Дэлхий нийтээр..
БШУЯ: Ерөнхий боловсролын сургуулийн хоол зүйчдийг бэлтгэж эхэллээ
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн дагуу боловсролын байгууллагуудад хоол зүйч ажиллах ёстой. “Боловсролын Дэлхийн Түншлэл” (GPE) олон улсын байгууллагын дэмжлэгээр ерөнхий боловсролын сургуулийн хоол зүйчдийг богино хугацааны хөрвүүлэх сургалтаар бэлтгээ байна.
Сургалтыг ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулиас явуулж байгаа юм. Төсөл хэрэгжих хугацаанд 36 хоол зүйч, шим тэжээл судлаачийг бэлтгэх зорилт тавин ажиллаж байна. Өнөөдөр эхний 27 хоол зүйч, шим тэжээл судлаачид батламж гардууллаа.
Хоол зүйч, шим тэжээлийн судлаачид нь хөрвүүлэх сургалт төгсөөд хөдөө орон нутгийн зорилтот сургуулиудад очиж ажиллах юм. Эдгээр суралцагчдын сургалтын төлбөрийг “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслөөс санхүүжүүлж байна.
Монгол Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын 84 сургуульд мэргэжлийн хоол зүйч ажиллаж байна. Үдийн хоол хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд сургуулийн хоол зүйч, шим тэжээл судлаач чухал үүрэг гүйцэтгэнэ. Шинжлэх ухаан, технологийн их сургуульд 2020 оноос эхлэн хоол тэжээлийн мэргэжилтэн бэлтгэж байгаа боловч төгсөгчдийн дийлэнх нь эмнэлэг болон уул уурхайн компаниудад ажиллаж буй судалгаа байдаг гэж Боловсрол, шнжлэх ухааны яманаас мэдээллээ.Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Хэн юу хэлэв...2021/02/09
Н.Батсүмбэрэл: Иргэд хувийн бэлтгэлээ хангаж, хөл хорионы үеийн зөвлөмжийг дагах...
-
Дэлхий нийтээр..2025/03/27
Туулын хурдны зам төслийн хүрээнд 8 байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзва...
-
Дэлхий нийтээр..2020/04/17
Өнөөдрөөс эхлэн нийслэлийн хоёр дүүргийн 14 хороонд угаарын хий мэдрэгч тараана
-
Дэлхий нийтээр..2020/06/04
Мэргэшсэн жолоочийн шалгалтад 3637 иргэнийг хамруулна
