Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас орж, хүйтэн, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2023 оны аравдугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 2-4 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 1-3 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0-2 хэм дулаан байна.
2023 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 04-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
31-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас орно. 11 дүгээр сарын 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-3-нд нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 1, 2-нд Алтайн салбар уулсаар, 3-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 0-5 хэм, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.
Өнөөдөр
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд!
Сүүлийн үед Монгол Улсын зарим иргэд БНХАУ-ын нутаг дэвсгэрт хулгай хийх, биеэ үнэлэх зэрэг гэмт хэрэгт холбогдож, саатуулагдах, шалгагдах, ял шийтгэл эдлэх тохиолдол нэмэгдэж байна. Ийм төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, таагүй үр дагавар дагуулдаг.
Хулгай, дээрэм хийх, бусдын эд хөрөнгөд халдах, биеэ үнэлэх, биеэ үнэлэх үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг үйлдэл нь БНХАУ-ын Эрүүгийн хуулиар хорих ял авах, албадан нутаг буцаах, хилээр нэвтрэх эрх нь хязгаарлагдах зэрэг ял шийтгүүлэх ноцтой үр дагавартай байдаг.
Иймд богино хугацаанд хялбар аргаар ашиг олохыг амлаж байгаа хувь хүн, сүлжээ, зохион байгуулалттай бүлэглэлтэй холбогдохоос зайлсхийж, аливаа этгээдээс тавьсан “ажилд оруулж өгнө”, “богино хугацаанд их орлого олох боломж байна” гэх мэт саналд хууртахгүй байхыг зөвлөж байна. Хэн нэг нь Танд “хариуцлага хүлээхгүй” гэж ухуулсан ч хууль зөрчсөн тохиолдолд эрх зүйн хариуцлагаас зайлсхийх боломжгүй болохыг сануулж байна.
Иймээс Монгол Улсын иргэн Та БНХАУ-д зорчихдоо хууль бус үйл ажиллагаа, хөнгөн хуурамч амлалт, ятгалгаас болгоомжлон өөрийн аюулгүй байдал болон эх орныхоо нэр хүндийг эрхэмлэн, хариуцлагатай, хууль дээдэлсэн иргэний байр суурьтай байхыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас онцгойлон анхааруулж байна.
МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Өнөөдөр
Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаан
Шинэ жилийн баярыг угтан нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд сүлд мод зассан бөгөөд өнөөдөр 19:00 цагт нэгэн зэрэг гэрлийг нь асаана. Тодруулбал,
- Д.Сүхбаатарын талбай
- БГД-15-р хороо, Байгаль эх цогцолборт
- БЗД-4-р хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд Хөлбөмбөгийн талбай болон Жуковын талбайд
- Багануур дүүрэг- Нацагдоржийн талбай буюу төв талбай болон 4-р хорооны төв талбайд
- Багахангай дүүрэг- Төв талбайд
- Налайх-Соёлын ордны урд талбайд
- СБД-Цэрэндоржийн гудамж
- СХД-Улсын хүүхэд залуучуудын театрын гадна болон Саппоро төвийн урд талбайд
- ХУД-Ажилчны алдар талбай болон Дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэнд
- ЧД-Тусгаар тогтнолын талбайн сүлд модыг асаана.
Өнөөдөр
Сэрэмжлүүлэг
Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд МҮОНРТ болон “MNB.mn” сайтын нэр, лого, өнгө төрхийг хууль бусаар ашиглан фэйсбүүк дэх "Emire Hayes Shawn Caden", “LocalPulse” нэртэй хуурамч хуудсууд болон https://dyqysoy.pro хэмээх домайн хаяг руу чиглүүлсэн нийтлэл, хуурамч зар сурталчилгаа түгээж буйтай холбогдуулан, иргэд олон нийтэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
- МҮОНРТ нь дээрх зар сурталчилгаа, платформ, вэбсайт, санхүүгийн аливаа үйлдэлтэй холбоогүй болно.
- Эдгээр хууль бус, хуурамч агуулгад итгэж, хувийн мэдээлэл оруулах, мөнгөн хөрөнгө шилжүүлэх нь иргэдэд ноцтой хохирол учруулж болзошгүй юм.
- Хуурамч зар сурталчилгаанаас үүдэн үүссэн аливаа хохирлыг МҮОНРТ хариуцах боломжгүй бөгөөд уг үйлдлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж байна.
Иймд:
- Сэжигтэй зар сурталчилгаанд хандахдаа болгоомжтой байх,
- Facebook болон бусад платформ дээр “Report” хийх,
- Хувийн мэдээллээ оруулахгүй, мөнгө шилжүүлэхгүй байх,
- Шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
MNB.MN САЙТЫН РЕДАКЦ
-
Өнөөдөр2019/08/01
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар албан ёс...
-
Тод мэдээ2024/11/04
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн тө...
-
Тод зураг2020/05/22
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
-
Тод мэдээ2024/01/08
Арслан Ц.Шийрэвийн нэрэмжит барилдаанд аймгийн начин Б.Гончигсүрэн түрүүллээ
