Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол боллоо

Огноо:

,

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2023 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа.

УИХ-ын гишүүн Ц.Баатарбилэг сонсголыг даргалав. Сонсголын эхэнд хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Баатарбилэг, Төрийн байгуулалтын байнгын хорооноос Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйл, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүний нэр дэвшигчийн сонсголыг 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хийхээр товлож, зарыг  32 хоногийн хугацаанд олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэж нээлттэй оролцохыг урьсныг дурдаад Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхээр Монгол Улсын Засгийн газраас хоёр хүний нэрийг дэвшүүлж Улсын Их Хуралд ирүүлсэн бөгөөд энэхүү сонсголоор нэр дэвшигчид уг албан тушаалд нэр дэвшсэн үндэслэл, мэдлэг, мэргэжил, ур чадвар, ёс зүйн хувьд тэнцэх эсэх, уг албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажлын талаар мэдээлэл авах зорилготойгоор сонсголыг зохион байгуулж байгаа талаар танилцуулав.

Дэгийн дагуу сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Баатарбилэг нэр дэвшигчдийг танилцууллаа. Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд Засгийн газраас нэр дэвшүүлсэн нэр дэвшигч Жаргалсайханы Золзаяа нь 1986 онд Улаанбаатар хотод төрсөн. 2001 онд нийслэлийн 84 дүгээр дунд сургууль, 2005 онд Отгонтэнгэр их сургууль, 2019 онд Монгол Улсын Их сургуулийг тус тус төгссөн. Герман хэлний орчуулагч багш, маркетингийн мэргэжилтэй, Бизнесийн менежментийн магистр. 2007 -2008 онд “Монгол -Германы гүүр” төрийн бус байгууллагын төслийн зохицуулагч, 2008-2010 онд “Залуу маркетер” төрийн бус байгууллагын тэргүүн, 2011-2014 онд “Монголын маркетеруудын холбоо” төрийн бус байгууллагын ерөнхийлөгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2001 оноос “Дримерс нэгдэл” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж тэргүүнээр нь тус тус ажиллаж байгаа аж. Мөн 2016 оноос “Жи Си Ай Импакт” салбар байгууллагын гишүүн, ерөнхий нарийн бичгийн дарга, сенатороор ажиллаж байсан бөгөөд 2018 оноос “Стартап Маркетинг Спэйс” ХХк-ийг үүсгэн байгуулж Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалтай.

Нэр дэвшигч Нямдаваагийн Монсор нь 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. 1998 онд Ерөнхий боловсролын 48 дугаар сургууль, 2004 онд Шинжлэх ухаан, технологийн их сургууль төгссөн. Программ хангамжийн инженер мэргэжилтэй. 2005-2006 онд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын мэдээлэл хангамжийн менежер, 2006-2007 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт даргын туслах, 2007-2010 онд Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яаманд мэдээлэл хангамжийн менежер, 2010 оноос “Юу Эм Си Альфа” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Улаанбаатар Ассет Менежмент” ХХК-ийн захирал, “Мандал дижитал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, “Мандал лайф” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Мандал ирээдүйн өсөлт” сан болон “Мандал хуримтлал хамтын сан”-гийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажилладаг байна.

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн нар оролцов.

Дэгийн дагуу нэр дэвшигч нар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гишүүнээр томилогдсон тохиолдолд хийх ажил, нэр дэвшсэн үндэслэл, боловсрол, ажлын туршлага, тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаж байгаа тухай өөрсдийн танилцуулга хийв. Нэр дэвшигч Н.Монсор, хувийн хэвшлийн салбарыг төлөөлж  Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж байгаагаа илэрхийлээд сүүлийн 10 гаруй жил эдийн засаг, санхүүгийн чиглэлээр олон нийтийн байгууллагад ажилласан туршлагатай тул Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн менежмент, санхүүгийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах болно гэв. Хэрэв Үндэсний зөвлөлийн гишүүнээр дэмжигдвэл олон нийтийн санхүүгийн боловсрол олгох контент дээр түлхүү зөвлөж ажиллах болон контент бүтээхэд олон улсын судалгааны зарчмууд дээр тулгуурлан ажиллахаа илэрхийлэв.

