Дэлхий нийтээр..
Улаанбаатар хотын утаа болон сайжруулсан шахмал түлштэй холбогдох асуулгын хариуг сонсов
Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж, үг хэлснээр эхлэв.
Тэрбээр парламентын ардчиллыг төлөвшүүлж хөгжүүлэхэд хамгийн үнэ цэнтэй асуудал бол иргэдийн дуу хоолой, хүсэл тэмүүллийг сонсдог, оролцоог хангадаг байх явдал юм. Иргэдийнхээ үндсэн эрхийг хүндэтгэж, судалгаа тооцоолол, бодит мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргадаг байх ёстой. Нийтийн өргөдлийн D-petition цахим системд 100 мянгаас дээш санал авсан гурван өргөдлийг Улсын Их Хурлын даргад ирүүлсэн тул нэгдсэн хуралдаанд танилцуулж байна. Иргэдийн амьдрал ахуйд ойр бодлого, шийдвэр гаргах шаардлагатай гэсэн юм. Мөн Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газраас Олон Улсын Парламентын Холбооны дэмжлэгтэйгээр 2023 оны 11 дүгээр сарын 22, 23-нд “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээг Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгуулсныг онцлоод олон улсын шинжээчидтэй хамтран үнэлгээ хийх боломж олгосон ОУПХ, Монгол Улсын парламентын нэн шинэ түүхийн анхдагч хуудсыг бичиж буй УИХ-ын гишүүд, Тамгын газрын ажилтнууд, холбогдох байгууллагад баяр хүргэе. Энэ бол манай парламентын түүхэн чухал үйл явдал хэмээн тэмдэглэв.
УИХ-ын даргыг үг хэлсний дараа Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг сонслоо. Улаанбаатар хотын утаа, сайжруулсан шахмал түлшний талаар долоон бүлэг асуултын хариуг Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулав. Сайд Улаанбаатар хотын агаарын чанарыг тодорхойлохын тулд агаар бохирдуулагч хүхэрлэг хий, азотын исэл, тоосонцорыг хэмждэг. Нүүрстөрөгчийн дутуу ислийг автомат багажаар тодорхойлж байгаа. 2022-2023 оны хүйтний улиралд PM 2,5 тоосонцрын агууламж 65 микрограмм мкуб, PM10 тоосонцрын дундаж агууламж 107 микрограмм мкуб байгаа нь Багануурын нүүрс түлж байсан үетэй харьцуулахад 50 хувиар буурсан үзүүлэлт юм. Утааг бууруулах чиглэлээр авч хэрэгжуулсэн арга хэмжээ, тэдгээрт зарцуулагдсан төсөв, хөрөнгө оруулалт, татаас болон эх үүсвэрийн талаарх асуулгын хариуд: Гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаан халаагуур ашиглах техникийн боломж бүрдүүлэх ажлын хүрээнд Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн 86,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2017-2019 онд Улаанбаатар хотын 41964 гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлснээр цахилгаан хангамжийн найдвартай байдал дээшилж сүлжээний горим ажиллагаа оновчтой болж айл өрхийн цахилгаан хангамж сайжран шугам сүлжээний алдагдал буурч айл өрхүүд 4квт чадалтай цахилгаан халаагуураар гэр орноо халаах нөхцөл бүрдсэн.
Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд улсын төсвийн 86,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2017-2019 онд нийслэлийн таван дүүргийн 35 хороонд гэр хорооллын 41,964 айл өрхийг цахилгаан халаагуураар халаах техникийн боломж дамжyулах, түгээх сүлжээний шинэчлэлтийг хоёр үе шаттай хэрэгжүүлсэн. 2017-2020 онд 228 нам даралтын халаалтын зуухыг зогсоож, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажилд 43,6 тэрбум төгрөг зарцуулсан. Уг ажлын хүрээнд 110 кВ-ын нэг ком дэд станц, 35 кВ-ын нэг ком дэд станц, 10 кВ-ын гурван ком хуваарилах байгууламж, 6-10 кВ-ын 246 ком дэд станцыг шинээр барих, 152 ком дэд станцын хучин чадлыг нэмэгдyyлэх, 25 фидерийн ачаалал хөнгөлөх, i3 шугамын утасны дамжyулах чадварыг нэмэгдүүлэх, 20,602 өрхийн цахилгааны оруулгын утас солих, хэрэглэгчийн нэгдсэн тоолуурын хайрцгийг шинэчлэх зэргийг хийсэн. Үр дүнд нь цахилгааны аюулгүй байдал сайжирч, буурч, гэр хорооллын 41964 айл ерхийн цахилгаан хангамж сайжран, 0.4кВ-ын шугамын урт, алдагдал бyyрч чанартай цахилгаан эрчим хучээр хэрэглэгчийг ханган, 4.0 кВт чадалтай цахилгаан халааryураар халаах техникийн боломж бүрдсэн. Хоёрдугаарт, халаалтын зуухыг зогсоож хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох талаар; Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 1.9.1-д заасны даryу 2017-2020 оны тyвшинд 228 нам даралтын халаалтын зуухыг зогсоож, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбосон. Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 318 дугаар "Тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай" тогтоолоор аймгийн тев болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүсэд хоёр тариф тоолууртай айл өрхийн шөнийн тарифыг 50%-аар хөнгөлж байгаа. Хэрэглэгчдээс ирүүлж буй санал гомдлыг хүлээн авах зорилгоор Хэрэглэгчдэд үйлчлэх төв ажиллаж байгаан. Тус төвөөс долоон дүүргийн гэр хорооллын 182 100 өрхөөс зуухны нөхцөл байдлын судалгаа авахад 127 108 өрх нь чанарын стандарт шаардлага хангахгүй, битүүмж алдагдсан зуухтай байгаа нь иргэд угаарын хийн хордлогод өртөх гол шалтгаан болж байна. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн төсөлд улсын болон орон нутгийн төсвөөс “Тавантолгой түлш” ХХК нь 2018-2022 онд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн төсөлд, “Эрдэнэс Тавантолгой” ХК болон БОАЖЯ-наас нийт 823,6 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан бөгөөд 236,9 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад, 586,7 тэрбум төгрөгийг үндсэн үйл ажиллагааны зардалд тус тус зарцуулсан. Нийслэлийн төсвөөс сайжруулсан шахмал түлшний тээвэр, борлуулалтын урамшуулал, түлшний хадгалалтын зардал болон хяналт шалгалтын зардалд 2019 онд 14 тэрбум, 2020 онд 15,4 тэрбум, 2021 онд 26,9 тэрбум, 2022 онд 28,8 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийн бүрэн автоматжуулсан бэлэн байдал, найдвартай ажиллагааг хангаж, хүчин чадлыг нэмэгдүүлэх, түлшний чанарыг сайжруулах замаар үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байна. “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийг өргөтгөн шинэчилж, хоёр шугамын хүчин чадлыг 50 тонн цагт хүргэснээр нэг тонн шахмал түлшний өртөг 36 100 төгрөгөөр буурч, үйлдвэрлэлийн зардал 8,6 хувиар буурна. Цаашид шахмал түлшний түүхий эдийг солих, хагас коксожсон түүхий эдэд шилжих нь агаарын бохирдлыг бууруулах дараагийн арга хэмжээ болно.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 132 мянган тонн хагас коксожсон нүүрс импортолж, 2023-2024 оны арванхоёрдугаар сараас нэгдүгээр сард нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэхээр төлөвлөж байсан боловч нээлттэй сонгон шалгаруулалт удааширснаар цаг хугацааны хувьд боломжгүй болсон. Мөн 31,9 тэрбум төгрөгөөр 24,5 мянган тонн хагас кокс болон асаагч худалдан авч Улаанбаатар хотын Хан-Уул, Налайх дүүрэг болон Дархан-Уул аймгийн гэр хорооллын 26 825 айл өрхөд нийлүүлэхээр төлөвлөн худалдан авах нээлттэй тендер зарласан ч НЗД-ын хөтөлбөрийн хүрээнд гаргах үнэт цаасыг олон нийтэд санал болгох хугацаа тодорхойгүй болсноор 2023-2024 оны халаалтын улиралд хагас кокосжсон шахмал түлш хэрэглэх боломжгүй болоод байна. Лабораторийн шинжилгээний дүнгээр хагас коксон түлшний техникийн үзүүлэлт, утаанд агуулагдах хорт хийн хэмжээ мидлингээр үйлдвэрлэсэн түлштэй харьцуулахад хаягдал утаанд агуулагдах тоосонцрын хэмжээ 72,6%, хүхэрлэг хийн хэмжээ 85,5%, угаарын хийн хэмжээ 10,8%, азотын исэл 23,5%-аар тус тус буурсан үзүүлэлттэй байна гэсэн юм.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Эрчим хүчний яамны төлөөллөөс гадна Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн яамны Нийслэлийн эрүүл мэндийн газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, “Тавантолгой түлш” ХХК, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын удирдлагууд ирж оролцон гишүүдийн асуултад хариуллаа. Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Б.Батэрдэнэ, Н.Алтанхуяг, Г.Ганболд нар асуулгатай холбогдуулан асуулт асуулаа.
Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, утааг ялсан уу, арилсан уу гэдэгт хариулт авах гэж асуулга тавьсан, ерөнхий мэдээлэл өглөө. Туршилт хийж болох юм уу, бодлогын шийдлүүд хаана байна вэ? Түлшинд зарцуулахаар төсөвлөсөн их наяд шахам төгрөгийг ипотекийн зээл болгосон бол утааны асуудлыг шийдэж болох байлаа. 2019 оноос хойш хэчнээн хүн угаартаж хордчихов хэмээн асуусан.
Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, утааг яллаа гэж яриагүй ээ. Багануурын нүүрс түлж байсан үетэй харьцуулахад 60-70 хувь бууруулсан. Улс төржүүлмээргүй байна. Дэлхийн улс орнуудын жишгийг дагаж гаргасан шийдвэрүүд байгаа гэсэн үг. Хамгийн богино хугацаанд түлшээ сайжруулах, дунд болон урт хугацаанд бүх айлыг орон сууцжуулах, чадвал бүгдийг нь хийн түлшинд шилжүүлэх байдлаар л утааг бүрэн ялах байх. Ийм л шийдэл, замыг бүх улс орон туулж өнгөрсөн юм байна. Монгол Улсын хувьд яг энэ замаар явчихвал яасан юм бэ гэсэн бодол, саналтай байна гэв. Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлийг угаартсан хүмүүсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэхэд, нас барсан хүн 57 байгаа. Нас барсан шалтгааныг судалж үзэхэд нүүрсний чанартай хамааралгүй, ахуйн хэрэглээнээс үүдэлтэй гэсэн дүн гарсан гэсэн хариултыг холбогдох газрын мэргэжилтэн өгөв.
“Таван Толгой түлш” ХК-ийн захирал Ц.Даваацэрэн айл өрхийн тоо 2019 онд 159 346 өрх байсан бол энэ жил 200 мянган айл өрхөд 540 мянган тонн түлш борлуулж байгааг мэдээллээ.
Түүнчлэн агаарын бохирдуулагч бодис дөрвөн үзүүлэлтээр 58 хувиар буурсан, хүхэр хоёр дахин нэмэгдсэн, азот хэвийн хэмжээнд очсон гэж Ажлын хэсгээс хариулав. Угаарын хийнд хүмүүс өртөж байгаа шалтгаан нь нүүрсний чанартай хамааралгүй, хэрэглээтэй холбоотой гэсэн судалгааны дүн гарсан гэв.
Б.Чойжилсүрэн сайд, яг үнэндээ 2019 оноос өмнө угаартсан хүмүүсийг ингэж нарийн тооцоолж, олон нийтийн анхааралд өртөж байгаагүй юм билээ. Сүүлийн жилүүдэд угаартсан тохиолдол буурч байгаа гэсэн мэдээлэл өгдөг. Түлшний төсвийг ипотекийн зээлд зарцуулбал Цогтгэрэл гишүүний хэлсэн шиг хэдэн зуун мянган айлыг орон сууцны зээлэнд хамруулж амжихгүй, манай төсөвт тийм боломж байхгүй. Тэгэхээр гэр хорооллын 220 мянган айл маань 214 мянга л болох байсан гэсэн үг. Энэ өвөл мидлингээр үйлдвэрлэсэн шахмал түлш түлнэ. Утаа буурна гэж урьдчилж хэлэх бололцоогүй хэмээн хариуллаа.
Мөн хуралдаанаар хууль, тогтоолуудыг эцэслэн баталж, эцсийн эцсийн найруулгыг сонссоноор хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Үйл явдал2023/04/19
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
-
Үйл явдал2021/03/24
Өнөөдөр сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр
-
Үйл явдал2023/01/09
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2023/12/07
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв Мэс засал, гэмтлийн тасагтай болжээ
