Тод зураг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
⏱ 10:30-18:00 цагт: 16-р хороо Согоотын 42-44-р гудамж, Хайтур ХХК /хорооны барилга/, Хайлаастын эцэс,
ХАН-УУЛ ДҮҮРЭГ
⏱ 11:00-18:00 цагт: 9-р хороо Буянт-Ухаагийн 19-23 гудамж, 107-р цэргийн ангийн хашаа, Иргэн Энх-Амгалан, Христийн цуглааны байр, 134-р цэцэрлэг, Аяут өрхийн эмнэлэг, Хан дөлгөөн, Тавин ус, Ану сервис, Галуут мандал ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор,
БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ
⏱ 10:00-18:00 цагт: 1-р хороо ШТС, 4, 6-р байр, Эмнэлэг, Максам.
ТӨВ АЙМАГ
⏱ 11:00-16:00 цагт: Эрдэнэ сум Иргэн Энхтуяа, Оюунбилэг /ногоо тарих/, Цэнгэл, Отгонбаяр, Жигжиднямаа, Эрдэнэбаатар, Долгормаа, Ичонсан ворлд, Женко бюри-1, Женко тур, Эхэн трейд, Хорс трек, Хүннү, Скайтел, Хайрын билэг, Энжой, Тулгат гацаа, Мандал жуулчин, Загас үржүүлэг, Харзтай, Азжаргал, Халиун трэвл жуулчны баазууд ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор.
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.
Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
Тод зураг
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ.
Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.
Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн болон тусгай ангиллын зай хүртэл долоон төрлийн сонголттой тул бүх насны хүмүүс оролцох боломжтой.
Иймд оролцогчид өөрийн насны ангилал, бэлтгэлийн түвшинд тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.















-
Дэлхий нийтээр..2025/03/18
Онцгой байдлын байгууллагаас долоон хурандаа цолтон төрлөө
-
Дэлхий нийтээр..2024/12/12
Эрүүл мэндийн салбарт IT чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААНБ-тай уулзлаа
-
Дэлхий нийтээр..2024/05/14
Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орлоо
-
Дэлхий нийтээр..2019/08/17
Швейцарын хөгжлийн агентлагаас Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоонд ав...
