Дэлхий нийтээр..
Тархи угаалтаар технологи бүтдэггүй
Сүүлийн үед оператор компаниудын Дата-ны асуудал хөндөгдөх боллоо. Дата нь цалин, шатахуун, хоол хүнстэй адил бидний өдөр тутмын чухал хэрэглээ болсон тул хүн бүхэнд хамаатай асуудал. Гэхдээ энэ нь нарийн технологи дээр тасралтгүй хөгжүүлэлт хийгдсэний дүнд бидний өргөн хэрэглээ болж чадсан болохоос биш хэн нэгэн “бид хийлээ” гэж гэнэт гарч ирээд тархи угаалтаар өмчлөөд авчихдаг зүйл биш.
Бас хурд удаан интернэт шахаад түүнийгээ дуусдаггүй дата гэх нь залилан юм.
Яагаад дата хурдан эсвэл удаан дуусдаг талаар энгийнээр тайлбарлая.
Та бидний цахим хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэхийн хэрээр дуу, дүрс, үзүүлэлтүүд чанаржиж, түүнийгээ дагаад интернэтийн хурд ч нэмэгдэж, дата зарцуулалт өссөн.
Харин интернэтийн хурд удаан эсвэл хурдан, бидний интернэтээр хүлээн авч буй мэдээллийн багтаамж их бага гэж байхаас биш чанартай эсвэл чанаргүй дата гэж үгүй.
Доорх жишээгээр тайлбарлая. Та ямар багтаамжтай, ямар үйлчилгээ авч байгаагаас хамаарч дараах байдлаар дата зарцуулагдана.
Хэрэглээ Хурд мегабит/ceкундэд
E-mail, facebook /том зураг, эсвэл видео агуулаагүй бол / – 2MB
Онлайн тоглоом – 2MB
Видео хурал – 3MB
SD видео /360p, 480p/ – 3MB
HD видео /720p/ -5MB
Full HD видео /1080p/ -8MB
2K видео /1440/ -10MB
2K видео /2160/ -25MB ба түүнээс дээш гэх мэтээр та чанартай зураг дүрс, видео мэдээллийг дээрх хурдаар авч байгаа бол тэр хэрээрээ Дата зарцуулалт өндөр байна гэсэн үг.
Харин таны ашиглаж буй интернэтийн хурд удаан бол тэр хэрээрээ датаны хэрэглээ бага, хурдад тохирсон чанаргүй дүрс видео дамжуулагдахаас гадна дата тань хурдтайгаа хамт гацаж, байсаар л байна. Ийм л энгийн.
Энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй эрхмүүд, эсвэл энэ чиглэлээр мэргэшсэн инженерүүд үүнийг хэнээр ч заалгахгүй сайн мэднэ. Харин үүний эсрэг ярьж байгаа нь санаатай тархи угаалт, залилан юм.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2025/02/04
Офицеруудын ордноос Тэрэлж чиглэлд үйлчилж байсан автобусыг өнөөдрөөс зогсоожээ
-
Үйл явдал2022/04/13
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
-
Үйл явдал2021/05/04
Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2020/08/27
Агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орсон 5 хорооны өрхөд сайн карт, угаарын...
