Дэлхий нийтээр..
Зөөврийн компьютерын үнэгүй сервисийн өдөрлөг боллоо
Хичээлийн шинэ жил эхлэж байгаатай холбогдуулан PC mall компани-ны зүгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕРЫН ҮНЭГҮЙ СЕРВИСИЙН ӨДӨРЛӨГӨӨ өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Тухайн өдөрлөг нь зөөврийн компьютер нь асуудалтай байгаа хүүхэд, оюутан залуусийн зөөврийн компьютерт үнэ төлбөргүй сервис хийж өгсөн нийгэмд болон хэрэглэгчид чиглэсэн маш гоё өдөрлөг болж өнгөрлөө.
Мөн маш гоё мэдээ дуулгахад өнгөрсөн амралтын өдрүүдэд зөөврийн компьютероо үзүүлж чадаагүй хэрэглэгчдийн хүсэлтээр энэхүү эвентийг ирэх амралтын өдрүүдэд буюу 9 сарын 2 болон 3-ны өдрүүдэд дахин Мишээл салбарт 11-18 цагийн хооронд зохион байгуулахаар болсныг дуулгахад таатай байна.
Зөөврийн компьютерын үзлэгт: Брэнд харгалзахгүй, хаанаас худалдан авсан нь харгалзахгүй.

Мөн түүнчлэн зөвхөн сервис хийлгээд зогсохгүй дараад 2 үйлчилгээг мөн үзүүлж байгаа юм байна.
1. Та өөрийн хэрэглэж байсан зөөврийн компьютероо бусдад худалдан борлуулах боломжтой. Эсвэл та бусдын хэрэглэж байсан зөөврийн компьютерыг зах зээлийн үнээр худалдан авах боломжтой юм.
Та хувь хүнээс худалдан авах зөөврийн компьютероо мэргэжлийн инженерүүдээр оношлуулан сервис хийлгэх мөн боломжтой.
.jpg)
Хэрвээ та зөөврийн компьютероо бусдад худалдан борлуулах хүсэлтэй байгаа бол дараах судалгааг бөглөнө үү. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdCAh22niguiviTKNeMMRMa0tjX_KFbTRWs33uOTy7U830Q8Q/viewform?
2. Хамгийн сүүлчийн боломж нь та хамгийн сүүлийн үеийн зөөврийн компьютеруудыг худалдан аваад дараах 3 бэлэгнээс сонгоод авах боломжтой.
СОНГОЛТ 1 Зөөврийн компьютер + Epson L3256 Printer 50% хямдруулах 2 дох сонголт:
СОНГОЛТ 2 Зөөврийн компьютер + Galaxy A04e бэлгэнд авах
СОНГОЛТ 3 Зөөврийн компьютер авахдаа 300,000₮-р хямдруулан авах

Та 9 сарын 2 болон 3-ны өдрүүдэд 11 цагаас 18 цагийн хооронд PC mall Мишээл салбарыг зориод зөөврийн компьютертоо ҮНЭГҮЙ сервис хийлгээрэй.
Доорх хэрэглэгчдийн хамгийн их гарсан засвар болон бусад мэдээллийг хүргэж байна.
Цэнэглэгчийн зүүг зассан байдал.
Цэнэглэгч болон чихэвчээ хугалж орхисныг зассан байдал.

SSD hard болон Ram нэмүүлж зөөврийн компьютерынхаа хүчин чадлыг нэмэгдүүлээрэй.



Зөөврийн компьютерын ҮНЭГҮЙ СЕРВИС-ээр ирсэн принтер, суурин компьютеруудад сервис мөн хийж байна.

Эвентийн бусад зургуудаас.




Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2022/07/25
Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 300 айлын орон сууц ашиглалтад орлоо
-
Дэлхий нийтээр..2022/06/28
Барилгын аюул, ослоос урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо
-
Дэлхий нийтээр..2020/10/28
Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа
-
Үйл явдал2021/01/13
УИХ-ын байнгын хороо, ажлын хэсэг хуралдана
