Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав

Огноо:

,

Сэтгүүлч:

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар 35 дахь удаагийн “Номын баяр” 2024.05.18-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ.

Энэ удаагийн “Үндэсний бичиг соёл, номын баяр”-2024 арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын Их Хурлын дарга Г.Занданшатар өөрийн туурвисан “Цэгцрэх хөдөлгөөн” шинэ номоороо оролцсон. Тэрбээр номын баярын хоёр дахь өдөр мөн хүрэлцэн ирж, уншигчдад гарын үсэгтэй номоо дурсгаж, харилцан яриа өрнүүлэв. 

Түүнчлэн 2021 онд Монгол Улсын Их Хурлаас “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд нэмэлт оруулж, жил бүрийн 5 болон 9-р сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гаригийг Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд болгон хуульчилснаас хойш ийнхүү 35 дахь удаагийн  “Үндэсний бичиг соёл, номын баяр”-ыг тэмдэглэж байгаа билээ. Монгол Улсын Их Хурлын тамгын газар хуулийн хэрэгжилтийг хангах, хуулийг сурталчлах ажлын  хүрээнд жил бүрийн “Үндэсний бичиг соёл, номын баяр”-т оролцож, Үндсэн хууль, Парламентын боловсрол болон D-parliament цахим системийг иргэд, олон нийтэд сурталчлан танилцуулдаг уламжлалтай. Энэ дагуу “Илүү их уншъя” уриатайгаар 35 дахь удаагийн “Номын баяр”-т Улсын Их Хурлын Парламентын номын сангаас Анхдугаар Үндсэн хуулиас өнөөгийн шинэ Үндсэн хуультай холбоотой бүхий л эх сурвалжууд, Төрийн мэдээлэл болон Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн ном, товхимол, судалгаа мэдээллийн үзэсгэлэнг дэлгэн харуулж, Үндсэн хуулийг товхимол болгон хэвлэж олон нийтэд үнэ төлбөргүй тараалаа.

Мөн Улсын Их Хурлын Тамгын газраас Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлдэг  Парламентын боловсрол хөтөлбөрийг хүүхэд залууст сурталчилж, Улсын Их Хурлын үндсэн үйл ажиллагаа болох хууль тогтоох үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн D-parliament цахим системийг танилцуулж байгаа юм. 





Түүнчлэн Улсын Их Хурлын Тамгын газраас номын баярт оролцож байгаа иргэдийн дунд “Үндсэн хууль” асуулт хариултын болон холбоо үгийг монгол бичгээр бичих тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүдийг тодруулж, шагнал гардуулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

"UBCARD" аппликейшнийг 11723 иргэн шинээр татаж ашиглажээ

Огноо:

,

Нийтийн тээврийн салбарын UBCARD аппликейшнийг өнгөрсөн хоёрдугаар сард буюу 28 хоногт зорчигчид хэрхэн ашигласан талаарх мэдээллийг хүргэж байна.

  • UBCARD аппликейшнийг шинээр татаж ашигласан-11723 иргэн
  • UBCARD аппликейшн ашиглан цэнэглэсэн мөнгөн дүн-28.086.200 төгрөг
  • UBCARD аппликейшн ашиглан зорчсон-18653
  • Буусан зорчигч-16.074.252
  • Суусан зорчигч-15.282.117
  • 1-2 удаа дамжин суусан-165556 иргэн
  • 3-4 удаа дамжин суусан-2953 иргэн байна.

 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар ажлын хэсэг хуралдлаа

Огноо:

,

Улсын Их Хурлын даргын 76 дугаар захирамжаар байгуулагдсан “Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаа цахилгаан дугуй (суррон), скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг" 2025 оны гуравдугаар сарын 24-ний өдөр хуралдлаа.

Тус хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг даргалж, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Н.Алтаншагай, Д.Цогтбаатар нар болон ажлын хэсгийн гишүүд оролцлоо. Хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж, санал солилцлоо.

