Дэлхий нийтээр..
БНСУ-ын дэмжлэгтэйгээр зургаан дүүрэгт сүрьеэгийн идэвхтэй илрүүлэг хийж байна
Халдварт өвчин судлалын үндэсний төв БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр "Улаанбаатар хотын сүрьеэгийн хавьтлын үзлэг хяналтыг сайжруулах нь" төслийг 2015 оноос хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Уг төслийн хүрээнд нийслэлийн иргэдийг сүрьеэгийн шинжилгээнд хамруулах, эмч мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах сургалт зохион байгуулах, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг олон ажлыг үе шаттай хийж ирсэн.
Уг төслийн хэрэгжилтийн талаар санал солилцох уулзалт ХӨСҮТ-д болж, хэрэгжилтийн үр дүн болон бусад асуудлыг хэлэлцлээ. Уулзалтад ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан, дэд захирал О.Батбаяр, Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач Д.Наранзул, БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн олон улсын хамтын ажиллагааны төсөл хариуцсан төвийн дарга Han ji Yen нарын хүмүүс оролцов.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "2021 онд бүс нутгийн улс орнуудын дунд хийсэн судалгаагаар манай улс нь сүрьеэ өвчний дарамт өндөртэй 30 орны тоонд орсон. Тиймээс бид идэвхтэй илрүүлэг дээр онцгой анхаарч хяналт тавин ажиллаж байна. Бид хэдий сүрьеэ өвчний дарамт өндөртэй орны тоонд багтсан ч сүрьеэгээр өвдсөн иргэдийг илрүүлсэн тохиолдолд эмчилгээний амжилтаараа бусад улс орнуудаас илүү байна” хэмээн танилцуулаад “Манай улс 2015 оноос хойш БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж буй төслийн хамгийн гол зорилго нь бидэнд дутагдаад байсан идэвхтэй илрүүлэг рүү чиглэсэн байсан. Тиймээс төслийн хүрээнд Чингэлтэй, Баянзүрх дүүргийн 50 мянга орчим иргэнийг сүрьеэ өвчний эрт илрүүлэгт хамруулсан. Өмнө нь дээрх хоёр дүүрэгт энэ төсөл хэрэгждэг байсан бол эрсдэл өндөртэй дүүргийн тоог нэмж, зургаан дүүрэгт идэвхтэй илрүүлгийг хийж байна” гэсэн юм.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 9000 иргэнийг эрт илрүүлэггт хамруулж тэдгээрээс сүрьеэгийн халдвартай 214 хүнийг олж тогтоон хяналтанд авч эмчилгээг эхлүүлсэн байна. Мөн төслийн хүрээнд сүрьеэ өвчний эрт илрүүлгийг нэмэгдүүлэх чиглэлээр дэд бүтцийн буюу тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэхэд зориулан олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчнийг оношлох молекул биологийн лабораторийг байгуулж, далд сүрьеэг илрүүлэх сүүлийн үеийн шинэ технологийг нэвтрүүлэхээс гадна эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургах тал дээр хамтран ажиллаж байгаа юм.
ХӨСҮТ БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгтэй хамтран олон улсын таван хурлыг зохион байгуулсан бөгөөд энэ жил зургаа дахийг нь хийхээр төлөвлөж байгаа гэдгийг Ц.Билэгтсайхан захирал дуулгалаа.
БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн олон улсын хамтын ажиллагааны төсөл хариуцсан төвийн дарга Han ji Yen “Бид КОИКА байгууллагаас санхүүжилт авч, төслийг хэрэгжүүлдэг учраас тэднийг мэдээллээр маш сайн хангах хэрэгтэй байдаг. ХӨСҮТ энэ тал дээр бидний ажилд дэм болж, мэдээллээ давхардуулалгүй илгээх нь чухал байна. 2022-2023 онд хэрэгжиж буй хоёрдугаар шатны төслийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг маш тодорхой өгсөн нь төслийг сунгахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Үүнээс гадна дүүрэг болон орон нутаг дахь багууд маш сайн ажиллаж байгааг дурдах хэрэгтэй. ХӨСҮТ-өөс сайн чиглүүлж байгаа учраас төсөл амжилттай хэрэгжиж байна гэж дүгнэдэг. Судалгаанаас харахад илрүүлсэн өвчтөнд хийгдсэн эмчилгээний үр дүн бусад орнуудтай харьцуулахад өндөр харагдаж байгаа нь сайшаалтай байна” хэмээн төслийг хэрэгжүүлж буй ХӨСҮТ-ийнхөнд талархал илэрхийллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2022/04/05
ЗГ: Хуулийн төслийг УИХ-д өргөн барина
-
Хэн юу хэлэв...2019/08/13
Авто замын сүлжээний эхлэл цэгийн хөшөөг шинэчлэн босголоо
-
Хэн юу хэлэв...2021/09/15
Л.Оюун-Эрдэнэ: "Оролцоо" төсөлд хамрагдсан залуусыг ажил, орлоготой бо...
-
Дэлхий нийтээр..2025/10/21
Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
