Тод мэдээ
Mobile world Congress-т оролцож буй хувийн хэвшлийнхэн гаднын компаниудтай хамтрах тохиролцоонд хүрлээ
“Дэлхийн үүрэн холбооны конгресс”-т төр, хувийн хэвшлийнхэн амжилттай оролцож байна. И-Монгол академийнхан өнөөдрийн байдлаар 200 орчим гадны оролцогчдод мэдээлэл өгсөн байна. Мөн хувийн хэвшлээс CallPro болон LIME компани Вьетнам улсын хоёр дахь том оператор болох MobiFone компанитай B2B болон B2C шийдлүүдээрээ хамтран ажиллахаар боллоо.
Түүнчлэн LIME DENT Wireless компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлэн, 2024 оны эхний улиралд багтаан хэрэглэгчиддээ дэлхийн 189 улсад мобайл дата ашиглах боломжийг бүрдүүлэхээр тохиролцлоо.
Төр, хувийн хэвшил хамтран оролцож буй Mobile world congress үргэлжилж байна.
Эх сурвалж: Цахим хөгжил, харилцаа холбооны яам
Тод мэдээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
Жендэрийн үндэсний хорооноос жил бүр Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян зохион байгуулдаг уламжлалтай.
Энэхүү аяныг “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдье” уриан дор 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Энэ аянд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд нэгдэж байна.
Тод мэдээ
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх бүтээлүүдүүдийг шалгарууллаа
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-тай хамтран “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ирэх сарын 04-нд зохион байгуулах гэж байна.
Тус эрдэм шинжилгээний хурлын I шатанд 46 бүтээл ирсэн бөгөөд зохион байгуулагч эрдэмтэн, судлаачдын баг II шатанд аман болон ханан илтгэлийг шалгарууллаа.
Шалгарсан эрдэмтэн, судлаачдын бүтээлийг хуралдааны үеэр хэлэлцүүлж, шилдгүүдийг тодруулах юм.
Нийгэм эдийн засгийн хөгжил, хотжилт эрчимтэй явагдаж байгаатай холбоотойгоор хот суурин газруудын гамшигт тэсвэртэй байдлыг хангах, барилга, байгууламж, дэд бүтцийг илүү сайжруулан барьж байгуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд бүх талуудын мэдлэг, ойлголт, оролцоо, нэн ялангуяа шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн, судлаачдын үүрэг оролцоо онцгой чухал учраас энэ удаагийн хурлыг санаачлан зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой гэж Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.
Тод мэдээ
Анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна
Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цагийн орчимд “Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад суудлын 2 автомашин мөргөлдсөний улмаас 1 хүүхдийн амь хохирч, 2 хүн гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, тус хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд жолооч та бүхэн холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа тохируулан анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.
-
Тод индэр2023/03/20
Л.Энх-Амгалан: Цаашдаа эцэг, эхийн хурал гэдэг нэршлээс ч бүрмөсөн татгалзах ёст...
-
Өнөөдөр2024/02/13
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ
-
Өнөөдөр2019/08/27
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, вакцинд хамрагдлаа
-
Өнөөдөр2024/01/02
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
