Тод мэдээ
Баярын өдрүүдэд осол, гэмтэл, осголт, хөлдөлтөөс урьдчилан сэргийлээрэй
ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах шинэ жилийн баярыг тохиолдуулан осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг танилцууллаа. Тэрбээр "Хүйтний улирал чангарч буй энэ өдрүүдэд халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол гэмтэл, осгож хөлдөх тохиолдол нэмэгдэж байна.
Халтиргаа гулгааны улмаас ихэвчлэн бага насны хүүхдүүд, ахмад настнууд гэмтэж, бэртэж байна. Иймд албан байгууллагууд ойр орчмын 50 метр газрынхаа цас, мөсийг цэвэрлэхийг зөвлөе. Мөн баяр ёслол болж байгаатай холбоотой архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, улмаар осгож хөлдөх явдал нэлээд гардаг. Баяр ёслолын өдрүүдэд архи, согтууруулах ундааг зохистой хэрэглэхийг уриалж байна.
Хөдөө орон нутаг руу зорчих иргэд автомашиныхаа бэлэн байдлыг хангаж, дулаан хувцаслахад анхаарах хэрэгтэй. Мөн сургууль, цэцэрлэг амарч байгаа үед түлэгдэх, унаж гэмтэх, осгож хөлдөх тохиолдол нэлээд нэмэгдэж байгаа. Иймд эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай" гэв.
Эх сурвалж: ГССҮТ
Тод мэдээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Банканд хуурамч ам.доллар солиулахыг завджээ
"Нэр бүхий банканд хуурамч валют илэрсэн" гэх дуудлага, мэдээлэл энэ оны 11-р сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, нэр бүхий иргэн нь “Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэрэг”-ийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Сүүлийн үед тусгай тэмдэглэгээ, дардастай хуурамч валют буюу кино зураг авалт, үзүүлэнгийн зориулалттай долларыг банк, валют арилжааны төвүүдэд солиулахыг завдаж буй үйлдэл бүртгэгдэн, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Иймд гадаад валют худалдан авах гэж буй иргэд заавал баталгаат байгууллагаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Тод мэдээ
Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол арваннэгдүгээр сарын 29-нд болно. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд эр цэргийн тангараг өргөсний дараа цэргийн эрдэмд суралцаж, эх орноо батлан хамгаалахад нэн чухал цэргийн мэргэжил эзэмшинэ.
Мөн аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэмжлэгтэйгээр хугацаат цэргийн алба хаагч хүсвэл тухайн орон нутагтаа хэрэгцээтэй гагнуурчин, цахилгаанчин, үсчин зэрэг 10 гаруй мэргэжлийг давхар эзэмшиж байгаа аж.
Тод мэдээ
Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас манай улсад жил бүр 15-20 хүн нас бардаг

-
Тод мэдээ2024/11/26
Анхдугаар үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойд зориулсан баярын хурал боллоо
-
Тод мэдээ2019/12/06
Угаарын хийд хордсон гэх дуудлага эрс багасчээ
-
Тод мэдээ2025/04/17
ТББХ: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуул...
-
Тод индэр2022/07/22
Г.Одонцэцэг: Оточ Манрамба Их сургууль уламжлалт анагаах ухааны хөгжлийг тодорхо...
