Дэлхий нийтээр..
УИХ: Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав
УИХ-ын 2023 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлав.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг үндэслэсэн боловсруулсан УИХ-ын дээрх тогтоолын төслийг Г.Занданшатар дарга танилцуулсан юм. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг Эдийн засгийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Т.Доржхандыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Т.Доржханд гишүүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Т.Энхтүвшин гишүүнийг Эдийн засгийн байнгын хорооны, Н.Энхболд гишүүнийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүнээр батлахаар төсөлд тусгажээ.
Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон 49 гишүүний 65.3 хувь нь дэмжснээр “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоол батлагдлаа.
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
-
Хэн юу хэлэв...2019/12/13
Урлагийнхан авлигын эсрэг сурталчилгаанд оролцож байна
-
Үйл явдал2026/06/02
"Хөнгөлөлттэй эм"-ийн мэдээллийг хялбар авах боломжтой болжээ
-
Дэлхий нийтээр..2021/01/25
Олон Улсын сэтгүүлчдийн холбооны гишүүнчлэлээ баталгаажууллаа
-
Дэлхий нийтээр..2024/03/11
Хоёрдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 26 дахь хүйтэн сар болжээ
