Өнөөдөр
Т.Чингис: “22-ын товчооны авто замыг ирэх сарын 1-нд дуусгахаар төлөвлөж байна”
Өнөөдрийн байдлаар ХУД-ийн гурван байршилд нийт 4,2 км авто замыг шинэчиллээ. Тодруулбал, “Буган халиун” зочид буудлаас зайсангийн уулзвар хүртэл, Зайсангийн уулзвараас Яармагийн гүүр хүртэл, мөн УБЦТС-ын баруун талын авто замуудыг тус тус шинэчилээд байгаа юм.
Эдгээр авто замуудыг шинэчлэхдээ ус зайлуулах шугам хоолойг шийдсэн гэдгийг НЗХГ-ын Засвар ашиглалт, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Т.Чингис хэлж байв.

Мөн СХД-ийн Моносын уулзвараас баруун аймаг руу салдаг тойрог хүртэл нийт 9,3 км авто замыг шинэчилж буй. "Сонгинохайрхан дүүргийн урсгал засварын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Арваннэгдүгээр сарын 31-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Авто зам шинэчлэлтийн ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хоёр байршилд авто зам шинэчилсэн. Эхний байршил нь Цэргийн хотхоноос хойшоо Тахилтын уулзвар хүртэлх 2.3 км авто замыг шинэчилж ашиглалтад оруулсан бол 22-ын товчооны 9.3 км авто замын ажил 70 хувьтай үргэлжилж байна.

НЗХГ-ын Засвар ашиглалт, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Т.Чингис “Үндэсний их баяр наадамтай холбоотойгоор тухайн замд суурь хучилт хийж зорчих хөдөлгөөнийг нээсэн бөгөөд чулуун хашлага суурилуулах ажил мөн 70 хувьтай үргэлжилж байна. Ирэх долоо хоногоос замын эхний хэсэгт өнгө хучилтын ажил хийж эхлэх юм. Иймээс есдүгээр сарын 1-н гэхэд 22-ын товчооны авто зам шинэчилж дуусгана” гэв.


Өнөөдөр
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна
Гол, нуурын мөс битүү мөсөн бүрхүүл тогтсон ч явганаар болон автомашинтай зорчих, мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна.
Иймд:
- Гол мөрөн, нуурт битүү мөсөн бүрхүүл тогтсон ч нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж, мөсний даац хүн, мал болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй байгаа цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байх.
- Цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг албаны эх сурвалжаас авах, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагах.
- Явах чиглэлийн зам маршрутыг сайтар судлах, автомашин техник хэрэгслийн бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, өөрийн болон бусдын амь насанд хохирол учруулах алхам хийхгүй байх.
- Баталгаат зам гүүр, гармаар зорчихыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.
Өнөөдөр
Ерөнхий боловсролын сургуулийн II улирлын хичээл өнөөдөр эхэлнэ
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 2025-2026 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирал нэгдүгээр сарын 26-нд буюу өнөөдөр эхлэнэ. Хоёрдугаар улирлын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 3-нд таарах бөгөөд залгуулаад улирлын амралт нь долоо хоног үргэлжлэх юм.
Харин гуравдугаар улирлын хичээл нь дөрөвдүгээр сарын 13-нд эхлэх хуваарьтай байна.
Ташрамд дурдахад энэ хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас эхлэн нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 сурагчид долоо хоногт гурван өдөр үндэсний үйлдвэрүүдийн сүүг үдийн цайндаа уухаар болсон.

Өнөөдөр
Мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 5-40 см нимгэн байна
Нэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нэмэгдэж, 20-135 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 5-40 см нимгэн байна.
Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
-
Тод мэдээ2023/01/17
Сар шинийг угтаж “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна...
-
Тод мэдээ2021/01/19
У.Хүрэлсүх: Төрийн өмчит компаниудын засаглалыг олон улсын жишигт хүргэх шаардла...
-
Тод мэдээ2025/07/28
Ерөнхий сайд “Чойр-Мандалговь-Арвайхээр” төслийн Арвайхээрийн хоёр түвшний у...
-
Өнөөдөр2025/01/21
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