Ажлын хэсгийн ахлагч П.Батчимэг хуралдааны эхэнд тус хуулийн төслийн ерөнхий агуулга, зохицуулах харилцаа болон үндэслэл, хэрэгцээ шаардлагын талаар танилцууллаа. Тэрбээр, манай улсад мөрдөгдөж хууль, эрх зүйн зохицуулалтын хүрээнд цахилгаан дугуй, скүүтерийн тээврийн хэрэгслийн ангилал тодорхойгүй, улсын бүртгэлгүй, хөдөлгөөнд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлага зохицуулалтгүй, техник хэрэгслийн хяналтын үзлэг, оношилгоонд хамрагдаагүй зэрэг асуудлууд байгаа талаар хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай “Хотжилт дагасан тулгамдсан асуудлын талаар хэлэлцэж байна. Нэг талдаа автозамын түгжрэлийг бууруулах, хувь хүний зохицуулалт боловч нарийвчилсан тусгай зохицуулалт хийх шаардлага бий. Явган зорчигч, хөдөлгөөнд оролцогч хэн хэнд нь эрсдэл, хохирол учирч буй тохиолдлууд олон гарч байна. Аюулгүй байдал дээр онцгойлон анхаарах шаардлагатай. Мөн цахилгаан дугуй, скүүтэрээр зорчих зам, талбайн асуудал дутмаг байна гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц хуулийн төсөлтэй холбогдуулан зарим зүйл заалтууд дээр нарийвчлан зохицуулалт тусгах талаар саналаа илэрхийллээ. Ажлын хэсгийн зүгээс цахилгаан унадаг дугуй, скүүтерээр үйлчилгээ үзүүлж буй аж ахуй нэгж, бизнесийн байгууллагын төлөөлөлтэй дахин өргөтгөсөн хурал зохион байгуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Гал түймрийн тархалтыг зогсоож бүрэн унтраахаар ажиллаж байна

Огноо:

,

Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 08:36 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 4х5 хэмжээтэй 2 давхар мансаардтай байшин, 4х7 хэмжээтэй 1 давхар байшин бүрэн шатаж байжээ.

Гал түймрийн тархалтыг 08:48 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ13 цаг 13 минут

"UBCARD" аппликейшнийг 11723 иргэн шинээр татаж ашиглажээ

Тод мэдээ13 цаг 26 минут

Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар ажлын хэсэг ...

Тод индэр13 цаг 29 минут

Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээллийг сонсов

Тод мэдээ13 цаг 32 минут

Гал түймрийн тархалтыг зогсоож бүрэн унтраахаар ажиллаж байна

Өнөөдөр13 цаг 35 минут

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Тод мэдээ13 цаг 40 минут

УИХ: "Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт, сайн тур...

Тод мэдээ13 цаг 46 минут

“Хилийн боомтод даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах компаний...

Өнөөдөр13 цаг 51 минут

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Тод мэдээ13 цаг 53 минут

Эдийн засгийн хөгжлийн зөвлөлөөр татварын багц хууль, нийгмийн даатг...

Өнөөдөр13 цаг 59 минут

Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна!

Өнөөдөр2025/03/24

Өнөөдөр дараах дүүргүүдэд цахилгаан хязгаарлана

Тод мэдээ2025/03/24

3D виртуал сургууль үүдээ нээлээ

Тод мэдээ2025/03/24

Олон улсын иргэний нисэхийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уу...

Тод мэдээ2025/03/24

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Кэмбрижийн их сургууль дахь Монгол ба Ө...

Тод мэдээ2025/03/24

Гадна хаяг, хаягийн байгууламж, орчны стандартыг мөрдөөгүй 500 гаруй...

Тод мэдээ2025/03/24

Нийслэлд гал түймрийн 68 дуудлага бүртгэгджээ

Өнөөдөр2025/03/24

УИХ: Байнгын хороод өнөөдөр хуралдана

Өнөөдөр2025/03/24

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/03/24

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Тод мэдээ2025/03/21

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд

Тод индэр2025/03/21

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Хиймэл дагуулын хэрэглээний хурдасгу...

Өнөөдөр2025/03/21

Өнөөдрийн байдлаар нийт 143.9 тонн нөөцийн мах худалдан борлуулаад б...

Тод мэдээ2025/03/21

“Наурызын баяр-2025” арга хэмжээ төв талбайд маргааш болно

Өнөөдөр2025/03/21

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

Тод мэдээ2025/03/20

Сурагчдын хоол шим тэжээлийн байдлыг сайжруулахад мэргэжлийн байгуул...

Тод мэдээ2025/03/20

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн технологийн компанид ажиллаж ...

Тод мэдээ2025/03/20

Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 7-ноос э...

Тод мэдээ2025/03/20

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ИБУИНХУ-д албан ёсны айлчлал хийж байна...

Тод мэдээ2025/03/20

Х.Нямбаатар: Айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуур сонголтоор ...

Тод мэдээ2025/03/20

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Н...

Санал болгох