Тод мэдээ
“Өнтэй өвөлжье” өдөрлөг өнөөдөр эхэлнэ

Энэ амралтын өдрүүдэд буюу есдүгээр сарын 11, 12-нд “Өнтэй өвөлжье” өдөрлөг Сүхбаатарын талбайд болно.
Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, агаарын бохирдлыг бууруулах талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулах, байгальд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай шинэлэг дэвшилтэт техник, технологи, бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийлүүлэгч аж ахуйн нэгж байгууллагууд бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулах, сурталчлах зорилготойгоор тус өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм.
Өдөрлөгт хүрэлцэн ирснээр эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд ээлтэй, агаар, орчны бохирдлыг бууруулах болон цэвэрлэх дэвшилтэт техник, технологи бүхий бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, борлуулагч аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагаатай танилцах, худалдан авах боломжтой юм.
Өдөрлөгийг НЗДТГ, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас зохион байгуулж байгаа бөгөөд Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, ”Таван толгой түлш” ХХК, Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл хамтран оролцох юм байна.
Тод мэдээ
ОХУ-БНХАУ-ыг холбосон транзит тээврийг эхлүүлнэ
2023 онд автотээврээр улс хоорондын 34.0 сая.тн ачаа, улс, хот хооронд 1.4 сая зорчигч тээвэрлэнэ. Мөн улсын чанартай авто замын дагуу 10 цэгт үйлчилгээний цогцолбор байгуулж, олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 3 улстай байгуулна.
Олон улсын авто замын сүлжээний АН-4 коридороор ОХУ-БНХАУ-ыг холбосон транзит тээврийг эхлүүлнэ.
Эх сурвалж: ЗТХЯ
Тод мэдээ
Хөгжлийн банкны асуудлаарх дараагийн сонсгол ирэх сарын 13-наас эхэлнэ
Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах судлах хоёр дахь сонсгол 2023 оны хоёрдугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд болно.
Энэ удаагийн сонсголоор Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай 355 төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн талаар хэлэлцэнэ.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр (2023.01.30) тус Хянан шалгах түр хорооноос 12.00 цагт хэвлэлийн бага хурал зохион байгуулах аж.
Тод мэдээ
Эрчим хүчээ хэмнэцгээе!
Эрчим хүчний системийн өчигдөр орой буюу 2023 оны нэгдүгээр сарын 29-ний оргил ачаалал болох 19.00 цагт 1369 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 51 МВт-аар, импорт 101 МВт-аар тус тус өссөн байна.
Нийтийн болон хувийн орон сууцандаа дулааны хэмжүүр тавих нь эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чухал нөхцөл юм. Хэмжилт бол хэмнэлтийн үндэс болно. Дулааны хэмжүүрийг өрөөний температур тохируулагч хэрэгслийн хамт тавьснаар халаалтад зарцуулах дулааны эрчим хүчийг 15-20 орчим хувиар хэмнэж болно.
Иймд үр ашигтай хэрэглээг сонгож Эрчим хүчээ хэмнэцгээе!
Сэтгэгдэл