Үйл явдал
Дорнод аймагт авто замын трассд хамаарах ойн сангийн асуудлаар хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Баян-Уул суман дахь сум дундын ойн анги, тус суман дахь экологийн цагдаагийн алба зэрэг холбогдох албаны хамтарсан ажлын хэсэг Дорнод аймгийн Баян-Уул сумаас Ульхан боомт хүртэлх хатуу хучилттай 50 км авто зам барих ажлын хүрээнд замын трассд хамаарч буй ойн сангийн нөхцөл байдалтай танилцан ажиллаж байна.
Ойн санг сөрөг нөлөөлөлд өртөхөөс сэргийлж, замын трассд өртөх ойн сангийн нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг шинээр боловсруулан албажуулах, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулан баталгаажуулах хугацаатай албан шаардлагыг тус замын ажлыг гүйцэтгэгч “Дашин” ХХК, туслан гүйцэтгэгч “БСМ” ХХК нарт хүргүүлэв.
Тухайн ойн сангийн төлөв байдлыг нарийвчлан тогтоож, ойн сангийн экологи эдийн засгийн үнэлгээг дахин нарийвчлан гаргаж, холбогдох шатны байгууллагад тайлагнахыг Баян-Уул суман дахь сум дундын ойн ангид даалгав.
Авто замын трассд өртөх ойн санд хууль бусаар мод бэлтгэх зөрчлийг илрүүлэн холбогдох байгууллагад шилжүүлж, намрын хуурайшлын улиралд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулах, хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: БОАЖЯ
Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
2026 оны наймдугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшиж, Баян-Өлгий, Ховдын нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй,бороо орохгүй. Салхи нийт нутгаар баруунаас секундэд 6-11 метр.
Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 22-24 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 22-24 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 20-22 хэм дулаан байна.
2026 оны наймдугаар сарын 26-наас
2026 оны наймдугаар сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.
Үйл явдал
Стамбул–Улаанбаатарын нислэгээр нэг кг орчим метамфетамин нэвтрүүлэхийг завджээ
Тагнуул, гаалийн байгууллагын хамтарсан ажиллагаагаар их хэмжээний сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлэн таслан зогсоожээ.
2026 оны наймдугаар сарын 10-нд Стамбул–Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Монгол Улсын иргэн 1004.88 грамм метамфетамин-ыг дагалдах ачаандаа нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан талаар холбогдох байгууллагууд мэдээлэв.
Гаалийн хяналт, шалгалтын үеэр сэжигтэй ачааг илрүүлж, хойшлуулшгүй ажиллагаа явуулсны дараа хэргийг харьяаллын дагуу тагнуулын байгууллагад шилжүүлжээ.
Холбогдох байгууллагууд иргэдийг гадаад улсад зорчихдоо бусдын дайвар ачаа авахгүй байх, хувийн мэдээлэл, бичиг баримтаа бусдад ашиглуулахгүй байхыг анхааруулсан байна.
Ийм төрлийн үйлдэлд иргэд өөрсдөө мэдэлгүй татагдан орж, эрүүгийн хэрэгт холбогдох эрсдэлтэй тул ачаа тээш болон бичиг баримтдаа хянуур хандахыг сэрэмжлүүлжээ.
Үйл явдал
COP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцлээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монголын ойн салбарын шинэлэг санхүүжилт, түншлэлийн боломж-ийг хэлэлцсэн арга хэмжээ зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн BIOFIN II төсөл, Ойн газар, Европын Холбоо, Германы Засгийн газрын санхүүжилттэй STREAM+ төсөл, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, “Тэрбум мод” сан хамтран зохион байгуулжээ.
Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдийн төлөөлөл оролцож, ойн салбарын тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Мөн био эдийн засгийн боломж, нүүрстөрөгчийн зах зээл, экосистемийн үйлчилгээний үнэлгээ-г эдийн засгийн эргэлтэд оруулах гарц, боломжийг хэлэлцсэн байна.
Оролцогчид ойн салбарын санхүүжилтийг зөвхөн буцалтгүй тусламжаас хамааралтай хэвээр үлдээх бус, урт хугацаанд өөрөө үнэ цэн бүтээж, хөрөнгө оруулалт татах чадвартай эдийн засгийн салбар болгон хөгжүүлэх шаардлагатайг онцолжээ.
Энэ хүрээнд ойн бонд, нүүрстөрөгчийн санхүүжилт зэрэг олон улсад ашиглаж буй санхүүгийн хэрэгслүүдийг Монгол Улсад нэвтрүүлэх боломж, шаардлагын талаар мөн санал солилцсон байна.
-
Дэлхий нийтээр..2023/05/11
Нийслэлийн хэмжээнд 185 мянган мод, гоёлын бут, сөөгийг тарина
-
Тод зураг2020/05/27
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
-
Дэлхий нийтээр..2026/08/06
Вашингтон мужийн ой хээрийн түймрийг хяналтад авах ажил ахицтай байна
-
Дэлхий нийтээр..2021/09/01
Эцэг, эхчүүдийн анхааралд...
