжийг дээшлүүлж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж ажиллана. Залуучууд, өсвөр насныханы дунд парламентат ёс, Монгол Улсын төрийн тогтолцоо, ардчилсан үнэт зүйлс болон улс төрийн мэдлэгийг ахиулж, Үндсэн хуульд заасан улс төрийн эрхээ бодитой эдлэх, эргэцүүлэн тунгаан шийдвэр гаргахад туслах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллана.

Иргэдийн мэдэх эрх, үнэн бодит мэдээлэл авах нөхцөлийг сайжруулахад, нийгмийн бүх бүлгийн төлөөлөл болсон Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн идэвх санаачилгатай, илүү манлайлалтай ажиллана гэдэгт итгэж байна.

Улсын Их Хурал бол иргэдийн хүсэл зоригийг илэрхийлэгч, Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болохын хувьд гүйцэтгэх засаглалд шаардлага тавьж, хариуцлага асуух эрхтэй Үндсэн хуулийн байгууллага мөн. Иймд Улсын Их Хурлын гишүүд Та бид өөрсдөө ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, ёс зүйн манлайлал үзүүлэх ёстой. Энэ бол парламентын ардчилалд итгэх гол нөхцөл мөн. Нөгөө талаас төрийн аюулгүй байдлыг хангах шат дараалсан арга хэмжээг авч, иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй. Тиймээс Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм болон хөрөнгө орлогын мэдүүлгийг илүү боловсронгуй болгож, авлигын эсрэг хатуу тэмцэл өрнүүлж, хууль тогтоомжийг илүү сайжруулах, Улсын Их Хурлын гишүүдийн үүрэг хариуцлага, ажлын үр дүнг олон нийтэд нээлттэй, илүү ойлгомжтой болгоход анхаарч ажиллах болно.

Энэ удаагийн Улсын Их Хурал бүсчилсэн хөгжлийн бодлогыг бодит үр дүнд хүргэж, хот хөдөөгийн ялгааг арилгаж, амьдралын тэгш гарааны боломжтой байх, эх орондоо элбэг хангалуун амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх томоохон өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлэх хууль тогтоомжийг батлан ажиллана.

Хувийн болон бүлгийн ашиг сонирхлоос ангид байж, төр улсынхаа эрх ашгийг дээдлэн, нийт монголчуудынхаа ирээдүйдээ итгэх итгэлийг төрүүлсэн, шинэ үеийн парламентат ёсыг төлөвшүүлэх нэр төртэй үүрэг, зорилт Та бидний өмнө тавигдаж байна.

Шинэ цагийн парламентат ёс, улс төрийн шинэ соёл өнөөдрөөс эхэлж байна. Эрхэм гишүүд Та бүхнийхээ эх орноо хөгжүүлэх хүсэл зориг, хичээл зүтгэл бүхэн сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монгол төрийн алтан соёмбот далбаа үүрд мөнхөд мандан бадартугай.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2024/07/26

Автобусны 23 чиглэлд өөрчлөлт оруулна

Өнөөдөр2024/07/26

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Тод мэдээ2024/07/26

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт ЗХШТ-т ажиллав

Тод мэдээ2024/07/26

Цэргийн уулчдын "Олимп" эхэллээ

Өнөөдөр2024/07/26

Хасбаатарын гудамжны авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж...

Тод мэдээ2024/07/26

Санзайн замд 560 метр ус зайлуулах шугам угсарч байна

Өнөөдөр2024/07/26

Туул, Хэрлэн голууд үерийн түвшинд хүрснийг НОК-оос анхааруулж байна...

Өнөөдөр2024/07/26

Жирэмсний хяналтын тусламж үйлчилгээг сайжруулна

Тод мэдээ2024/07/25

Хасбаатарын гудамжны авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж...

Өнөөдөр2024/07/25

"Ирээдүйн генералууд 2024 " цэрэгжүүлсэн спортын телевизий...

Өнөөдөр2024/07/25

Баянхошуунд 260 айлын ногоон орон сууцны төсөл хэрэгжиж байна

Өнөөдөр2024/07/25

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Тод мэдээ2024/07/24

БНСУ-ын Сөүл хотын Халамжийн байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн ав...

Тод мэдээ2024/07/24

Олон Улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн авто замын за...

Тод мэдээ2024/07/24

Нийтийн эзэмшлийн зам талбайд хэтрүүлэн барьсан хашааг буулгуулж бай...

Тод мэдээ2024/07/24

"Монголын музей-100” нэгдсэн чуулган ирэх 9 сард болно

Өнөөдөр2024/07/24

Дулааны шугамын өргөтгөлийн ажлын үеэр зарим автозамын хөдөлгөөнийг ...

Тод мэдээ2024/07/24

“М-Си-Эс Кока Кола” ХХК-ийн үйлдвэр, 62 дугаар цэцэрлэг ...

Өнөөдөр2024/07/24

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Өнөөдөр2024/07/24

Нидерландын Олон улсын харилцааны Клингендал академийн захирлыг хүлэ...

Өнөөдөр2024/07/24

Их, дээд сургуульд элсэх босго оноог үе шаттай нэмэгдүүлэхийг үүрэг ...

Өнөөдөр2024/07/22

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Өнөөдөр2024/07/23

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ

Өнөөдөр2024/07/23

Туул, Хэрлэн, Хараа, Ерөө голууд үерийн аюултай түвшинг давах төлөвт...

Тод мэдээ2024/07/23

Өнгөрсөн хоногт үерийн 19 дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Тод мэдээ2024/07/23

Төрийн тахилгат Бурхан буудай уулын тэнгэрийг тайх ёслол боллоо

Тод мэдээ2024/07/23

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Тайшир сумын 100 жил...

Тод мэдээ2024/07/23

Булган аймагт “Алтаргана-2024” наадам болно

Өнөөдөр2024/07/23

Алтай таван богд хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол боллоо

Тод мэдээ2024/07/23

П.Сэр-Од, О.Есүгэн нар олимпын наадмын нээлтэд төрийн далбааг зална

Санал болгох