Нэр дэвшигч Ж.Золзаяа, 2008 оноос хойш бизнес болон олон нийтийн байгууллага, залуучуудын байгууллагад ажилласан туршлагатай гээд Монголын маркетингийн салбарт хувь нэмрээ оруулан, салбарын залуучуудыг нэгтгэх, мэргэжлээ сурталчлах чиглэлээр олон улсын хурал, чуулганыг зохион байгуулж ирсэн бөгөөд Монгол Улсаа сурталчлах Hollywood in Mongolia арга хэмжээний ерөнхий зөвлөх, Цагдаагийн Ерөнхий Газраас зохион байгуулсан, олон нийтэд урьдчилан сэргийлэх кампанит ажилд зөвлөгөө өгч ажилласны зэрэгцээ, контент, кино урлагийн салбартай холбоотойгоор таван киноны гүйцэтгэх продюсер, маркетинг, хөрөнгө босгон ажилласан талаараа танилцууллаа. Мөн тэрбээр менежментийн чиглэлээр сүүлийн долоон жил гарааны болон жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр зөвлөгөө өгөх, хөрөнгө оруулалт босгох, бойжуулах, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, санал санаачилгыг дэмжих чиглэлээр ажиллаж, нийт 150 мянга гаруй залуучуудад сургалт зөвлөгөө өгч, энэ хугацаанд 200 гаруй бизнесийг дэмжиж 1000 гаруй ажлын байр шинээр бий болгож ажилласан талаараа дурдав. Мөн цахим шилжилтийн хүрээнд хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход хувь нэмрээ оруулж, мэдээлэл технологийн гарааны бизнесүүдийг дэмжин ажиллаж байна гэв. Менежмент, мэдээллийн технологи, маркетингийн чиглэлээр ажилласан туршлага дээрээ үндэслэн Олон нийтийн радио, телевизэд дараах хэд хэдэн зүйлийг хийхээр төлөвлөснөө танилцуулав. Үүнд, олон нийтийн радио, телевизийн дижитал шилжилтэд хувь нэмрээ оруулна, тус байгууллагын хамт олон, уран бүтээлчдийг бүтээмжийг сайжруулахад чиглэсэн орчин үеийн арга, аргачлалыг ашигласан сургалтуудыг хийхэд дэмжлэг үзүүлж анхаарч ажиллана мөн хурдацтай хөгжиж байгаа мэдээллийн технологи, шинжлэх ухаан, инновацийн чиглэлээр хүүхэд, залуучуудад зориулсан танин мэдэхүйн шинэлэг контент хийхэд хувь нэмрээ оруулна гэв. Хэрэв Үндэсний зөвлөлийн гишүүнээр сонгогдвол ёс зүй, эв нэгдлийг эрхэмлэж ажиллахаа илэрхийлэв.

Ажлын хэсгийн тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат танилцуулсан бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн, Ажлын хэсэг нийт 9 хүний материал хүлээж авснаас 4 хүний материал хуулийн шаардлага хангаагүй, шаардлага хангасан 5 хүнээс сонгон шалгаруулалтаа хийж, нэр дэвшигч Н.Монсорыг техник технологи, Ж.Золзаяаг эдийн засаг, бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаас сонгож нэр дэвшүүлж байгаа  талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өгөв.

УИХ-ын гишүүн Г.Ганболд, Д.Тогтохсүрэн, Ж.Сүхбаатар, Н.Энхболд, Д.Сарангэрэл нар нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, олон нийтийн радио, телевизийн одоогийн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа олон нийтийн чиг хандлагад хэр нийцэж байна вэ, олон нийтийн радио телевизийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх шаардлагатай юу, тухайн байгууллагын дижитал шилжилт хийгдээгүй хэсэг байгаа эсэх, хэрвээ тоон технологи нэвтрээгүй хэсэг салбар байгаа бол хэрхэн шилжүүлэх вэ, нээлттэй зарласан 32 хоногийн хугацаанд нэр дэвшигчидтэй холбоотой асуулт, санал шүүмжлэл ирсэн эсэх, бусад радио, телевизэд хөрөнгө оруулалт хийсэн эсэх, олон нийтийн радио телевизийн хараат бус байдалд нөлөөлөх эрх ашгийн зөрчил бий эсэх талаар тодрууллаа.

