Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөөдөр Алтайн уулархаг нутгаар цас орно.
2024 оны нэгдүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор цас орно.Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Ерөө голын хөндийгөөр 16-21 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-6 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд болон хойд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 12-14 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 17-19 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 13-15 хэм хүйтэн байна.
2024 оны нэгдүгээр сарын 10-наас 2024 оны нэгдүгээр сарын 14-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
10-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз голын хөндийгөөр, 11-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 10-нд нутгийн зарим газраар, 11-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, 12-нд Алтайн уулархаг нутгаар, 13-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 11-нд баруун аймгуудын нутгаар, 12-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 18-23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. 13-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Өнөөдөр
“Е-Мongolia” платформын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн мэдээлэл шинэчлэгдсэн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой
Цагдаагийн байгууллагаас “Жолоодох эрхийн үнэмлэх”, “Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, “Жолоодох эрхийн түр үнэмлэх”-ийг Венын конвенцын шаардлагад нийцүүлсэн шинэ загварын үнэмлэхийг хэвлэж байгаа бөгөөд энэ оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд “Жолоодох эрхийн үнэмлэх”-ийн захиалга ирүүлсэн 34.600 иргэний үнэмлэхийг хэвлэж олгоод байна.
Харин өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээний И-Монголиа системээр 16.384, орон нутгаас ирүүлсэн эрх сэргээх, үнэмлэх нөхөн авах 1633, нийслэл болон орон нутгийн шинээр жолооч болсон, ангилал нэмсэн 15.403, нийт 33.420 иргэний жолоодох эрхийн үнэмлэхийн захиалга хэвлэлтэд хүлээгдэж байна. Энэ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, бэлдэц, дагалдах хэрэгсэл, нийлүүлэлт тодорхойгүй хугацаагаар хойшлогдсоны улмаас иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээнд доголдол үүссэн билээ.
Иймд иргэд таны жолоодох эрхийн үнэмлэх хэвлэгдээгүй бол “Е-Мongolia” платформ ашиглан “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн төлөв "баталгаажсан" эсвэл "хүчинтэй" болсон, мөн бичиг баримтууд хэсэг дэх жолооны үнэмлэхийн мэдээлэл тань шинэчлэгдсэн бол Монгол Улсын хаана ч замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм.
Өнөөдөр
Нарны замыг хааж, засварлана
Соёолжийн нүхэн гарц орчмоос "Нарантуул" олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг 2024 оны тавдугаар сарын 6-ны 22:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 9-ний 06:00 цагийн хооронд хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ.
Тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтыг хийх юм.
Мөн хэвтээ тэмдэг тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах, явган хүний замын гарцыг хийнэ.
Иймд иргэд, жолооч нарт бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас уриалж байна.
Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна.
2024 оны тавдугаар сарын 01-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн хойд хэсгээр секундэд 8-13 метр.
Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор 7-12 хэм, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 12-17 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 18-20 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 18-20 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 15-17 хэм дулаан байна.
2024 оны тавдугаар сарын 02-ноос 2024 оны тавдугаар сарын 06-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
02-нд Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 04-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 5-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 3-нд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
-
Тод индэр2019/11/18
Албандаа 40 жил “зүтгэсэн” “Зил-130 АЦ 40” хөшөө болон с...
-
Тод мэдээ2022/05/25
Замын-үүд төмөр замын боомтоор нурмаг, нунтаг ачааны экспортын тээвэрлэлтийг сэр...
-
Өнөөдөр2020/04/20
УИХ дахь намын бүлэг, зөвлөл өнөөдөр хуралдана
-
Тод мэдээ2021/10/13
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай ца...
Сэтгэгдэл