Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
Малчид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Алтайн салбар уулсаар салхитай, ихэнх нутгаар дулаан байх боловч 03-нд баруун болон төвийн аймагуудын нутгаар бороо орж, сэрүүснэ.
2024 оны есдүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 12-17 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 17-22 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 24-26 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 22-24 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна.
2024 оны есдүгээр сарын 03-наас 2024 оны есдүгээр сарын 07-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас, 5-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи 3-нд зарим газраар, 4-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 3-нд нутгийн баруун хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 5-нд нутгийн баруун хагаст, 6-нд ихэнх нутгаар дулаарна.
Өнөөдөр
БНИУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккарретаг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета болон Итали улсын төрийн өмчит “Леонардо” компанийн Зүүн Хойд Ази, далайн бүс нутаг дахь Бизнесийн хөгжлийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Ан жело Чеккини тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд БНИУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жованна Пиккаррэтад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж буйд талархал илэрхийллээ.
Мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хооронд 2022 оноос хойш яригдаж буй хэлэлцээрийг байгуулах ажилд онцгой анхаарал хандуулж, Малайз улсын Куала Лумпур хотноо зохион байгуулагдсан “ICAN 2024” Агаарын хэлэлцээрийн үйл ажиллагааны үеэр Агаарын харилцааны тухай хэлэлцээр болон хамтран ажиллах санамж бичиг үзэглэх ажлыг зохион байгуулсанд онцгойлон талархал илэрхийлэв.
Ирэх 2025 онд Монгол Улс, Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо. Уг ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хоёр улсын хооронд хийх өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр Агаарын харилцааны хэлэлцээрт гарын үсэг зурах саналтай байгаагаа хэллээ.
Талууд уулзалтаар БНИУ-ын иргэний нисэхийн чиглэлээр шинээр нэвтрүүлж буй шилдэг техник, технологийн сургалт, туршилтыг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Энэ хүрээнд дэлхийн 150 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, Итали болон Их Британи, Польш, АНУ-ын аж үйлдвэрийн салбарт томоохон байр суурь эзэлдэг “Леонардо” компанийн танилцуулгыг сонссон юм.
“Леонардо” компани нь 1950-иад оноос хойш нисдэг тэрэг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд үйл ажиллагааны хувьд сансар огторгуй, батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлээр техник технологи үйлдвэрлэдэг грүпп гэдгийг төлөөлөгчид нь онцолж байлаа. Ялангуяа нисэхийн салбарт өргөн хэрэглэгддэг олон үйлдэлт радар, агаарын IRST мэдрэгч, газар, далай, агаарын хэрэглээнд зориулсан IFF систем зэрэг хамгийн сүүлийн үеийн технологийг санал болгож буй технологийн компани юм.
Уулзалтын төгсгөлд, хоёр улсын агаарын тээвэр, нисэхийн салбарт хамтран ажиллах, тэр дундаа агаарын навигацийн техник, тоног төхөөрөмжийг нислэгийн хөдөлгөөний удирдлагад нэвтрүүлэх, агаарын зайн зохион байгуулалт, агаарын зайн хяналтын технологийн чиглэлээр хамтран ажиллах тухай боломжуудыг хэлэлцлээ. Мөн Итали улсын “Леонардо” компанийн удирдлагууд үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагаатай танилцах урилгыг хүргүүлж, Монгол Улсын Иргэний нисэхийн салбарт хэрэглэгдэж буй тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэй танилцах хүсэлтээ илэрхийллээ.
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета болон уулзалтад оролцсон төлөөлөгчдөд ажил хэрэгч санал солилцсонд талархал илэрхийлээд, агаарын тээвэр, авто замын салбарт хамтран ажиллахад бид бүхэн үргэлж нээлттэй байх болно гэлээ гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Төв, Сэлэнгэ, Хэнтийн нутгаар нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.
2024 оны аравдугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө бага зэрэг хүйтэрч 3-5 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө бага зэрэг хүйтэрч 1-3 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө бага зэрэг хүйтэрч 0-2 хэм дулаан байна.
2024 оны аравдугаар сарын 26-наас 2024 оны аравдугаар сарын 30-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 29-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 0-5 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.
Өнөөдөр
ЗГ: Цахимжуулалт, ногоон хөгжил, хүний нөөцийн шилжилтээр эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны аравдугаар сарын 23-нд боллоо. “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд албан даалгавар гаргалаа. Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах салбар болон бүс, орон нутгийн хэмжээнд нэгдүгээрт, цахимжуулалт, хиймэл оюун ухаан, технологийн шилжилт, хоёрдугаарт, ногоон шилжилт, гуравдугаарт, хүний нөөцийн шилжилт хийх чиглэлээр стратеги, төлөвлөгөө боловсруулахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
-
Тод мэдээ2022/12/06
Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангахыг үүрэг болголоо...
-
Тод зураг2019/09/24
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
-
Тод мэдээ2021/04/28
НББХ: УИХ-ын гишүүдээс гарсан саналыг үндэслэн УОК, Засгийн газарт зөвлөмж хүргү...
-
Тод мэдээ2023/12/05
Уур амьсгалын санхүүжилтийн асуудлаар сайд нарын түвшний хэлэлцүүлэг зохион байг...