Тод мэдээ
"Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн" ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орлоо
Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 66 тоот тогтоол болон "Монголын хөрөнгийн бирж"-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/103 тоот тушаалын дагуу Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн" ХК-ийн 344,567,990 ширхэг энгийн хувьцааг тус компанийн Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн 320,186 ширхэг хувьцаагаар нэмэгдүүлж, компанийн нийт хувьцааны тоог 344,888,176 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Тод мэдээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Банканд хуурамч ам.доллар солиулахыг завджээ
"Нэр бүхий банканд хуурамч валют илэрсэн" гэх дуудлага, мэдээлэл энэ оны 11-р сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, нэр бүхий иргэн нь “Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэрэг”-ийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Сүүлийн үед тусгай тэмдэглэгээ, дардастай хуурамч валют буюу кино зураг авалт, үзүүлэнгийн зориулалттай долларыг банк, валют арилжааны төвүүдэд солиулахыг завдаж буй үйлдэл бүртгэгдэн, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Иймд гадаад валют худалдан авах гэж буй иргэд заавал баталгаат байгууллагаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Тод мэдээ
Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол арваннэгдүгээр сарын 29-нд болно. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд эр цэргийн тангараг өргөсний дараа цэргийн эрдэмд суралцаж, эх орноо батлан хамгаалахад нэн чухал цэргийн мэргэжил эзэмшинэ.
Мөн аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэмжлэгтэйгээр хугацаат цэргийн алба хаагч хүсвэл тухайн орон нутагтаа хэрэгцээтэй гагнуурчин, цахилгаанчин, үсчин зэрэг 10 гаруй мэргэжлийг давхар эзэмшиж байгаа аж.
Тод мэдээ
Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас манай улсад жил бүр 15-20 хүн нас бардаг

-
Тод мэдээ2022/04/06
УИХ-д өргөдөл, гомдол, хүсэлтээ илгээж, хуулийн төсөлд санал өгөх албан ёсны цах...
-
Тод мэдээ2023/05/05
Долоон буудал орчмын гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулна
-
Тод мэдээ2020/09/16
Салбар хоорондын уялдааг сайжруулж, инновац нэвтрүүлнэ
-
Тод мэдээ2023/05/05
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 101 өргөдөл, гомдол ирүүлснийг хүлээн авав
