Тод мэдээ
Дунд гол дагуу үерийн хамгаалалтын барилга байгууламж барьж дууслаа

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дунд гол дагуу 300 метр үерийн хамгаалалтын барилга байгууламж барьж дууслаа.
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Бямбасайхан:
-Өнгөрсөн зун болсон үерийн эрсдэлийг тооцоолоход зонхилох хэсэг нь зөвшөөрөлгүйгээр үерийн барилга, байгууламжийг хааж буусан, хийцлэл өөрчилсөн, газрын зөвшөөрлийн хэмжээг хэтрүүлж барилга, байгууламж барьсан тохиолдлууд байсан. Энэ хүрээнд Дунд голын голдирол өөрчлөн барьсан “Шунхлай” шатахуун түгээх станцын барилгыг 2023 оны арван нэгдүгээр сарын 5-ны өдөр буулгаж, газрыг чөлөөлсөн. Ийнхүү энэ сарын эхээр уг байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж барих ажлыг эхлүүлж, өнөөдөр дууссан бөгөөд нөхөн сэргээлтийн ажлыг хийхээр төлөвлөөд байна.
Ташрамд, Улаанбаатар хотод нийт 163 км үерийн далан байдаг. Энэ онд зургаан байршилд үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг хүчитгэж байгаа бөгөөд цаашид 500 км орчим үерийн хамгаалалтын даланг байгуулж, үерийн эрсдэлээс хамгаалах боломж бүрдэнэ.
Тод мэдээ
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд
Өнөөдөр /2025.03.21/ зарим байршилд цахилгаан хязгаарлаж, төлөвлөгөөт засвар үйлчилгээг хийж байна. УБЦТС ТӨХК-иас цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хууварьт өөрчлөлт орвол гэрээнд, бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэхийг мэдээллээ.
Мөн засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгчдээс хүслээ.
Тод мэдээ
“Наурызын баяр-2025” арга хэмжээ төв талбайд маргааш болно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран “Наурызын баяр -2025” арга хэмжээг жанжин Д.Сүхбаатарын талбайд гуравдугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна. Энэ үеэр
- Казах үндэстний урлагийн болон жүжигчилсэн тоглолт
- Казах үндэстний бүрэн тоноглол бүхий гэр үзэсгэлэн
- Кураш бөхийн барилдаан
- Үндэсний тоглоом наадгай
- Хоол амталгаа,
- Гар урлалын үзэсгэлэн худалдаа,
- “Монгол банхар”-ын хүрээ зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулна.
Монгол Улс олон үндэстэн ястнаас бүрдсэн нүүдэлчдийн дайчин уламжлал, ёс зан заншил, дахин давтагдашгүй өвөрмөц соёл, өвийг хадгалан ирсэн арвин түүхтэй ард түмэн. 2024 онд ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулганаар Монгол Улсаас “Наурыз” буюу “Нарны баяр”-ыг бүртгүүлэн батлуулснаар дэлхийн биет бус өвийн жагсаалтад багтсан байдаг. Эдүгээг хүртэл хэдэн зуун жил хадгалагдаж, үе дамжин өвлөгдсөөр ирсэн Казах түмний дахин давтагдашгүй соёл, уламжлал, ахуй амьдралын онцлогийг олон улсын жуулчид төдийгүй нийслэл хотын иргэд маргааш үзэж сонирхох боломжтой юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Сурагчдын хоол шим тэжээлийн байдлыг сайжруулахад мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллана
НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүд мэндийн үндэсний төв, Монголын хүүхдийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй хүүхдийн таргалалтаас сэргийлэх чиглэлээр хүүхэд, залуучууд, гэр бүлд чиглэсэн эрүүл, шим тэжээллэг хооллолтыг дэмжих “FIX MY FOOD” компанит ажлыг хэрэгжүүлж байгаа билээ.
Тус үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх, дунд ахлах ангийн сурагчдын хоол шим тэжээлийн байдлыг сайжруулах зорилгоор байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хуралдлаа. Тус ажлыг хэрэгжүүлэхээр дараах байгууллагууд хамтран ажиллана. Үүнд:
- Ерөнхийлөгчийн Тамгын газар
- Боловсролын яам
- Эрүүл мэндийн яам
- Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам
- Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газар
- Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
- Шинжлэх ухаан, технологийн их сургууль
- Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сан
- Дэлхийн Зөн Олон улсын байгууллага
- Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо хамтран ажиллана. Сурагчдын хоол шим тэжээлийн нөхцөл, байдлын талаар дараах агуулгын хүрээнд мэдээлэл хийгдэж саналаа солилцлоо. Үүнд:
- Өсвөр үеийн суралцагчдын хоол шим тэжээлийн судалгаа
- Ix my food аяны хүрээнд зохион байгуулсан ажил, арга хэмжээ
- Сурагчдын хоол, шим тэжээлийн орчин нөхцөл байдал, ойлголт хандлага
- Хоол шим тэжээлийн нөлөөллийн ажлыг зохион байгуулах ажлыг төлөвлөлөө.
- Тус ажлын хэсэг хүүхдийн хоол, шим тэжээлийн байдлыг сайжруулах хүрээнд 2025 оныг дуустал ажиллана.
-
Тод мэдээ2022/07/22
Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-1 төслийн явц 63 хувийн гүйцэтгэлтэй байн...
-
Чөлөөт бүс2020/05/26
“MNB Гэр бүл” суваг нээлтээ хийж, туршилтын эфирээ цацаж эхэллээ
-
Өнөөдөр2022/01/21
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Тод мэдээ2023/01/19
Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл өгч ...