Тод мэдээ
БНХАУ-д зорчиж буй иргэдийн анхааралд!

БНХАУ-д өндөр цалинтай ажилд зуучилна, ажиллуулна гэх зэрэг олон нийтийн сүлжээнд гарсан зарын дагуу монгол иргэд БНХАУ-д очиж, тус улсын холбогдох хууль журмыг зөрчин хууль бусаар хөдөлмөр эрхлэх, үүнтэй холбоотойгоор эрүүл мэнд, санхүүгийн хохирол амсах тохиолдол гарсаар байна.
БНХАУ-ын Гадаад иргэд хилээр орох, гарахыг зохицуулах хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн иргэдийг 5000-10000 юаниар торгох, хэрэв үйл ажиллагаа нь ноцтой гэж үзвэл 5-15 хоног баривчилж, 5000-20000 юаниар торгодог. Мөн хууль бусаар ажилд зуучилсан иргэнд БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 335 дугаар зүйлд заасны дагуу 3-7 жил хүртэлх ял оноох хуулийн заалттай.
Иймд, БНХАУ-д хөдөлмөр эрхлүүлнэ гэх аливаа зар мэдээллийг сайтар судлахын зэрэгцээ хятадын холбогдох байгууллагаас зөвшөөрөл болон виз авсны дараагаар хөдөлмөр эрхлэх боломжтой гэдгийг онцгой анхаарч, хууль бусаар хөдөлмөр эрхлэхгүй байх, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг дахин анхааруулж байна.
КОНСУЛЫН ГАЗАР
Тод мэдээ
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Тод мэдээ
Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 15-нд боллоо. “Олон улсын цоохор ирвэсийн холбоонд Монгол Улс элсэхийг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.
Манай улсын хувьд тус холбооны гишүүн болсноор монгол орны цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах, ирвэстэй нутагт амьдардаг иргэд, малчдын амьдралын чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой ажээ.
БНЭУ муурын төрлийн амьтдыг хамгаалах зорилгоор “Олон улсын том муурын холбоо” байгуулах санаачилга дэвшүүлж, Монгол Улсын тус санаачилгад нэгдэн орох хүсэлтийг 2023 онд анх ирүүлжээ.
Тод мэдээ
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
-
Тод мэдээ2021/03/23
Эрүүгийн 4 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв
-
Тод мэдээ2025/01/03
УИХ-ын Хүний эрхийн дэд хороо төрийн албан дахь хүний эрхийн нөхцөл байдалтай та...
-
Өнөөдөр2022/08/09
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
-
Тод мэдээ2025/07/28
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оро...