Тод зураг
Амны хаалтаар ч "гангарч" болно

Дэлхий нийтээр коронавирусний цар тахлын дэгдэлтэд нэрвэгдэж, хүн бүр хувийн ариун цэврээ сайтар сахих шаардлага нэн тэргүүнд тулгараад байна. Тэгвэл энэхүү халдвараас өөрийгөө хамгаалах нэг чухал арга нь амны хаалтыг зөв зүүж хэрэглэж дадах явдал юм. Энэ ч тал дээр монголчууд ч хариуцлагатай хандах шаардлагатай байгаа нь гудамж талбайд яваа олны дүр төрхөөс харж болно.
Худалдаа үйлчилгээний газрууд амны хаалт зүүгээгүй хүнд үйлчлэхгүй гэх юм уу, байгууллагууд үйлчлүүлэгчдийг заавал амны хаалт зүүж байж дотогш нэвтрэхийг шаардах гэх мэт байдалд та бид нэгэнтээ дасаж, хэвшиж эхэлж байгаа ч иргэдийн тодорхой хэсэг нь амны хаалт зүүхгүй явж байгаа нь харамсалтай.
Мөн цаг үеийн эрэлт хэрэгцээг дагаад амны хаалт зөвхөн эрүүл мэндээ хамгаалах хэрэгсэл байхаас гадна гангараа болжээ. Та бүхэнд амны хаалтын чамин загваруудаас хүргэж байна.
Эцэст нь сануулахад амны хаалт чинь ямар ч гоё ганган байхаас илүүтэйгээр амьсгалын замын өвчлөл хүн амын дунд тархалт их, дэгдэлт өсөх магадлалтай байдаг хүйтэн, сэрүүний улирал хаяанд ирж буйтай холбогдуулан өөрийгөө болон ойрын хүрээний хүмүүсээ халдвараас сэргийлэх зорилгоор хэрэглэхүйц, чанартай, эрүүл ахуйн стандартын бүх нөхцлийг хангасан байх нь нэн чухал юм шүү. Бүгд амны хаалтыг зөв зүүцгээе!

Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.
Тод зураг
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.