Бидэнтэй нэгдэх

Тод индэр

Коронавирусийн халдвар авсан иргэн Япон улсад бүртгэгдлээ

Огноо:

,

Сэтгүүлч:

Япон Улсын Канагава мужийн оршин суугч БНХАУ-ын Ухань хотод бүртгэгдээд буй уушгины хатгалгаа өвчин үүсгэгч шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсан тухай тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яам энэ сарын 16-ны өдөр мэдэгдэв. Япон Улсын ЭМХНХЯ-ны мэдээлснээр 1 дүгээр сарын 6-ны өдөр БНХАУ-ын Ухань хотоос эх орондоо буцаж ирсэн 30 орчим насны эрэгтэй уушгины хатгалгаа өвчин туссан хэмээн оношлогдож, улмаар эмнэлгийн нарийвчилсан шинжилгээгээр дээрх вирусийн халдвар авсан нь батлагдсан байна. Ингэснээр БНХАУ-д гарсан шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварыг япон иргэн авсан анхны тохиолдол бүртгэгдсэн болохыг Японы тал ийнхүү албан ёсоор зарлав.

Японы албаны эх сурвалжийн мэдээлснээр дээрх иргэний гэр бүлийн хүмүүс, эх орондоо буцаж ирсний дараах “хавьталуудыг” эмнэлгийн байгууллага хяналтдаа авсан ба одоогоор нэмж өвчилсөн хүн гараагүй байна. Үүнтэй холбоотойгоор Япон Улсын Засгийн газар Ерөнхий сайдын ажлын албаны Онцгой байдлын штабт шуурхай ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаагаас гадна, гадаад улс орноос ирж буй иргэдэд ханиад болон халуурах зэрэг шинж тэмдэг ажиглагдвал нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэх хэсэгт мэдэгдэх, өвчний голомт бүхий бүс нутгаас ирсний дараа өвчний шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хандсан тохиолдолд зорчсон орон, өвчний шинж тэмдгийн талаарх мэдээллийг яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна.

БНХАУ-д бүртгэгдээд буй уушгины хатгалгаа өвчний тохиолдол Япон улсад гарсантай холбогдуулан тус улсад суугаа манай иргэд анхаарал болгоомжтой байж, амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна уу.

МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Тод индэр

ЗГ: Эрсдэлд суурилсан хилийн хорио хийхийг ДЭМБ санал болгож байна

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 1-нд болж, Эрүүл мэндийн сайд С.Энхболд омикрон хувилбарын талаар мэдээлэл хийв. 

Омикрон хувилбар нь бусад хувилбартай харьцуулахад дахин халдварлуулах эрсдэл өндөр, одоо хэрэглэж байгаа лабораторийн оношлуураар илрүүлэх боломжтой. Омикрон хувилбарын халдварлах чадвар, өвчлөл хүндрэл болон вакцины нөлөөг судалж байна. Эрсдэлд суурилсан хилийн хориог хийхийг ДЭМБ санал болгож байна.

Омикрон хувилбар дээр пфайзер, модерна, астра зенека зэрэг вакцин үйлдвэрлэгчид туршилт хийж байна. Бүрэн тун вакцин болон нэмэлт тунгийн хамралт өндөр улс орнуудад эрсдэл бага байх магадлалтай гэх таамаглалыг эрдэмтэд хийжээ. 

Их Британи,  АНУ зэрэг улс орны гол тактик эрсдэлд суурилсан хилийн хорио, вакцины бүүстэр тунгийн хамралтыг нэмэгдүүлж, иргэддээ амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих зэрэг зөвлөмжийг өгч байна гэв. 2021 оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар манай улсын нийт хүн амын 70 хувь нь нэгдүгээр тунд, 66 хувь нь хоёрдугаар тунд, 21 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна.

