Бидэнтэй нэгдэх

Тод зураг

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Огноо:

,

Сэтгүүлч:

Өнөөдөр аргын тооллын 2019 оны зургаадугаар сарын 18. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Зуны дунд цагаан морь сарын шинийн 16. Ангараг гараг. Суулга одтой, гурван хөх мэнгэтэй, улаан нохой өдөр. 

Барилдлага: Үхэх 
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй  
Суудал: Мод 

Өдрийн наран 4 цаг 52 минутад мандан, 20 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Тод зураг

Усан доорх гайхамшигт музей "Ланзаротын Атлантик"

Огноо:

,

Испани улсын Ланзароте аралтай залгаа орших хэсэгт дэлхийн нэгэн гайхамшиг болох усан доорх музей оршдог. Тус музейн үзмэрүүд нь өнгөрөгч 2016 оны 3 дугаар сараас үзэгчдийн хүртээл болж эхэлжээ. Музейн үзмэрүүдийн ойролцоо жижиг наймаалж, сардин загас болон бусад далайн амьтад ихээр ирж, цугларах болсон нь тус музейг зорин ирж байгаа жуулчдад илүү сайхан сэтгэгдэл төрүүлж байдаг аж.

Энэхүү гайхмшигт музей нь Атлантын далай дор 14 метрийн гүнд байрлаж байгаа бөгөөд музейг "Ланзаротын Атлантик музей" хэмээн нэрлэсэн байна. Музейн үзмэрүүдийг Их Британийн уран барималч Жесон де Сайрес Тейлор сүүлийн 2 жилийн турш урлан бүтээсэн бөгөөд тэрээр туурвисан бүтээлүүдээрээ түүхэн он цаг үе, ялангуяа дүрвэгчдийн амьдралыг тод дүрсэлж өгчээ.

Түүнчлэн Испани улсын ёс заншлыг харуулсан 200 гаруй хүн дүрст бүтээлүүд энэхүү далай доорх музейд тавигджээ. Энэхүү бүтээлүүдийг байгаль орчинд ээлтэй  материалаар хийсэн бөгөөд энэ нь хүн төрөлхтөн болон амьтан, ургамалд ямар ч сөрөг нөлөөгүй материал юм. Музейн үзмэрүүд ньойролцоогоор 30 метрийн урттай ханан дундах цэцэрлэгт хүрээлэнд байрлах юм. "Ланзаротын Атлантик музей" нь Европ тивийн гайхалтай шинэ бүтээн босголтуудын нэг болж байгаагаараа онцлог ажээ.





















Дэлгэрэнгүй унших

Тод зураг

Гоодаль цэцгээр бүсгүй хүний гоо сайхныг бэлгэддэг

Огноо:

,

Өмнөд Африкаас гаралтай гэгддэг ч дэлхийн өнцөг булан бүрт тархсан, нэлээд түгээмэл ургамал юм. Гоодаль цэцгийг эмэгтэй хүний гоо сайхны бэлгэдэл хэмээн үздэг. Мөн гэр бүлийн аз жаргалын цэцэг гэх нь ч бий. Баяр баяслын энерги ялгаруулдаг уг цэцэг нь зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Олон эмэгтэй ажилладаг байгууллагад тарихад сайн энерги цуглуулж, орчны уур амьсгалыг таатай болгодог байна.

Гоодаль цэцгийг:

1. Aethiopican Calla

2. Zantedeschia Calla

3. Zantedenschias Calla Lily гэж 3 ангилдаг байна.

Гоодалийн туяхан ишин дээрх далбагар навчин дундаас зүрхэн хэлбэртэй час улаан цэцэг гардаг аж. Эмэгтэй хүний төрсөн өдрөөр болон нярайлсан эмэгтэйд гоодалийг бэлэглэж болно. Энэ цэцэг нь төдийлөн нарийн арчилгаа шаардаад байдаггүй. Тиймээс айл гэр, албан байгууллага гээд ердийн тасалгаанд хаана ч тарьж, ургуулахад тохиромжтой.



Арслангийн ордныхонд ээлтэй гэгддэг энэхүү цэцгийг хар шороон хөрсөнд тарихад тохиромжтой. Долоо хоногт 2-3 удаа 200 гр усаар усалж, 14 хоногт нэг удаа борддог. Гоодалийг сайтар ургуулах, цэцэглүүлэх хамгийн гол хүчин зүйл нь цэцгийг амраах явдал юм. Амралт нь өвлийн цагт болдог. Энэ үед усалгааг багасгана.

Дэлгэрэнгүй унших

Тод зураг

Этгээд загварын гутлын ертөнцөөр...

Огноо:

,

Хорвоогийн хачин, этгээд сонин зүйлсийг тоочоод үл барна. Гэвч шохоорхол гэдэг хязгааргүй... Гутал гэхээр нүдээ унагаах шахдаг бүсгүйчүүддээ зориулаад этгээд сонин загвартай гутлуудын зургуудаас хүргэж байна.


Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Өнөөдөр18 цаг 7 минут

“Чингис хаан” онгоцны буудал руу явах автобусны үнэ, цаг...

Тод мэдээ18 цаг 10 минут

Гурван дүүрэг дамнасан цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Тод мэдээ18 цаг 14 минут

Төрийн өмчит зарим компанийг биржээр дамжуулан олон нийтийн хяналтад...

Тод мэдээ18 цаг 17 минут

Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд хөрөнгө гаргана

Тод мэдээ18 цаг 20 минут

Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтчид аж ахуйн нэгжүүдийг бүрт...

Тод мэдээ18 цаг 22 минут

Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 126 айлын орон сууц ашиглалтад орло...

Тод мэдээ18 цаг 25 минут

Волейболын өсвөрийн улсын аварга тодорлоо

Өнөөдөр18 цаг 28 минут

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

Тод мэдээ18 цаг 35 минут

Төрийн өмчит зарим компанийг нэгтгэлээ

Өнөөдөр18 цаг 40 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Тод мэдээ2022/06/29

МУСТА дуучин Б.Алтанжаргал, Г.Эрдэнэчимэг нар “Наад” лай...

Тод мэдээ2022/06/29

Дархан-Шарын гол-Дархан чиглэлд зорчигчийн галт тэрэг дараах хуваари...

Санал болгох