Тод мэдээ
БНХАУ руу рапс экспортлох ажлыг эхлүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж, хүнс үйлдвэрлэгч экспортлогч улс болох зорилтыг хангах, тариаланчдаа дэмжих зорилгоор өнгөрсөн аравдугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа, “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй БНХАУ руу рапс экспортлох хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан.
Өчигдөр БНХАУ руу рапс экспортлох ажлыг эхлүүллээ гэж Төв аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон баталлаа
Тод мэдээ
Мал, тэжээвэр амьтдын тооллого эхлэхэд 4 хоног үлдлээ
Тод мэдээ
Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 30 минут хүртэл хугацаанд хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэхээр төсөлд тусгажээ.
Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд санал хэлэв. Тодруулбал, нэр дэвших тухай хүсэлтийг хүлээн авах хугацааг 30 хоног болгох талаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Л.Соронзонболд нар, сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд хүртээмжтэйгээр мэдээлэх талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан санал хэлсэн юм.
Гишүүдийн гаргасан саналаар Байнгын хорооны тогтоолын төсөлд өөрчлөлт оруулахаар тогтлоо. Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэлх хугацаанд хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэхээр төсөлд тусгахаар тогтсон юм. Ийнхүү “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцээд, төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 13 нь дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Тод мэдээ2019/08/14
“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл 36 сарын хугацаанд хэрэгжин...
-
Өнөөдөр2022/10/10
Канад Улсын Парламентын Сенатын тaнхимын дарга Жорж Ж.Фюри Монгол Улсад хүрэлцэн...
-
Тод мэдээ2020/08/10
Агаарын чанарын бүсийг шинэчлэн тогтооно
-
Тод мэдээ2024/07/29
“What3word” программыг ашиглан 3 үгт хаягаа ирүүлснээр таны дуудлагы...