Тод мэдээ
Олон улсын цагдаагийн эмэгтэй алба хаагчдын чуулга уулзалтад оролцлоо
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас санаачлан “Хууль сахиулах байгууллагын эмэгтэйчүүдийн чадавхийг бэхжүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах бодлого”-ыг хэрэгжүүлж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар, Хил хамгаалах байгууллагын эмэгтэй алба хаагчдын төлөөлөл 2023 оны 09 дүгээр сарын 17-ноос 21-ны өдрүүдэд Шинэ Зеланд Улсад зохион байгуулагдсан “Олон улсын цагдаагийн эмэгтэй алба хаагчдын чуулга уулзалт”-д оролцлоо.
Чуулга уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо АНУ-ын Мансууруулах бодис, хар тамхитай тэмцэх олон улсын товчооны захирал Лиза Жонсон болон бусад албаны хүмүүстэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар болон энэхүү байгууллагын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр байгууллагаас удахгүй хэрэгжүүлж эхлэх “Монгол Улсын хууль сахиулах ажиллагаан дахь хүний эрх, жендерийн тэгш байдлыг дээшлүүлэх нь” төсөл, бусад төслийн талаар ярилцаж, санал солилцлоо.
Олон улсын цагдаагийн байгууллагын уялдаа холбоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, жендерийн тэгш байдлыг дээшлүүлж, удирдлагын манлайлалд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой уг чуулга уулзалтад олон улсын цагдаагийн 75 байгууллагын 800 гаруй удирдах түвшний эмэгтэй алба хаагчид оролцсон бөгөөд хийж хэрэгжүүлсэн ажлаараа шалгарсан манлайлагчдыг шагнаж урамшуулсан, туршлага, мэдлэг, мэдээлэл, санал солилцсон ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Эх сурвалж: ХЗДХЯ
Тод мэдээ
Б.Мөнх-Эрдэнэ, Б.Бадамдорж нар сонгомол бөхийн төрлөөр олимпын эрхийн тэмцээнд оролцоно
Тод мэдээ
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлнэ
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Дэвид Камерон Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай уулзаж, 23 дугаар сургуулиар зочлон, Pearson англи хэлний хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа.
Pearson англи хэлний хөтөлбөрийг манай улс 2022-2023 оны хичээлийн жилд 38 сургуульд туршилтаар хэрэгжүүлсэн бол энэ хичээлийн жилд төрийн өмчийн бүх ерөнхий боловсролын сургуулийн 5-6 дугаар ангийн 140 орчим мянган хүүхэд судалж байна. Ирэх хичээлийн жилд Pearson хөтөлбөрийг судлах сурагчдын тоог нэмэгдүүлнэ.
2023 онд батлагдсан Боловсролын ерөнхий хуулиар сурагчдын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байхаар хуульчилсан. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор ирэх 2024 оны 9 дүгээр сарын 1-нээс 3 дугаар ангийн сурагчид англи хэл үзэж эхэлнэ. Мөн энэ хүрээнд багш нарыг бэлтгэх, давтан сургах юм. Англий хэлний хөтөлбөрийг хэрэгжилтийг ИБУИНХУ-ын Гадаад хэргийг сайд дэмжихээ илэрхийлж 3 жилийн хугацаанд 10 сая фунтийн дэмжлэг үзүүлнэ гэлээ.
Pearson англи хэлний хөтөлбөрөөс гадна тус улсын Кембрижийн их сургуультай манай улс боловсролын салбарт хамтран ажилладаг. Энэ хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий боловсролын тогтолцоог бүрдүүлэх, бэхжүүлэх ажлууд үе шаттай хэрэгжиж байна.
Мөн дэлхийн хэмжээнд их дээд сургуулиудын эрэмбэ чансааг тогтоодог Times Higher Education байгууллагатай хамтран 2023 онд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа дээд боловсролын байгууллагуудын үндэсний эрэмбийг анх удаа тогтоосон. Хамтын ажиллагаа цаашид ч үргэлжилж тодорхой давтамжтайгаар эрэмбэ чансааг шинэчилж байх юм. Үндэсний үнэлгээний тогтолцоогоо бэхжүүлэх зорилгоор бид Английн AQA байгууллагатай мөн хамтран ажилладаг.
Чевнингийн хөтөлбөрийн хүрээнд сүүлийн жилүүдэд манай улсаас Англи улсад 200 гаруй оюутан суралцаж төгсөөд байна. Тэтгэлгийн хэмжээ болон хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ мэтчилэн ИБУИНХУ болон Монгол Улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагаа улам бүр өргөжиж байна гэж БШУЯ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчлэн засварлана
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Ботаникийн эцсээс Төмөр Замын гарам/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
Тус нэгдүгээр хэсгийн авто замын асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дууссаны дараа хоёрдугаар хэсгийн ажлыг үргэлжлүүлэн хийж эхлэх юм.
Хоёрдугаар хэсэгт /Төмөр замын гармаас Улиастайн гүүр/ хүртэлх авто замыг тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагаас тавдугаар сарын 5-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийхээр төлөвлөөд байна.
Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтын ажил хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Тод зураг2020/02/10
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
-
Тод мэдээ2021/10/15
Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд тусгай хэрэгцээт сургуулиудад аж...
-
Тод мэдээ2022/08/01
Элчин сайд Э.Сарантогос БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д Итгэмжлэх жуух бичгээ б...
-
Тод мэдээ2024/01/26
Амралтын өдөр цус өгөх боломжтой
Сэтгэгдэл