Үйл явдал
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар
Монгол Улсын Их Хурлын 2023 оны Намрын чуулганы энэ долоо хоногийн /2024.01.04-05/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
|
Д/Д |
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН |
ЦАГ |
ТАНХИМ |
|
1 |
· Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын 6 гишүүн 2023.03.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүн 2023.12.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал · Бусад · Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Соёлын харилцаа, хамтын ажиллагааг дэмжих, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга хэмжээний талаар |
10.00 |
“Их хуралдай” |
Үйл явдал
“Гэр бүлийг дэмжих тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр болж, “Гэр бүлийг дэмжих тухай” анхдагч хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хуулийн төслийг Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон байна.
Хуулийн төсөлд хүүхдийн сайн сайхан байдал, эцэг, эх, асран хамгаалагчийн ажил, амьдралын тэнцвэрийг хангах, гэр бүлд ээлтэй нийгмийн орчин бүрдүүлэхэд чиглэсэн зохицуулалтуудыг тусгажээ.
Тухайлбал, гэр бүлийг дэмжих хүрээнд шууд мөнгөн дэмжлэг олгох, орон сууц болон татварын дэмжлэг үзүүлэх, гэр бүлийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх зэрэг асуудлыг хуульчлахаар тусгасан байна.
Мөн хүүхэдтэй залуу гэр бүл болон гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл анх удаа ипотекийн зээлээр орон сууц худалдан авахаар зорилтот бүлгийн жагсаалтад орсон тохиолдолд тэргүүн ээлжинд хамруулах зохицуулалт тусжээ. Түүнчлэн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргах, түрээсийн орон сууцанд хамруулах замаар орон байртай болгох арга хэмжээг Засгийн газраас хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Хуулийн төсөлд ажил, амьдралын тэнцвэрийг хангах зохицуулалтууд мөн багтжээ. Тухайлбал, хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, авахад нь зориулж ажлын цагийг богиносгох, ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаа ажилтанд гэрээсээ эсвэл зайнаас ажиллах боломж бүрдүүлэхийг ажил олгогч хөдөлмөрийн дотоод хэм хэмжээндээ тусган хэрэгжүүлэхээр заасан байна.
Мөн байгууллагын цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ ажиллуулах зэрэг ажилтны нийгмийн баталгааг хангахад чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх зохицуулалт тусжээ.
Түүнчлэн жирэмсэн эх, ихэр хүүхдийн тэтгэмж, цалинтай ээжийн тэтгэмж, “Алдарт эх” одонгийн урамшуулал, хүүхдийн мөнгөн тэтгэмж зэрэг мөнгөн дэмжлэгүүдийг хүн амын өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд Нийгмийн халамжийн тухай хуулиас тусгаарлаж, “Гэр бүлийг дэмжих тухай” хуулиар зохицуулахаар тусгасан байна.
Үйл явдал
Орон сууцны захиалгаар хохирсон иргэдийн асуудлаар УИХ-ын ажлын хэсэг байгууллаа
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр хуралдаж, орон сууц захиалах болон худалдан авах гэрээ байгуулсны улмаас хохирсон иргэд, хуулийн этгээдийн төлөөлөл, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо.
Хуралдааны үеэр Цагдаагийн байгууллагаас сүүлийн гурван жилийн хугацаанд “орон сууцны захиалга” нэрээр бусдыг залилсан 1167 хэрэг бүртгэгдэн шалгагдсан талаар мэдээлэв. Мөн өнөөдрийн байдлаар 995 иргэнд 64.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан, 79 иргэн, 22 хуулийн этгээдэд холбогдох 259 хэрэг мөрдөн шалгагдаж байгаа аж.
Хохирогч иргэдийн төлөөлөл олон жил орон сууцаа хүлээсэн, гэрээний нөхцөл өөрчлөгдсөн, зарим төсөл бүрэн зогссон, шүүх, прокурор, цагдаагийн ажиллагаа удааширч байгаагаас иргэд дахин хохирч буй талаар байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, зарим иргэн газраа чөлөөлөөд 10 гаруй жил орон сууцандаа орж чадаагүй, зарим төсөлд нэг орон сууцыг давхардуулан захиалсан, мөн урьдчилсан тэмдэглэл болон бүртгэлийн хяналт хангалтгүй байсныг онцоллоо.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж, 52 төсөлд тандалт судалгаа, хяналт шинжилгээ хийж байгаа талаар танилцуулсан байна. Эдгээрээс барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа 15, ажил удааширсан дөрөв, зогссон 15 төсөл байгаа бол ажил огт эхлээгүй болон шүүхийн байгууллагаар хянагдаж буй тус бүр дөрвөн төсөл байгаа аж.
Гишүүдийн зүгээс орон сууцны захиалагч иргэдийг хамгаалах эрх зүйн орчин сул, барилгын компаниудын санхүүгийн чадамжид тавих хяналт хангалтгүй, иргэдийн төлсөн хөрөнгийг хамгаалах даатгал, баталгааны механизм шаардлагатай байгааг хэлэв. Мөн захиалгын гэрээг бүртгэлжүүлэх, баригдаж дуусаагүй орон сууцанд “урьдчилсан тэмдэглэл” хийдэг байх, хуурамч болон эрсдэлтэй төслүүдийг “хар жагсаалт”-д оруулах зэрэг зохицуулалт хэрэгтэй гэж үзлээ.
Ингээд Өргөдлийн байнгын хороо орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалган судалж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв. Ажлын хэсгийг Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, Ц.Мөнхтуяа, Б.Пунсалмаа, Б.Баярбаатар, М.Сарнай нар ажиллахаар боллоо.
Үйл явдал
Нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр болж, Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжлээ. Ингэснээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган, хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон байна.
Үндэсний статистикийн хорооны судалгаагаар Монгол Улсын ядуурлын түвшин 1990 онд 36 хувь байсан бол 2022 онд 27.1 хувь болж буурсан ч 914.2 мянган хүн ядуу амьдарч байна. Улсаас нийгмийн халамжийн хөтөлбөр, арга хэмжээнд жил бүр 2.3 их наяд гаруй төгрөг зарцуулж байгаа боловч ядуурал дорвитой буураагүй гэж үзжээ.
Иймд нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд тооцоо, шинжилгээ хийж, зарим хөтөлбөрийг оновчлох, хөдөлмөрлөх чадвартай боловч халамж хүртдэг иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нэг өрхөд ногдож буй халамжийн төрлүүдийг судлан тодорхой хязгаар тогтоох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.
Мөн халамжийн бодлого хөдөлмөр эрхлэлтэд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлж, нийгмийн халамжийг дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот бүлэгт чиглүүлэхээр төлөвлөжээ.
Хуулийн төслийн хүрээнд нийгмийн халамжийн нийт зардлыг огцом бууруулахгүй бөгөөд одоогийн халамжийн төсвийн хүрээнд дахин хуваарилалт хийхээр тусгасан байна. Ингэхдээ хүүхдийг боловсролд тэгш хамруулахад анхаарч, цаашид үе дамжсан ядуурлаас сэргийлэх бодлого баримтлах юм байна.
-
Тод зураг2020/05/15
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
-
Үйл явдал2021/04/19
Apple, Google компаниуд COVID-19 ERSDEL апп ашиглах зааврыг өнөөдөр иргэн бүрт и...
-
Дэлхий нийтээр..2024/04/19
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
-
Хэн юу хэлэв...2025/05/20
С.Эрдэнэболд: Парламент хүний эрхийг тогтолцооны төв болгохоор ажиллаж байна
