Дэлхий нийтээр..
Соёлын сайд Ч. Номин БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Лү Инчуаньтай уулзлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийн хамтаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна. Тэгвэл айлчлалын хүрээнд Соёлын сайд Ч.Номин БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Лү Инчуаньтай уулзлаа.
Уг уулзалтаар дараах чиглэлд хамтран ажиллахаар талууд санал солилцов. 2019-2022 онд хэрэгжүүлсэн соёлын солилцооны хүчинтэй хугацаа дууссантай холбогдуулан хоёр улсын соёлын яамд соёлын солилцооны төлөвлөгөөг 4 жилийн хугацаатайгаар шинэчлэн байгуулах асуудлаар санал солилцов. Түүнчлэн Кино хамтран бүтээх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ онд багтаан байгуулах боломжийг судлан, төсөл солилцох, Кино зөвлөлийн хоорондын хамтын ажиллагааг бий болгох асуудлын талаар санал солилцов. Мөн БНХАУ-ын “Wechat”, “Youku” зэрэг олон нийтийн сүлжээнд Монгол уран бүтээлчдийн оюуны бүтээлийн оюуны өмчийг харилцан хамгаалах асуудлаар баримт бичиг боловсруулж, мөрдөхөөр талууд тохиролцов.
Соёлын салбарт ажиллаж буй төрийн албан хаагчдыг Хятад улсад богино болон дунд хугацааны сургалтуудад хамруулах, оюутан залуусыг кино, цирк, театрын зэрэг нарийн мэргэжлээр БНХАУ-ын их, дээд сургууль суралцуулах чиглэлээр ажиллахаар боллоо.
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх “Үндэсний урлагийн их театр”-ын төслийн хэрэгжилтийг ханган ажиллах зэрэг асуудлаар уулзалт зохион байгууллаа гэж Соёлын яамнаас мэдээллээ.

Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Дэлхий нийтээр..2023/07/20
Илт худал мэдээлэлд автахгүй байхыг уриалж байна
-
Дэлхий нийтээр..2022/11/10
Энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэв
-
Дэлхий нийтээр..2022/12/16
Аргентины дэд ерөнхийлөгч авлигын хэрэгт буруутгагджээ
-
Дэлхий нийтээр..2025/12/03
Н.Учрал: Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай
