Дэлхий нийтээр..
Хүүхдийн аутизмын оношилгоог ЭМД-ын сангаас бүрэн хариуцна
Хүүхдийн аутизмын оношилгоог ЭМД-ын сангаас бүрэн хариуцна. ЭМДЕГ-ын даргын 2022 оны "Жагсаалт батлах тухай" А/53-р тушаалаар хүүхдийн аутизмын оношилгоо 120 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.

Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
-
Дэлхий нийтээр..2023/04/27
БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудагийн төрийн айлчлал өндөрлөв
-
Дэлхий нийтээр..2023/03/14
Топ 100 аж ахуйн нэгж хөрөнгийн зах зээлд гарах гарцийг хамтдаа хэлэлцэв
-
Дэлхий нийтээр..2020/07/24
Хичээл эхлүүлэх бэлтгэлийг шадар сайдад танилцууллаа
-
Үйл явдал2022/04/05
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна
