Бидэнтэй нэгдэх
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Чөлөөт бүс

Тарьсан модоо өвөлд хэрхэн бэлдэх вэ

Огноо:

,

Ер нь "Жимс, жимсгэнэ, гоёлын мод, бутнуудыг тарилаа, усаллаа, одоо чи жимсээ өг, одоо цэцэглэ" гэсэн байр сууриас хандах нь өрөөсгөл юм. Энэ удаа өвлийн хүйтэнд бэлдэн авч хэрэгжүүлэх хамгийн наад захын арга хэмжээг танилцуулж байна.
 
1. Модны гол ишийг шохойдно. Үүнд: 10 л усанд 2-3 кг шохой,300 гр зэсийн байван, 1 кг ердийн шавар хийж сайтар хутган багсаар будна. Энэ ажлыг гадаа + (3-6) хэм байхад үед хийвэл тохиромжтой. Гэхдээ суулгаснаас хойш 3 жил болсон модыг анх шохойдож эхэлнэ. Эсвэл модны ишийг даавуу, ялангуяа капрон оймсоор ороовол нарны түлэгдэлтээс хамгаалахаас гадна туулай, оготно зэрэг мэрэгчдээс давхар хамгаална.
 
2. Модны доод тогоо хэсгийн хогийг сайтар цэвэрлэж, унасан навч гэх мэт хог хаягдлыг шатаана.
 
3. Тогоон доторх хөрсийг хүрзээр (гэхдээ үндэсийг гэмтээж болохгүй) гишгэн эргүүлж хольж өгнө. Энэ нь хөрсөнд нуугдсан хорхой шавьжийг ил гаргаж устгахад тусална.
 
4, Өнжиж хуучирсан бууц, мод болон аргалын үнс зэргийг тогоо хэсгийн шороон дээр асгаж өгнө. Энэ нь хөрсөнд бордоо болж өгөх ба ингэснээр модны үндсээр дамжин нахиа мөчрүүдэд хүрч амьдрах чадварыг нь дээшлүүлнэ.
 
5. Цас унасны дараа модны тогоо хэсгийг цасаар хучиж өгнө. Энэ нь модны үндэс хэсгийг хэт хүйтнээс хамгаалахаас гадна өвөл тогтсон цас, мөс хавар хайлж хөрсийг чийглэж өгдөг.
 
6. Өвөлд хайрагдах магадлалтай сортын жимс, жимсгэний болон гоёлын мод бутыг зориулалтын материал, эсвэл хуучин даавуун материал, хувцас зэргийг ашиглан ороож өгвөл арвин ургац авах боломжтой. 
 
Дээр дурдсан ажлыг явдал дундаа, хааш яаш хийх биш, харин ч эртнээс төлөвлөн, гэр бүлийн гишүүдийн бүгдийн оролцоотойгоор, тэр ч байтугай найз нөхдийн хамт, амралт-хөдөлмөр хосолсон баярын арга хэмжээ-пикник болгон зохион байгуулж дадвал үр дүн нь илүү шүү.
 
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба 
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт бүс

Жолооч нарын зам дээрх үггүй харилцан ойлголцол...

Огноо:

,

Дэлхий дахинд жолооч нар ямар дохио, хөдөлгөөнийг ашиглаж хоорондоо харилцдагийг та мэдэх үү?

1. Гэрлээрээ хоёр удаа дохих

- Та явж болно, танд зам тавьж өгч байна.

2. Гараа өргөх

- Нэг удаа (“ослын дохио”)-г анивчуулахтай адил бөгөөд “Баярлалаа” гэсэн утгатай.

3. Гараараа агаарт дугуй зурах

- Таны машины дугуй хийгүй болсныг анхааруулж байна.

4. Анивчиж буй гэрлийг гараараа дүрслэх

- Зарим жолооч нар бүрэнхий нөхцөлд, эсвэл манан, цасан шуургатай үед гэрлээ асаахаа мартсан байдаг. “Гэрлээ асаах цаг нь болжээ, анд минь” гэдгийг ойлгуулахын тулд энэ дохио занг ашигладаг байна.

5. Ослын дохиогоор анивчих

- Энэ нь баярласан, талархсанаа илэрхийлэх нийтэд зөвшөөрөгдсөн хэлбэр

6. Холын болон ойрын гэрлийг ойр ойрхон шилжүүлэх

- Өөдөөс ирж буй машин тан руу хол болон ойрын гэрлээ ойр ойрхон шилжүүлэн дохиж байвал таны гэрэл гялбуулж байна гэсэн утгыг илэрхийлнэ.

7. Гарын алгаа харуулах, эсвэл хуруугаараа дээш заах

- Таны тээшний хэсгийн хаалга нээлттэй байна.