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Хувийн хэвшлийн оролцоогүй хотын хөгжлийг төлөвлөх боломжгүй

Огноо:

,

“Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форум боллоо. Форумын дараагийн хэлэлцсэн сэдэв нь “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн боломжууд”. Энэ хүрээнд НИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг “Улаанбаатар хотын төр, хувийн хэвшлийн шинэлэг түншлэл” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль, эрх зүйн орчин нэг үеэ бодвол сайжирсан. Хууль, эрх зүйн орчин сайжирснаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжих боломж бүрдэнэ. Энэ хүрээнд журам боловсруулахаар ажиллаж байгаа. Хотын эдийн засгийг тэлэх тулгуур нь төр, хувийн хэвшлийн түншлэл. Цаашид Орон сууц, гэр хорооллын дахин төлөвлөлт,  Дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, Дагуул хот, эдийн засгийн тусгай бүс, Байгаль орчин, ногоон хөгжил, Нийтийн тээвэр, Тээвэр, логистик, Орчны бохирдлын менежмент, Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал зэрэг чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэхдээ тогтвортой хөгжлийг дэмжсэн, тэгш хүртээмжтэй, ногоон/эко хөгжил, инновацлаг, ухаалаг байхад анхаарна. Төр, хувийн хэвшил хоёр талдаа ач холбогдол өндөртэй.  Тухайлбал, төр талаас хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, төсвийн ачаалал бууруулах боломж бүрдэнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг олон нийтийн оролцоог хангасан, нийслэлийн хөгжлийн төлөөх түншлэл гэж харж байгаа” гэдгийг хэллээ.

Сэдвийн хүрээнд Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва, Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, Хөгжлийн банкны Бизнес, хөгжил хариуцсан Дэд захирал С.Цэрэндаш нар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва энэ үеэр “Нийслэлийн зүгээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлд анхаарч ажиллана. Хувийн хэвшлийн оролцоогүй хотыг хөгжлийг төлөвлөх боломжгүй” гэдгийг тодотголоо.

Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар жилд 15 мянган айлын орон сууц ашиглалтад орж байна. Өнгөрсөн жилүүдэд зах зээл дээр 30 мянга орчим айлын орон сууц борлуулагдахгүй байсан бол өдгөө 1-2 өрөө байрны эрэлт их байгааг онцоллоо. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэл орон сууцны салбарт чухал гэдгийг хэлсэн юм.

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

УИХ-ын дарга Г.Занданшатар БНЭУ-д айлчилна

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Энэтхэг Улсын Парламентын дээд танхим Ражя Сабха-гийн дарга Веркаяа Наиду болон Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нарын урилгаар 2021 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын энэхүү айлчлал нь Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, улс төрийн итгэмжилсэн харилцааг улам бэхжүүлж, парламент хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж хоёр тал үзэж байгаа юм.

Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд-д бараалхаж, тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхим Ражя Сабха-гийн дарга Веркаяа Наиду болон Парламентын  доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нартай уулзаж, санал солилцоно.

Мөн Энэтхэг Улсын Засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй хамтын ажиллагааны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулах чиглэлээр ярилцана. Түүнчлэн Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тосны үйлдвэрийн төслийн хэрэгжилтийн талаар Энэтхэгийн холбогдох байгууллага, албаныхантай санал солилцож, тус улс дахь газрын тосны үйлдвэртэй танилцана.

Энэхүү айлчлал нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад Парламентын тэргүүний түвшинд 11 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2021/12/03

"Эмзэг цэг" арга хэмжээг өдөр бүр зохион байгуулж байна

Тод мэдээ2021/12/03

Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Хархорин суманд болно

Тод мэдээ2021/12/03

Европын холбооны төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзалт хийв

Өнөөдөр2021/12/03

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах болом...

Өнөөдөр2021/12/03

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд

Тод мэдээ2021/12/03

Нийслэл хотод шилжин суурьшигчдын дийлэнх нь залуус байна гэв

Тод мэдээ2021/12/03

Д.Зүмбэрэллхамыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ...

Тод мэдээ2021/12/03

Шадар сайд аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзав

Өнөөдөр2021/12/03

Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн

Өнөөдөр2021/12/03

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Тод индэр2021/12/02

ЗГ: Эрсдэлд суурилсан хилийн хорио хийхийг ДЭМБ санал болгож байна

Тод мэдээ2021/12/02

ЕБС-ийн сурагчдын амралт энэ сарын 18-наас эхэлнэ

Санал болгох