Дэлхий нийтээр..
ХХААХҮЯ, ГЕГ экспортыг эрчимжүүлэх ажлыг хамтран хэрэгжүүлнэ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Гаалийн Ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх үүднээс дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Үүнд:
- Монгол улсаас БНХАУ руу хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд, бүтээгдэхүүний экспортын зөвшөөрөл авах шаардлагатай аж ахуй нэгжүүдийн бичиг баримт бүрдүүлэлтийг цахимаар шийдэж, иргэдийн цагийг хэмнэх,
- Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй үржлийн адууны реэкспортыг гурван улсын харилцан тохиролцсон протокол болон холбогдох хуулийн дагуу шийдвэрлэх,
- Хөдөө аж ахуйн гаралтай гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний импорт, экспортын мэдээллийг цаг тухайд нь солилцон ажиллах зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Экспортыг нэмэгдүүлэхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн Ерөнхий газар харилцан хамааралтай ажилладаг учир ажлын уялдааг нэмэгдүүлэн хамтран ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
-
Үйл явдал2025/07/24
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Дэлхий нийтээр..2020/12/11
ТББХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцү...
-
Үйл явдал2024/07/03
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно
-
Дэлхий нийтээр..2025/02/21
Покер тоглоод их хэмжээний мөнгөө алдчихлаа" гэх дуудлага иржээ