8. Гараараа хаалганы орчмыг заах

- Таны хаалга дутуу хаагдсан байгаа бололтой.

9. Бага давтамжтайгаар гэрлээрээ олон удаа дохиж дуут дохиог дуугаргах

- Хурдаа хасаарай, урд чинь осол байж болзошгүй.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт бүс

“BRAVO CIRCUS-3" олон улсын циркийн тоглолт болно

Огноо:

,

“BRAVO CIRCUS-3" циркийн тоглолт 2023 оны аравдугаар сард тоглогдох гэж байна. Уг тоглолтод Олон Улсын шилдгийн шилдэг цоо шинэ үзүүлбэрүүд болон Монгол Улсын шилдэг шинэ үзүүлбэрүүд тоглогдох аж. Тодруулбал, энэ удаа "Шидэт Нинжануудыг" “BRAVO CIRCUS онцолж буй бөгөөд авьяаслаг тэмээн хяруул, үзэсгэлэнт тогос, аварга могой, хөөрхөн нохойнууд, ухаалаг ямаа гэх зэрэг маш олон төрлийн амьтад авьяасаа үзүүлэх ажээ.

Мөн Итали, Франц, ОХУ, Турк, Туркменистан, Этиоп, Казакстан, Гүрж, Киргиз мөн Монгол Улсын шилдэг үзүүлбэрүүд, ТВ-ийн шоу уралдааны одод хүүхэд багачуудыг баярлуулах юм байна.

“BRAVO CIRCUS-3” тоглолт аравдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 10 сарын 22-ыг дуустал өдөр бүр Монгол Бөхийн Өргөөнд тоглогдох бөгөөд тоглолтын тасалбар 30 мянган төгрөг байх аж.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Өнөөдөр2023/09/28

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

Тод мэдээ2023/09/29

"Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар б...

Тод мэдээ2023/09/29

“Шударга байдлын үнэлгээ” судалгааны мэдээллийг бүрэн цу...

Тод мэдээ2023/09/29

Төмөр замын тээврийн тухай хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрө...

Тод мэдээ2023/09/29

Гурван улсын тээвэр ОХУ-ын Новосибирск хотод хүрлээ

Тод мэдээ2023/09/29

“Улаанбаатар бонд” өрийн хэрэгсэл шинээр бүртгэгдлээ

Тод индэр2023/09/29

Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд хатуу ху...

Тод мэдээ2023/09/29

"Цахимаар үйлдэгдэж буй хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлэх, ...

Өнөөдөр2023/09/29

Булган аймагт нийт ашигт малтмалын 87 тусгай зөвшөөрөлтэй

Тод мэдээ2023/09/29

“ХАА салбарын санхүүжилтийн шинэ гарц, шийдэл” форум зох...

Өнөөдөр2023/09/29

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Тод мэдээ2023/09/28

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо

Тод индэр2023/09/28

Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшн...

Тод мэдээ2023/09/28

Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллаж байна

Тод мэдээ2023/09/28

Эрдэнэс Тавантолгой ХК 20 сая дахь тонн нүүрсээ борлууллаа

Өнөөдөр2023/09/28

НИТХ: Эдийн засаг, төсвийн хорооны өргөтгөсөн хурал боллоо

Тод мэдээ2023/09/28

“Монгол-Оросын хамтарсан комиссын XIX хуралдаан” эхэллээ...

Тод мэдээ2023/09/28

“Сэлбэ дунд” голын хамгаалалтын бүсийг орон нутгийн тусг...

Тод мэдээ2023/09/28

УИХ-ын Тамгын газрын удирдлагууд ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр2023/09/28

ГССҮТ: “Yuang Rung” эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээг...

Өнөөдөр2023/09/28

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Тод мэдээ2023/09/27

Хүнсний ногооны хураалт 40.1 хувьтай байна

Чөлөөт бүс2023/09/27

Тарьсан модоо өвөлд хэрхэн бэлдэх вэ

Тод мэдээ2023/09/27

Монгол Улсад архи, согтууруулах ундааны хэрэглээ буурчээ

Тод мэдээ2023/09/27

УЕПГ: Авлига, албан тушаалтантай холбоотой 6 хэргийг шүүхэд шилжүүлэ...

Өнөөдөр2023/09/27

УИХ дахь улстөрийн намуудын төлөөлөл ХБНГУ-д ажиллаж байна

Тод мэдээ2023/09/27

Цоохор ирвэс айлын хотонд орж, мал барьжээ

Тод мэдээ2023/09/27

Монгол Улс, БНСУ хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн яри...

Тод мэдээ2023/09/27

Ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг дүг...

Тод мэдээ2023/09/27

Хөх хотод 30 сувилагч суралцаж байна

Санал болгох