Тод зураг
Монголчууд маршал Г.К.Жуковт ангийн буу бэлэглэж байжээ
Монгол Улсын Сайд нарын зөвлөлөөс 1940 онд тогтоол гарган Оросын цэргийн нэрт зүтгэлтэн, фронтын командлагч Георгий Константинович Жуковт ангийн буу бэлэглэж байжээ. “...Нөхөр Г.К.Жуковын манай улсын ард түмэнд үзүүлсэн мартагдашгүй их гавьяа зүтгэлийг илэрхийлэн тэмдэглэхийн хамтаар БНМАУ-ын Засгийн газраас 250-939 дугаартай “Зауер” хэмээх ангийн буу нэгээр өчүүхэн бэлэг хүргэж, үүрдийн дурсгал болгон хадгалуулав” хэмээсэн Х.Чойбалсангийн гарын үсэгтэй тогтоол өдгөө Улсын төв архивд хадгалагдаж байдаг аж.
1939 оны Зөвлөлт-Монголын механикжуулсан морьт хороог командлан Халхын голын байлдаанд ялалт байгуулсан энэ хүнийг Монголчууд эрхэмлэн хүндэтгэж БНМАУ-ын баатар цол, алтан таван хошуу ба БНМАУ-ын Улаан тугийн одонгоор шагнасан юм. 1896 оны 12 сарын 26-ны өдөр тариачин гаралтай Константин Артемьевич Жуковын хоёрдугаар хөвгүүн болон төрсөн тэрбээр 1915 оны наймдугаар сард хаант засгийн армид татагдаж, Баруун-Өмнөд фронтод байлдаж гарамгай гавьяа байгуулсан тул Георгиевийн 2 загалмайгаар шагнагджээ.
Хувьсгалын үед сумангийн цэргийн хорооны даргаар сонгогдсон тэрээр иргэний дайны үед улаан цэрэг, дараа нь улааны даргын алба хашиж 1939 оны 7 дугаар сарын 11-нд Зөвлөлт-Монголын морьт механикжуулсан бүлгийн командлагчаар томилогдсон байна. Түүнийг Халхын голд гавьяаг байгуулсан хэмээн Зөвлөлт Холбоот Улсын баатар цолоор шагнажээ.

Тод зураг
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ.
Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.
Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн болон тусгай ангиллын зай хүртэл долоон төрлийн сонголттой тул бүх насны хүмүүс оролцох боломжтой.
Иймд оролцогчид өөрийн насны ангилал, бэлтгэлийн түвшинд тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.















-
Дэлхий нийтээр..2023/12/06
“Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах үзлэг явуулах, үнэлэх журам&rdquo...
-
Үйл явдал2023/09/15
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ
-
Чөлөөт бүс2021/09/29
Б.Лхагвасүрэн: “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 50 жилийн ойд зориулсан цувр...
-
Дэлхий нийтээр..2024/05/01
“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын т...
