Тод мэдээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар

Монгол Улсын Их Хурлын 2023 оны Намрын чуулганы 2024 оны нэгүгээр сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Д/Д |
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
· ““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · /Засгийн газар 2024.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал · Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал · “Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · Хууль, тогтоолын төсөл эцэслэн батлах · Монгол Улсын Их Хурлын 2023 намрын ээлжит чуулганы хаалт |
14.00 |
“Их хуралдай” |
Тод мэдээ
Улаанбаатар хотод энэ онд 102.710 ам метр явган замыг шинэчиллээ
2025 онд олон жил шинэчлээгүй нийслэлийн гол гудамж замын явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилж эхэлсэн.
Тодруулбал, энэ онд нийт 15 байршилд 186.701 ам метр талбайг байгалийн чулуун хавтангаар хучихаар төлөвлөсөн.
Өнөөдрийн байдлаар 102.710 ам метр талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилж, явган хүний замын ажлыг гүйцэтгээд байна.
Нийт ажлын гүйцэтгэл 55 хувьтай хэрэгжиж буй. Явган замын засвар, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд 37 албан хаагч өдөр бүр хуваарийн дагуу гүйцэтгэгч компанийн ажлын явцад хяналт тавин ажилласан юм.
Мөн явган хүний замын хуучин хавтганаар гэр хорооллын нарийн гудам, гудамж талбайг тохижуулж байна. Тухайлбал, СХД-ийн 8, 15, 18, 20, 25, 27, 43 дугаар хорооны нарийн гудамжны явган замын нийт 1500 ам метр талбайг хуучин хавтангаар тохижуулаад байгаа.
Энэ онд дараах байршлуудад явган замын ажил гүйцэтгэсэн бөгөөд нийт ажлын явц 50 хувьтай байна.
- Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх явган хүний замын ажлыг “Бадрах инженеринг” ХХК,
- Төв шуудангийн уулзвараас талбайн хойгуур тойроод Централ таурын уулзвар хүртэл замын хойд талаар “Хэрмээдэй” ХХК
- Саппорогийн уулзвараас Баруун 4 замын уулзвар хүртэлх явган хүний замын ажлыг ТАСО ХХК болон МАЗ ХХК-ийн түншлэл,
- Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэлх явган хүний замын ажлыг “Сант-Өндөр” ХХК
- Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэлх явган хүний замыг “Цагаан толгойн нуур” ХХК
- Маршалын гүүрнээс Централ таурын уулзвар хүртэл замын баруун талаар “Эс Эл Си Ти” ХХК
- Баруун 4 замын уулзвараас хойгуураа Баянбүрд КТМС-ийн уулзвар өнгөрөөд, Зүүн 4 замын уулзвар хүртэл замын хойд талаар “Төрөлхмөрөн” ХХК
- Баруун 4 замын уулзвараас хойгуураа Баянбүрд КТМС-ийн уулзвар өнгөрөөд, Зүүн 4 замын уулзвар хүртэл замын урд талаар “Чингэлтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв”
- Цэцэг төвийн уулзвараас хойгуураа СУИС, МУИС өнгөрөөд МУБИС-ийн уулзвар хүртэл замын хойд талаар “Сант баян бэрх” ХХК
- Цэцэг төвийн уулзвараас хойгуураа СУИС, МУИС өнгөрөөд МУБИС-ийн уулзвар хүртэл замын урд талаар “Чингэлтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв”
- Яармагийн гүүрний зүүн үзүүрээс АПУ-гийн уулзвар хүртэл замын хойд талаар “Люксдаймонд” ХХК
- АПУ-гийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл замын баруун талаар “Чингисийн мэлмий” ХХК
- Яармагийн гүүрний зүүн үзүүрээс АПУ-гийн уулзвар хүртэл замын урд талаар “Эс эм жи ти” ХХК
- АПУ-гийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл замын зүүн талаар “Байгаль-Алтай” ХХК явган замын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажиллаж байна.
Тод мэдээ
Хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэллээ
Нийслэлийн долоон дүүргийн гэрээт борлуулалтын 331 цэгээр нийт 2475 тонн шахмал түлш болон хагас коксон шахмал түлшийг борлуулж байна.
Үүнээс 1535 тонн нь мидлингэн шахмал түлш байгаа бол 940 тонн нь хагас коксон түлш байгаа юм.
Хагас коксон шахмал түлшийг 25 кг-аар савласан бөгөөд нэг шуудайг 5000 төгрөгөөр борлуулж байна.
Хэрэглэгчдийн зүгээс “Хотула” апп болон “Сайн” карт, Иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан түлшээ авах боломжтой.
Тод мэдээ
Автотээврээр 62.3 сая тонн ачаа тээвэрлэжээ
2025 оны аравдугаар сарын 5-ны байдлаар салбарын хэмжээнд оны эхнээс өссөн дүнгээр нийт ачаа тээвэр 96.8 сая тонн болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар буурсан байна. Тодруулбал:
Автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 62.3 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.7 хувиар буурсан.
Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 34.7 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 хувиар өссөн.
Мөн 09.29-10.05-ны өдрийн хооронд Тавантолгой өртөөнөөс Гашуунсухайт өртөөрүү нийт 8 галт тэрэг, 432 вагон, 740 ачаатай чингэлэг буюу 24.8 мянган тонн нүүрс тээвэрлэсэн. Тус төмөр замаар 2025.10.05-ны өдөр хүртэл өссөн дүнгээр нийт 1.6 сая тонн нүүрс тээвэрлээд байна.
Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 7.9 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.3 хувиар өссөн байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
-
Тод мэдээ2024/08/12
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
-
Өнөөдөр2023/09/27
Шилжилт хөдөлгөөн хийж буй иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх төв нээгдлээ
-
Тод мэдээ2020/11/30
Үйлдвэрийн ажилтнуудын дархлааг дэмжихэд анхаарч, хоолны цэсийг шинэчиллээ
-
Тод мэдээ2025/05/20
ГИХГ: 2025 оны байдлаар виз, визийн зөвшөөрөл олголт 98.1 хувьтай байна