Дэлхий нийтээр..
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнуудад цаг үеийн асуудлаар шуурхай үүрэг өглөө
Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах алба хаагчидтай 2023 оны аравдугаар сарын 07-ны өдөр уулзалт хийлээ.

Энэхүү уулзалтад цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 503 удирдах албан тушаалтан танхимаар болон цахимаар оролцов.

Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг ажлын чиглэл өгөхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхий сайдын үүргийг мөн танилцууллаа.
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
-
Дэлхий нийтээр..2020/09/24
Ирэх сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь
-
Дэлхий нийтээр..2021/03/16
"Ковид-19"-ийн халдварыг сумын эмнэлэгт эмчилж эхэллээ
-
Тод зураг2019/10/10
“Цахим сэтгүүл зүй ба мэргэжлийн ёс зүй” сэдэвт сургалт болно
-
Дэлхий нийтээр..2025/05/01
Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейцар эмийг тавд...
