Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг хянан хэлэлцэнэ

Огноо:

,

Сэтгүүлч:

Монгол Улсын Их Хурал Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр баталсан. Уг хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэхийг хянан шийдвэрлүүлэхээр нэр бүхий иргэд Цэцэд мэдээлэл ирүүлсэн юм.

Үүний дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн бөгөөд маргааныг  хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан ирэх сарын 03-ны өдөр хийхээр товлогдлоо гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцээс мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

ШУТИС-ийн харьяа Олон улсын инженерийн сургууль байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны долдугаар сарын 17-нд болж, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Олон улсын инженерийн сургууль байгуулах төслийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Уг төслийг эхлүүлж хэрэгжилтийг Засгийн газарт тайлагнахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт даалгав.

Монгол Улсын “Алсын хараа-2025” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт Монгол Улс, ОХУ, БНХАУ-г дамжсан эдийн засгийн коридорыг хөгжүүлэх, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцид нэгдэх замаар эдийн засгийн гадаад харилцааг нэмэгдүүлэх зорилт тавьсан. Энэ эдийн засгийн коридорын аж үйлдвэрт үйлчлэх хүний нөөцийг бэлтгэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих шинэ мэдлэг, шинэ технологийг хөгжүүлэх олон улсын инженерийн сургуулийг тусгайлан байгуулахаар төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

ЗГ: Төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлөхгүй, орон тоо нэмэхгүй байхад анхаарч ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны долдугаар сарын 17-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийв.

Тэрбээр,

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хамтарсан Засгийн газрын гэрээ болон Улсын төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж байгаа улс төрийн гурван намын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны үеэр Төрийн албаны тухай хуулийг чанд мөрдөж, төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлөх, халах шийдвэр гаргахгүй байх, орон тоо нэмэхгүй байхад анхаарч ажиллахыг сайд нарт үүрэг болгосон гэдгийг тэрбээр хэллээ.

Мөн Засгийн газрын эхний 100 хоногт эхлүүлэх төсөл, хөтөлбөр болон хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргаж байгааг тэмдэглэв.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Баяр наадмын амралтаар 357.916 тээврийн хэрэгсэл орон нутаг руу зорчжээ

Огноо:

,

Улсын их баяр наадмын амралт буюу 2024 оны долдугаар сарын 9-13-ны өдрүүдэд Улаанбаатар хот тойрсон зургаан төлбөр авах цэгээр 357.916 тээврийн хэрэгсэл орон нутгийн чиглэлд зорчсон байна.

Жолооч, тээвэрчид та бүхэн олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрөө ezam.mn, Emongolia, Ebarimt, Toki, Mostmoney, Gerege киост аппликейшнүүдээр цахимаар төлөх боломжтой.
2024 онд улсын хэмжээнд байгаа 32 төлбөр авах цэгийг бүрэн цахимжуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ22 цаг 45 минут

ШУТИС-ийн харьяа Олон улсын инженерийн сургууль байгуулна

Өнөөдөр22 цаг 47 минут

Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

Тод мэдээ22 цаг 55 минут

ЗГ: Төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлөхгүй, орон тоо нэмэхгүй бай...

Тод мэдээ22 цаг 58 минут

Баяр наадмын амралтаар 357.916 тээврийн хэрэгсэл орон нутаг руу зорч...

Тод мэдээ23 цагын өмнө

Гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх эрсдэлтэй бай...

Тод мэдээ23 цаг 3 минут

ОБЕГ: Зургаан аймаг хуурайшилтын зэрэг ихтэй байна

Тод мэдээ23 цаг 4 минут

“Даншиг наадам-Хүрээ цам 2024” ирэх сарын 3, 4-ний өдрүү...

Өнөөдөр23 цаг 8 минут

Төрийн албаны тусгай шалгалт өнөөдөр болно

Тод мэдээ23 цаг 10 минут

Энэ оны эхний хагас жилийн байдлаар виз олголт 57 хувиар өсжээ

Өнөөдөр23 цаг 15 минут

Авлигатай тэмцэх газрын дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгө...

Тод мэдээ2024/07/17

Долоодугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлө...

Тод мэдээ2024/07/17

Иргэн бүр хариуцлагатай байж, аюулгүй байдлаа хангана уу

Тод мэдээ2024/07/17

И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

Тод мэдээ2024/07/17

Баяр наадмын өдрүүдэд жилд дунджаар 17 хүн усны ослоор амь насаа алд...

Тод мэдээ2024/07/17

Алба хаагчид голын эрэг дагуу зорчсон 10872 иргэнд сэрэмжлүүлэг зөвл...

Тод мэдээ2024/07/17

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ

Өнөөдөр2024/07/17

БНСУ-ын авто зам барих, засварлах туршлагыг Монгол Улсад нэвтрүүлнэ

Тод мэдээ2024/07/17

Баяр наадмын үеэр ГССҮТ-д 3506 хүн тусламж үйлчилгээ авчээ

Өнөөдөр2024/07/17

Нийслэлийн 18 байршилд 15.6 км дулааны магистраль шугамыг шинэчилж э...

Өнөөдөр2024/07/17

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

Тод мэдээ2024/07/08

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Парис-2024” олимп, ...

Тод мэдээ2024/07/08

Найман жил тасраагүй зуурмаг “ХӨӨРХӨН” брэнд

Өнөөдөр2024/07/08

Энэ зуны хит клаб дуу

Тод мэдээ2024/07/05

Хэрлэн голын үер наадмын өдрүүдэд үерийн түвшинг 10 см орчим давах м...

Тод мэдээ2024/07/05

Нийтийн тээврийн цахим төлбөрийн системийг нийслэлд шилжүүлэн авах а...

Тод мэдээ2024/07/05

Монгол, Орос, Хятад гурван улсын Гадаад хэргийн сайд нарын уулзав

Тод мэдээ2024/07/05

Монгол Улсад суугаа Элчин сайдууд болон олон улсын байгууллагаас тур...

Тод мэдээ2024/07/05

Баяр наадмын өдрүүдэд 8-аас дээш сартай жирэмсэн эхчүүдийг хол замд ...

Өнөөдөр2024/07/05

Сэлбэ, Дунд гол дагуу 70 мянган шоо метр лаг хагшаасыг цэвэрлэх явц ...

Өнөөдөр2024/07/05

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн да...

Санал болгох