Тод мэдээ
ЭМДЕГ: Даатгуулагчийг санхүүгийн эрсдэлээс хамгаалахад онцгойлон анхаарч ажиллаж байна
Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт, түүний үр шимийг хүртэх явцад үүсч буй хүндрэл, бэрхшээлийг хэлэлцэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор Авлигатай тэмцэх газар, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хамтран “Эрүүл мэндийн даатгал-иргэний хяналт-эмнэлгийн тусламж, үйлчилгээ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт АТГ, ЭМЯ, ЭМДЕГ-ын удирдах албан тушаалтнуудаас гадна улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 400 гаруй эмч, мэргэжилтнүүд онлайнаар оролцож байна. Энэ үeэр Эрүүл Мэндийн Даатгалын Eрөнхий газрын дарга Л.Бямбасүрэн Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг үзүүлэхэд учирч буй хүндрэл, бэрхшээл, ололт, амжилт сэдвээр танилцуулга хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.
ЭМДЕГ-аас даатгуулагчийг санхүүгийн эрсдэлээс хамгаалахад онцгойлон анхаарч ажиллаж байна. Үүний нэг илрэл нь иргэний хяналтын систeмийг нэвтрүүлэн Эрүүл мэндийн байгууллагаас авч буй тусламж, үйлчилгээгээ иргэн өөрөө хянах боломжтой болсон явдал юм.
Тусламж, үйлчилгээний чанар болон төлбөрт хяналт тавьж, нэмэлт төлбөр болон өвчний түүхэнд бичигдсэн эм, эмнэлгийн хэрэгслийг гаднаас авчруулах зэрэг даатгуулагчийг санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх хүрээнд бид иргэдийн гар утсанд авсан тусламж, үйлчилгээнийх нь мэдээллийг сар бүр мессежээр илгээж эхэлсэн.
Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудаас ирүүлсэн нэхэмжлэлүүдийг хянаж үзээд давхар хянах шаардлагатай гэж үзсэн 72 мянган нэхэмжлэхийг тусламж, үйлчилгээ авсан иргэдийн гар утсанд илгээсэн.
Ингэснээр ЭМД-ын сангийн мөнгөн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, иргэд илүү чанартай тусламж, үйлчилгээ авч, санхүүгийн эрсдэлгүй эрүүл мэндийн тусламж авах зэрэг эерэг үр дүн гарч эхэлсэн юм.
Эх сурвалж: ЭМДЕГ
Тод мэдээ
Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.
Эхний арилжаагаар 22.35%-ийн зэсийн агуулгатай нийт 3000 нойтон метр тонн зэсийн баяжмалыг тонн тутмыг 2141.83 ам.доллараас эхлэн дуудаж, арилжааг зохион байгуулах бөгөөд арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах зэсийн баяжмалын арилжааг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах хүрээнд МХБ нь уул уухайн бүтээгдэхүүний арилжаа, холбогдох журам, арилжааны системийг танилцуулах сургалтыг хоёр удаа зохион байгуулж, 100 гаруй худалдан авагчийг хамруулсан.
2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзэж болон хэмээн Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.
Тод мэдээ
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Тод мэдээ
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана
Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
-
Өнөөдөр2021/04/21
Тусгай үүргийн онгоцоор 146 иргэн эх орондоо ирнэ
-
Тод мэдээ2021/12/17
ГХ-ны сайд Б.Батцэцэг Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны асуудал эрхэлсэ...
-
Тод мэдээ2021/10/20
Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
-
Тод индэр2023/05/03
О.Мишээл: Цаг агаар хүйтэрвэл түлшний борлуулалтыг сунгах боломжтой
Сэтгэгдэл