Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Австрали Улсын “Ажиллах болон амрах” виз мэдүүлэхээр төлөвлөж буй иргэдийн анхааралд!

Огноо:

,

Сэтгүүлч:

Австрали Улсын "Ажиллах болон амрах" виз мэдүүлэхээр төлөвлөж байгаа, холбогдох шаардлага (шаардлагын талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү)-ыг хангасан Монгол Улсын иргэн Та виз мэдүүлэхээс өмнө Гадаад харилцааны яамнаас захидал авсан байх шаардлагатай.

"Ажиллах болон амрах" ангиллын визийн хүсэлтийг 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүлээн авах тухай австралийн талаас мэдэгдсэн тул захидал авах хүсэлтэй иргэн Та 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн холбогдох материалыг бүрдүүлж, dep10-13@mfa.gov.mn цахим шуудангийн хаяг руу, зөвхөн "pdf" өргөтгөлтэй файлаар илгээнэ үү.

Хариуг тус яамнаас ажлын өдрүүдэд 48-72 цагийн дотор Таны бүртгүүлсэн цахим шуудангаар хүргүүлэх бөгөөд дараах материалыг бүрдүүлэх шаардлагатай.

·  Хүчин төгөлдөр Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортын хуулбар;

·  Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна);

·  Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна);

·  Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна), хэрэв сургууль төгсөөгүй бол их, дээд сургуульд хоёроос доошгүй жил амжилттай суралцсан талаарх сургуулийн тодорхойлолт;

Гадаад харилцааны яамнаас олгох захидлыг зөвхөн холбогдох шаардлага (шаардлагын талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү) болон материалын бүрдлийг хангасан иргэнд олгох болохыг дахин анхааруулж байна.

Гадаад харилцааны яамнаас олгох захидал нь Австрали Улсын “Ажиллах болон амрах” виз авах баталгаа биш бөгөөд зөвхөн виз мэдүүлэхэд шаардлагатай баримт бичгийн нэг юм. Виз мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://immi.homeaffairs.gov.au/visas/  холбоосоор орж авна уу.

Австрали Улсын “Ажиллах болон амрах” визийг Монгол Улсын иргэнд олгох эсэх нь Австрали Улсын холбогдох байгууллагын бүрэн эрхийн асуудал учраас Гадаад харилцааны яам виз олголттой холбоотой асуудлаар аливаа гомдол, санал хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

КОНСУЛЫН ГАЗАР

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Тод мэдээ

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Огноо:

,

Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Мөн ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 19, 20-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Тодруулбал, Баянгол, Чингэлтэй дүүрэгт тус бүр тав, Сонгинохайрхан дүүрэгт дөрөв, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт тус бүр гурав, Налайх, Багануур дүүрэгт тус бүр нэг, нийт 25 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах юм. Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар, кг-ыг нь 8900 төгрөг, ямааны махыг гулуузаар, кг-ыг нь 6700 төгрөгөөр зарж борлуулна.

Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгч долоон аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, нийт 6337 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Тодруулбал, бэлтгэсэн нөөцийн махны 60 хувь нь хонь, 30 хувь нь үхрийн, 10 хувь нь ямааны мах байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Гадна зар сурталчилгаа, хаягийн стандартыг мөрдүүлж байна

Огноо:

,

Нийтийн ашиг сонирхлыг  хамгаалах, иргэдийн аюулгүй орчинд ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, норм, стандартыг зөрчсөн зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулан ажиллаж буй. Энэ хүрээнд шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан иргэн, ААН-ийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон хууль, тогтоомж, барилгын норм ба дүрмийг зөрчиж барьсан байгууламжийг албадан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг хураах, зам талбайг чөлөөлөх чиглэлээр хотын стандартыг мөрдүүлж байна.

Тухайлбал, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн гадна хаягийн стандартыг мөрдүүлэх ажлын хүрээнд холбогдох шалгалтыг хийж байна.  Нийт 87 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчилгааны байгууламжид тавих ерөнхий шаардлага зөвлөмж хүргүүлэн, 15 байгууллагын гадна хаягийг газар дээр нь буулгуулж зөрчлийг арилган ажиллалаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

“Алтайн хүдэр” компанийн захирлуудаас тайлбар мэдүүлэг авна

Огноо:

,

Эрүүгийн цагдаагийн албанаас өнөөдөр /2024.04.15/ “Алтайн хүдэр”компанийн захирал Р.Базарын ажлын байранд нэгжлэг хийж байгаа аж. Тодруулбал, түүнийг мөнгө угаасан, хууль бусаар сонгууль санхүүжүүлж байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү шалгаж байгааг хуулийн байгууллагаас мэдээллээ.

Энэ хүрээнд “Алтайн хүдэр” компанийн гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ болон ерөнхий захирал Р.Базараас тайлбар мэдүүлэг авахаар авч явжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод индэр2024/04/19

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” ...

Тод мэдээ2024/04/19

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Тод мэдээ2024/04/19

Гадна зар сурталчилгаа, хаягийн стандартыг мөрдүүлж байна

Өнөөдөр2024/04/19

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа

Өнөөдөр2024/04/19

Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан

Тод мэдээ2024/04/16

“Алтайн хүдэр” компанийн захирлуудаас тайлбар мэдүүлэг а...

Тод мэдээ2024/04/16

Монгол Улсын авлигатай тэмцэж буй бодлого, үйл ажиллагаанд олон улсы...

Тод мэдээ2024/04/16

“Хот мандал- нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнги...

Тод индэр2024/04/16

Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой...

Тод мэдээ2024/04/16

Ус их тогтдог байршилд борооны ус зайлуулах шугам угсарч байна

Тод мэдээ2024/04/16

Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн...

Тод мэдээ2024/04/16

Шар хад, Да хүрээ захын орчимд нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хаш...

Өнөөдөр2024/04/16

Амьдрах орчин нөхцөлөө иргэдийн оролцоотой сайжруулъя!

Өнөөдөр2024/04/16

"Улаанбаатар смарт карт" ХХК-иас үйлчилгээ эрхлэгчидтэй ду...

Өнөөдөр2024/04/16

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна

Тод мэдээ2024/04/15

Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс түр зогсоон...

Тод мэдээ2024/04/15

“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гарга...

Тод мэдээ2024/04/15

Хуучирч муудсан сурталчилгааны самбарыг буулгаж байна

Тод мэдээ2024/04/15

Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо

Өнөөдөр2024/04/15

Автомашины жин хэмжигч пүүг ажиллуулж, даацын хяналт тавьж байна

Өнөөдөр2024/04/15

Төөрсөн, сураггүй болсон 9 иргэнийг эсэн мэнд олжээ

Тод мэдээ2024/04/15

"Булевиртид" эмийг НӨАТ болон Гаалийн албан татвараас чөлө...

Өнөөдөр2024/04/15

Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна

Тод мэдээ2024/04/12

Согтууруулах ундааны тусгай зөвшөөрөл олгох эрхийг дүүргийн Засаг да...

Тод мэдээ2024/04/12

“Парис-2024” зуны олимпын наадмын 10, паралимпын дөрвөн ...

Тод мэдээ2024/04/12

Он гарсаар 3836 гадаадын иргэн Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авч...

Тод мэдээ2024/04/12

Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг то...

Тод мэдээ2024/04/12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлж...

Өнөөдөр2024/04/12

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн ...

Өнөөдөр2024/04/12

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Санал болгох