Дэлхий нийтээр..
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Тус дугаарт Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна.
Мөн эмхэтгэлийн тус дугаарт Журам батлах тухай, Төслийн жагсаалт шинэчлэн батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн байна. Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Төрийн өмчит эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн судалгааны үндсэн чиглэлийг тодорхойлох, санхүүжүүлэх журам”-ыг баталсан бөгөөд тус журмын зорилго нь төрийн өмчит, улсын төсвөөс санхүүждэг эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдийг тогтвортой хөгжүүлэх, биет болон биет бус нөөц, хүний нөөцийн чадавхыг бүрэн ашиглах нөхцөлийг бүрдүүлж, тэдгээрийн шинжлэх ухааны судалгааны үндсэн чиглэлийг тодорхойлж, үр дүнд суурилсан санхүүжилт олгохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
Түүнчлэн тус журмаар судалгааны үндсэн чиглэл батлагдсанаас хойш 30 хоногийн дотор шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн холбогдох хүрээлэн, төвийн төсвийн шууд захирагчтай судалгааны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээг 5 жилийн хугацаатай байгуулах бөгөөд хүрээлэн, төвийн судалгааны үндсэн чиглэлийн санхүүжилтэд шаардагдах хөрөнгийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн жилийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх ажээ.
Харин “Төслийн жагсаалт шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-ыг баталжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Үйл явдал2020/01/17
“Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөлд олон нийт...
-
Үйл явдал2024/09/13
Энэ долоо хоногт Улаанбаатар хотод 4 байршилд авто замыг хааж, шинэчилнэ
-
Дэлхий нийтээр..2024/11/04
Санхүү, эдийн засгийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа
-
Үйл явдал2025/01/15
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
