Өнөөдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгөлдөр болно

Аргын тооллын 2023 оны есдүгээр сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын шинийн 3. Сумьяа гараг. Салхины эх одтой, долоон улаан мэнгэтэй, шарагчин туулай өдөр.
Өдрийн наран 6 цаг 33 минутад мандан, 19 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
Өнөөдөр
3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүд эхний хожлоо авлаа
“Ханжоу 2022” Азийн Наадам үргэлжилж байна. 3х3 сагсан бөмбөгийн U23 хүртэлх насны залуучуудын баг энэ удаагийн Азийн Наадамд оролцож буй. Ө.Индра, Ц.Болорцэцэг, Б.Ариунцэцэг, Э.Нарангоо нарын бүрэлдэхүүнтэй эмэгтэй баг "D" хэсгийн эхний тоглолтоо Хонконгийн эсрэг хийж, 21:15-аар яллаа.
3х3-ын эмэгтэйчүүд хэсэгтээ Йордан, Филиппин, Хонконгийн багтай өрсөлдөх байсан ч тодорхой шалтгааны улмаас Филиппиний баг хасагдсан юм. Хэсэг тус бүрээ тэргүүлсэн дөрвөн баг шөвгийн наймд шалгарах эрхээ шууд өвөртлөх бол дараагийн дөрвөн эрхийн төлөө үлдсэн найман баг нэмэлт тоглолт хийх юм.
Монголын эмэгтэй 3х3 багийн дараагийн тоглолтоо энэ сарын 27-нд Йорданы эсрэг хийх болно гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
Өнөөдөр
Дорнод аймаг боомтын боймыг тайлж, экспортын гарц нэмэгдүүлэх төслүүдээ Ерөнхий сайдад танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ “Чойбалсан” олон улсын нисэх буудлын өргөтгөл, тус аймагт баригдаж байгаа болон баригдах авто зам, төмөр замын бүтээн байгуулалтын явц, аймгийн төвийн дулаан, ус хангамжийн шугам сүлжээг шинэчлэхэд шаардлагатай төсөв хөрөнгө, тулгамдаж буй асуудлын талаарх багц мэдээлэлтэй танилцлаа.
Дорнод аймгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд зорчигч үйлчилгээний барилгын өргөтгөл, хатуу хучилттай зурвас, перрон талбай, автогражийн өргөтгөл зэрэг ажил хийгдэх юм. Ингэснээр Боинг 737-800, Embrear145 загварын агаарын хөлөг хүлээн авах, цементбетон хучилттай, хоёр талын оролт, гаралттай, хөөрч буух зурвастай, гурван онгоц зэрэг хүлээн авах, цагт 300 зорчигч нэвтрүүлэх боломжтой олон улсын буудал болох юм.
Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудыг хатуу хучилтай авто замаар холбох ажлын явцын талаар танилцууллаа. Тус аймагт Хэрлэн сумаас болон “Хашаатын цав” уурхайгаас Хавиргын боомт чиглэлд, Тамсаг 21-р талбайгаас Баянхошуу боомт, Баян-Уул-Ульхан боомт, Өндөрхаан-Чойбалсан-Баян-Уул чиглэлд хатуу хучилттай авто зам барих төсөл тус тус хэрэгжиж байна. Мөн Сүмбэр боомт чиглэлийн 152 км, Чойбалсан-Баянхошуу чиглэлийн 198 км авто замын төслийг хэрэгжүүлнэ. Ульхан боомт чиглэлийн авто замын ажил амжилттай үргэлжилж байна, 2024 онд дуусах ажээ. Эдгээр төсөл аялал жуулчлал төдийгүй бүс нутгийг хөгжүүлэхэд мөн Евро Азийг холбосон авто замын коридорт чухал үүрэгтэй юм.
“Чойбалсан” олон улсын нисэх буудлын өргөтгөлтэй уялдуулан тус аймагт олон улсын авто буудал барих нь эдийн засгийн ач холбогдолтой. Чойбалсан бол хуурай боомт болох боломжтой гэж Засгийн газар хоорондын хэлэлцээрт тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот, Төв аймаг шиг авто зам, төмөр зам, агаарын тээвэр зэрэг тээврийн сүлжээнд холбогдсон аймаг гэдгийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар танилцуулав.
Тус аймагт “Чойбалсан-Хөөт-Бичигт”, “Эрээнцав-Баянтүмэн”, “Сайншанд-Баруун-Урт-Хөөт” чиглэлийн төмөр зам зэрэг боомтын боймыг тайлж, экспортын гарцыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих олон төсөл хэрэгжиж байна.
Өнөөдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 2023 оны есдүгээр сарын 26. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын шинийн 12. Ангараг гараг. Тооно одтой, найман цагаан мэнгэтэй, улаагчин гахай өдөр.
Өдрийн наран 6 цаг 44 минутад мандан, 18 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
-
Тод мэдээ2021/11/22
Ази тивийн сарлагийн аж ахуй, сүү үйлдвэрлэлийн талаар хэлэлцлээ
-
Тод мэдээ2020/07/24
Судалгаа, шинжилгээний ажлыг хөгжлийн бодлогын суурь болгоно
-
Тод мэдээ2022/08/10
Автобусны 200 буудлыг ариутган халдваргүйжүүлнэ
-
Тод мэдээ2021/02/04
УОК: Энэ сарын 11-ний өдрөөс 12 хоног хатуу хөл хорио тогтооно
Сэтгэгдэл