Үйл явдал
Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Баян-Өлгийн нутаг, Ховдын хойд, Увсын баруун өмнөд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулах мэдээ: 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2023 оны дөрөвдүгээр сарын 24-ний 20 цагаас
2023 оны дөрөвдүгээр сарын 25-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, өдөртөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 2-7 хэм, Алтайн өвөр говь орчмоор 18-23 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 7-9 хэм, бусад хэсгээр 4-6 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.
2023 оны дөрөвдүгээр сарын 26-наас
2023 оны дөрөвдүгээр сарын 30-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 27-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн газраар, 29-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд ихэнх нутгаар секундэд 8-13 метр, зарим үед секундэд 18 метр, бусад хугацаанд секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 26-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нд ихэнх нутгаар дулаарна.
Үйл явдал
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд ажлын 4 өдрийн горимд шилжлээ
Засгийн газрын тогтоолын дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид ажлын шинэ зохион байгуулалтад шилжин, долоо хоногт дөрвөн өдөр ажлын байран дээр ажиллаж, нэг өдрийг зайнаас буюу цахимаар ажиллах горимд орлоо.
Шинэ зохицуулалтын хүрээнд байгууллагууд ажлын ачаалал, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах үүднээс дотоод зохион байгуулалтаа өөрчилж, албан хаагчдыг ээлжлэн цахимаар ажиллуулах байдлаар хэрэгжүүлж байна. Ингэснээр иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ доголдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж буй юм.
Энэхүү шийдвэр нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, мөн төрийн албан хаагчдын бүтээмж, ажлын уян хатан нөхцөлийг сайжруулахад чиглэж байна. Түүнчлэн цахим ажлын соёлыг төлөвшүүлэх, төрийн байгууллагуудын дижитал шилжилтийг эрчимжүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
Харин иргэдэд үзүүлэх үйлчилгээний хувьд зарим байгууллага харилцан адилгүй зохицуулалт хийж болзошгүй тул холбогдох байгууллагын мэдээллийг урьдчилан шалгахыг зөвлөж байна.
Үйл явдал
“Оюу толгой” ХХК 9.9 тэрбум төгрөгийн нөхөн сэргээлтийн барьцааг бүрэн төвлөрүүлжээ
Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Үндэсний аудитын газрын шаардлагыг биелүүлэх хүрээнд “Оюу толгой” ХХК-ийн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг бүрэн төвлөрүүлээгүй зөрчлийг арилгуулсан байна.
Тус компанийн 2010–2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан боловч төвлөрүүлээгүй байсан барьцаа хөрөнгийг нөхөн төлүүлж, мөн 2025–2026 оны барьцаа хөрөнгийг нэмж тооцсоноор нийт 9.9 тэрбум төгрөгийг 2026 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нөхөн сэргээлтийн тусгай дансанд бүрэн төвлөрүүлжээ.
Энэхүү ажлыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтууд, Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын дүгнэлт, албан шаардлагын хүрээнд үе шаттайгаар зохион байгуулж, хэрэгжилтийг хангуулсан байна.
Ингэснээр уул уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээлтийн ажлыг санхүүгийн баталгаатай хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна. Цаашид байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, барьцаа хөрөнгийн төвлөрөлд тогтмол хяналт тавьж ажиллахаар холбогдох байгууллагууд мэдээллээ.
Үйл явдал
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Элчин сайдууд ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байж, үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдлэх, суугаа болон тухайн бүс нутгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, эх хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, эх орноо сурталчлан таниулах зэрэгт анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Мөн иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа.
ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД НАР:
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэндийн Мөнх-Оргил,
- Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жагдагийн Оюунбаатар,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гунаажавын Батжаргал,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дансрангийн Булган,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганбаатарын Хулан,
- Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нямцэрэнгийн Энхтайван,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсайханы Болормаа,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Очирын Лхагвасүрэн,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржраагийн Мөнхтөр,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэмчигийн Тэгшжаргал,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганболдын Уянга,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Даваахүүгийн Баттөр,
- Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доньжчимбуугийн Бямбадорж
-
Дэлхий нийтээр..2023/04/06
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд арьс ширний үйлдвэрүүдэд ажиллала...
-
Дэлхий нийтээр..2025/05/06
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв
-
Дэлхий нийтээр..2022/11/07
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын ...
-
Чөлөөт бүс2020/01/22
Х.Эрдэвийн “Төрийн тахилгат арван хайрханы магтаал” хэмээх номын бая...
