Дэлхий нийтээр..
Наймдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь
Наймдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь гарчээ.
-Наймдугаар сарын 05-06-нд Хүрээ цам даншиг наадам. Хүй долоон худагт үндэсний бөхөөр 256 (түрүү бөх 30,0сая төгрөгний шагнал. Ивээн тэтгэгч байгууллагын мөнгөн шагнал, мөнгөн тоногтой эмээл) өвөр монгол, буриад бөхөөр тус бүр 64 (түрүү бөхчүүд тус бүр 25,0 сая төгрөгний шагнал. Ивээн тэтгэгч байгууллагын мөнгөн шагнал ба мөнгөн тоногтой эмээл) бөхийн барилдаан болно. Бүх барилдаан сугалаагаар зохион байгуулагдана.
-Наймдугаар сарын 05-нд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд Алтан Овооны тахилга наадмын 128 бөхийн барилдаан,
-Наймдугаар сарын 05-нд Хонхор өртөөнд Төмөр замчдын баярт зориулсан 64 бөхийн барилдаан,
-Наймдугаар сарын 08.09-ний өдрүүдэд Өвөрмонголын Ордос хотод Өвөрмонгол 256 бөхийн барилдаан болно. 10 бөхийг урилгаар оролцуулах бөгөөд Эрээн хотоос Ордос хот хүртэлх замын зардал, байр хоолыг зохион байгуулагч талаас хариуцна. Түрүү бөхийн шагнал 20,0 сая төгрөг.
-Наймдугаар сарын 13-14-ны өдрүүдэд ОХУ-ын Тува улсын үндэсний баяр наадам Кызыл хотод болно. Урилгаар 5 бөх оролцох бөгөөд нэрсийг Тува улсын Спортын яаманд хүргүүлнэ.
-Наймдугаар сарын 19-нд 11:00 цагаас Налайх дүүргийн Налайхын голын эхэнд Нүүдэлчин Монгол фестивалын 64 бөхийн барилдаан. Түрүү бөх 3,0 сая төгрөг.
-Наймдугаар сарын 26-ны өдөр ОХУ-ын Тува улсын аварга бөх Монгушийн нэрэмжит 256 бөхийн барилдаан Кызыл хотод болно. Зочин бөхчүүдийг тооны хязгаарлалтгүй урьж оролцуулна. Түрүү бөхөд авто машины шагналтай.
-Наймдугаар сарын 27-нд Тува улсын аварга бөх Монгушийн нэрэмжит сумо бөхийн нээлттэй тэмцээн 85 кг, -115 кг, +115 кг жингийн ангиллаар Кызыл хотод болно. Зочин бөхчүүдийг тооны хязгаарлалтгүй урьж оролцуулна.Түрүү бөх тус бүр 30,0 сая төгрөгний мөнгөн шагналтай гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
-
Дэлхий нийтээр..2023/11/08
Улсын онцгой комисс цахим хурал хийлээ
-
Дэлхий нийтээр..2024/04/10
Цэргийн төв эмнэлгийн эрт илрүүлгийн баг Сүхбаатар аймагт ажиллаж байна
-
Үйл явдал2021/04/02
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2023/06/29
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