УИХ-ын гишүүдийн асуултад нэр дэвшигч Н.Монсор, хэрэв Олон нийтийн радио телевизийн гишүүнээр дэмжигдэн ажиллах тохиолдолд тухайн байгууллагын төлөвлөгөө, тайлан тооцооны асуудалд Үндэсний зөвлөлийн гишүүдтэйгээ хамтран шийдвэр гарган оролцоно, бүтэц, зохион байгуулалтын хувьд одоогоор өөрчлөх гэсэн тодорхой санал байхгүй, үйл ажиллагаатай нарийн танилцаж улам илүү сайжруулах, бүтээмжийг өндөр болгох тал дээр анхаарч ажиллах болно гээд орчин үед контент бүхэлдээ гар утасруу шилжсэн, иймд технологийн хувьд энэхүү шилжилтийг хэрхэн зөв хийх вэ, Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизийн архив, сан хөмрөгийг хэрхэн аюулгүй хадгалж, хамгаалах вэ гэдэгт анхаарах болно гэв. Харин нэр дэвшигч Ж.Золзаяа, дижитал шилжилт гэдэг бол зөвхөн сошиал медиа биш бөгөөд үзэж, сонсож байгаа хүн бүрт хүртээмжтэй ажил, амьдралыг нь илүү хялбар болгох технологийг хэлж байгаа тул Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийг хаанаас ч, хэзээ ч үзэж, сонсох тийм орчныг бүрдүүлэх нь дижитал шилжилт гэж харж байгаа, иймд энэ чиглэлд өөрийн хувь нэмрээ оруулж ажиллахаа илэрхийлэв. Мөн тухайн байгууллагын стратеги, зорилго, бүтэц, зохион байгуулалтыг дахин эргэж харах шаардлагатай гэж үзэж байна хэмээн хариуллаа.

Нэр дэвшигч Н.Монсор, Ж.Золзаяа нар бусад радио, телевизэд хөрөнгө оруулалт хийгээгүй, хувьцаа эзэмшдэггүй, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэв.

УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсны дараа үг хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д. Сарангэрэл, Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлд  залуучуудын төлөөлөл орж ирж байгаа нь сайн хэрэг гээд тухайн байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг, ямар онцлогтой байгууллага вэ гэдгийг сайн судлах хэрэгтэй гэдгийг сануулав. Тухайлбал,  Улсын Их Хурал, Засгийн газар тухайн үед асуудлыг шийдэж Монголын Үндэсний Олон нийтийн телевизийг бүрэн тоон системд шилжүүлсэн бөгөөд Монголын Үндэсний Радио тоон системд шилжих процесстоо явж байгааг дурдав. Түүнчлэн Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевиз нь олон чадварлаг уран бүтээлчидтэй байгууллага. Иймд уран бүтээлчдийг бүх талаас нь дэмжих, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх талаас нь ажиллах ёстой. Тус байгууллагын Үндэсний зөвлөлийн талаар шүүмжлэл их гардаг. Ажил хаях тохиолдол ч гарч байсан. Үндэсний зөвлөл нь дотроосоо Хяналтын зөвлөл ажиллуулдаг. Аливаа зүйлийг дотроос нь хянадаггүй, хөндлөнгөөс хянадаг. Үүнийг харин нэр дэвшигчид анхааралдаа авч ажиллах нь чухал. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл нь тус байгууллагын бодлогыг зохицуулах, тодорхойлох үүрэгтэй гэдгээ ойлгох хэрэгтэй хэмээн зөвлөв.

Хуралдааны төгсгөлд, сонсгол даргалагч УИХ-ын гишүүн Ц.Баатарбилэг,  2022 оны гуравдугаар сард Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулагдан Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевиз, түүний Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Энэхүү ажлын хэсэг  Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, олон нийтийн радио, телевизийн бодлого, үйл ажиллагаа нь олон нийтийн эрх ашигт нийцэж буй эсэхэд дүгнэлт гаргах, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа хангалтгүй байгаа шалтгаан, нөхцөлийг тогтоох, Төрийн аудитийн байгууллагын тайланд үндэслэн Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн санхүүжилт, түүний зарцуулалттай танилцах, олон нийтийн радио, телевизийн гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаа, ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгах гэсэн үндсэн таван чиглэлээр шалгалт хийж, дүгнэлт, санал зөвлөмж гаргасан талаар дурдаад энэхүү дүгнэлт, санал зөвлөмжийн дагуу холбогдох байгууллагууд анхаарч ажиллахыг сануулав.

Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Баатарбилэг, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 127 дугаар зүйлд заасны дагуу, нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын хоёр өдрийн дотор сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана. Тайланд сонсголын дүнд үндэслэн гаргасан нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих шаардлага хангасан эсэх дүгнэлт, түүний үндэслэлийг тусгаж, холбогдох бусад мэдээллийг хавсаргана, тухайн тайланг ажлын таван өдрийн дотор нэр дэвшигч, түүний санал болгосон этгээдэд хүргүүлж парламентын цахим хуудаст байршуулахыг дурдаад мөн байнгын хорооны хуралдаанд оруулж, санал дүгнэлт гаргаж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж эцсийн шийдвэр гаргах болно гэдгийг танилцуулснаар сонсгол өндөрлөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо

Огноо:

,

Энэ сарын 10-нд Европын олон улсад Палестиныг дэмжсэн жагсаал болжээ. Жагсагчид Израилийг палестинчуудын эсрэг үйлдэж буй геноцидоо зогсоохыг шаардаж, Европын орнуудын засгийн газруудыг Израильд зэвсэг нийлүүлэх болон бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлэхээ зогсоохыг уриалсан байна.
 
Мөн өдөр Их Британийн Лондон хотод олон мянган хүн цуглан Палестиныг дэмжсэн жагсаалд оролцжээ. ХТРТ-ийн сэтгүүлч Чэнь Линьцунь:Лондон хотын төвийн зарим замыг хааж, жагсаалын цуваа нэвтрэх нөхцөлийг бүрдүүлсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Лондон хотод амралтын өдрүүдээр Палестиныг дэмжсэн ийм жагсаал зохион байгуулагдах нь түгээмэл болсон байна.

Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.

 
Жагсагч: Би өөрийн гараар урласан, Газад амь үрэгдсэн 182 хүний нэрийг хатгамалсан энэ даавууг үзүүлэхээр ирлээ. Их Британи Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоож, олон улсын хуулийн дагуу хориг арга хэмжээ авах ёстой.
 
Жагсагч:Бид энд ирэхгүй байж болохгүй. Газын зурваст болж буй бүхнийг хараад дуугүй сууж болохгүй, бид заавал дуу хоолойгоо хүргэх ёстой. Хэрэв бид дуугарахгүй бол дараагийн хохирогч нь бид өөрсдөө байж мэднэ.
 
Аравдугаар сарын 10-нд Грекийн Афин хотод мөн Палестиныг дэмжсэн жагсаал болсон. Жагсагчид Израилийн геноцидын үйлдлийг зогсоох ёстой гэж мэдэгдсэн байна.
 
Жагсагч:Палестинд болж буй геноцидыг зогсоох ёстой. Үүний төлөө олон улсын хамтын нийгэмлэг бүхэлдээ хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Мөн өдөр Герман, Франц, Итали, Ирланд зэрэг Европын бусад олон улсад Палестиныг дэмжсэн жагсаал болжээ
Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ

Огноо:

,

Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.

Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.

АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.

Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав

Огноо:

,

Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.

Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.

Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.

Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.

ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.

Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/10/16

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчл...

Үйл явдал2026/10/16

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

Үйл явдал2026/10/16

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтр...

Үйл явдал2026/10/16

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Үйл явдал2026/10/16

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын а...

Үйл явдал2026/10/15

МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Хэн юу хэлэв...2026/10/15

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүх...

Хэн юу хэлэв...2026/10/15

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн ...

Үйл явдал2026/10/15

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн са...

Үйл явдал2026/10/15

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсг...

Үйл явдал2026/10/15

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Үйл явдал2026/10/15

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-...

Үйл явдал2026/10/15

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг...

Үйл явдал2026/10/13

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ...

Үйл явдал2026/10/13

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Үйл явдал2026/10/13

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний х...

Үйл явдал2026/10/13

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн...

Дэлхий нийтээр..2026/10/12

Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо

Үйл явдал2026/10/12

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүү...

Үйл явдал2026/10/12

Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулла...

Үйл явдал2026/10/12

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуу...

Үйл явдал2026/10/12

Малын органик тэжээлийн “Мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэм...

Үйл явдал2026/10/12

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчо...

Үйл явдал2026/10/12

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1....

Хэн юу хэлэв...2026/10/12

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Үйл явдал2026/10/01

"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл ба...

Үйл явдал2026/10/01

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

Үйл явдал2026/10/01

Жетро монголд салбараа нээнэ

Үйл явдал2026/10/01

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээли...

Үйл явдал2026/10/01

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлал...

Санал болгох