Тод мэдээ
УИХ-ын дарга Г.Занданшатар хуульчидтай санал солилцлоо
УИХ-ын дарга Г.Занданшатар 2023 оны наймдугаар сарын 09-ний өдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, гишүүн Ц.Мөнхцэцэг, Ц.Туваан болон УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн газрын зөвлөхүүд, Ажлын хэсгийн гишүүд, хуульч, судлаачдын төлөөллийг хүлээн авч уулзав.
УИХ-ын энэ оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн баталсан Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх, уг хуулийн үзэл баримтлал, ялангуяа улс төрийн намын бодлого хөтөлбөр, үйл ажиллагаа, чиг үүрэг, дотоод зохион байгуулалтыг ардчилсан зарчимд нийцүүлэх, хөрөнгө, санхүүжилттэй холбоотой зохицуулалтыг бодлогын нам төлөвшүүлэхэд чиглүүлэн хэрэгжүүлэх талаар УИХ-ын дарга хуульчидтай санал солилцов.
Тэрбээр, бодлогын намын тогтолцоог бий болгох нь ардчиллыг шинэ шатанд гаргаж буй хэрэг болохыг онцлоод, улс төрийн нам бодлого судлалын төв, хүрээлэнтэй байх, үзэл баримтлалын хувьд ялгарах, институтчилэгдэх, популизм болон хэн нэгэн улстөрчөөс үл хамаарсан төлөвшилтэй болоход чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар чиглэл чиглэлээрээ судалж ажиллахыг хуульчдад зөвлөж, тэдгээрийг нэгтгэн эргэж танилцуулахыг УИХ-ын Тамгын газарт үүрэг болгов. Мөн, ардчилал, улс төрийн тогтолцоо өндөр хөгжсөн улс орнуудын Улс төрийн намын тухай хуулийн талаар судалгаа хийж танилцуулахыг Гадаад харилцааны яаманд даалгалаа.
Хуульчид, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар байр сууриа илэрхийлж, УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай зэрэг холбогдох хууль, тогтоомжийг нийцүүлэн шинэчлэх талаар болон улс төрийн намуудын дэргэд бодлогын төв, хүрээлэнгүүдийг бий болгож үйл ажиллагааг тогтворжуулах, дотоод ардчиллыг бэхжүүлж, гишүүд, сонгуульт гишүүд, дэмжигчдийн оролцоог хангах, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх гэхчлэн олон асуудлаар арга зүйг боловсруулах, сургалт явуулах, хуулийн талаарх ойлголтыг нэгтгэх шаардлагатайг дурдав.
УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийг эрчимтэй, үр дүнтэй, зөв зүйтэй хэрэгжүүлэх үүднээс Ажлын хэсэг байгуулж ажиллахыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ц.Туваан нарт чиглэл болголоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Тод мэдээ
Монгол Улс нэгдүгээр улиралд 17.6 сая тонн нүүрс экспортлов
Монгол Улс нэгдүгээр улиралд 17.6 сая тонн нүүрс экспортолжээ. Тодбуулбал, 2024 оны 1-5 дугаар сарын 1 хүртэл манай улс 17.6 сая тонн нүүрс экспортолсон дүн мэдээ байна.
Үүнээс Гашуунсухайт боомтоор 12.7 сая.тн, Шивээхүрэн боомтоор 7.1 сая.тн, Ханги боомтоор 2.4 сая.тн, Замын-Үүд боомтоор 1 сая.тн, Булган боомтоор 1 сая.тн, Бичигт боомтоор 584 мян.тн, Хавирга боомтоор 7 мян.тн, нийт 25 сая.тн нүүрс экспортолсон байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Тод мэдээ
Богдхан уулын ойн сангийн 3000 га талбайд хөнөөлт шавжтай тэмцэнэ
2024 онд Богдхан уулын дархан цаазат газрын ойн сангийн 3000 га-д ойн хөнөөлт, хортон шавжтай тэмцэх ажил хийнэ.
Монгол Улсад хэрэгжиж буй “Эрүүл ой” төслийн хүрээнд Монгол Улсад газраар ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэж байгаа арга технологитой газар дээр нь танилцах, гадаадын эрдэмтдээс туршлага судлах сургалтад МУИС-ийн судлаачид, ЗГХА Ойн газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Ойн хөнөөлт шавжтай тэмцэх үйл ажиллагаа эрхлэгчдийн холбоо” зэрэг байгууллагууд хамтран оролцлоо.
Америк, Канад улсаас ирсэн эрдэмтэд Монгол орон хөнөөлт шавжтай тэмцэхдээ дэвшилтэт технологи ашиглаж байгааг онцоллоо. Цаашид Монгол орны ойн эрүүл байдлыг хамгаалах, хадгалах талаар зөвлөмж боловсруулж хүргүүлнэ.
2024 онд Богдхан уулын ойн сангийн 3000 га талбайд хөнөөлт шавжтай онгоцоор тэмцлийн ажил хийхээр төлөвлөөд байна гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Тод мэдээ
Нийтийн тээврийн 3 чиглэлд өөрчлөлт орууллаа
-
Тод мэдээ2021/08/05
УИХ-ын дарга Г.Занданшатар Боловсролын багц хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүд...
-
Тод мэдээ2022/10/14
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Ларс Клингбайлтэй уулзав...
-
Тод мэдээ2021/10/13
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай ца...
-
Тод индэр2019/11/19
ЖДҮ-ийн хэргийг прокурорт буцаав
Сэтгэгдэл