Тод мэдээ
Нийтийн тээврийн 11 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн 11 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна. Ард Аюушийн өргөн чөлөөний авто замыг хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийхтэй холбоотойгоор 2024 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 24:00 цагаас 2024 оны есдүгээр сарын 16-ны өдрийн 05:00 цаг хүртэл хааж байгаа тул тус замаар зорчдог нийтийн тээврийн 11 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна.
Тодруулбал: баруун талын зорчих хэсгийг 2024 оны есдүгээр сарын 13-ны 24:00 цагаас 2024 оны есдүгээр сарын 14-ний 23:00 цагийн хооронд, зүүн талын зорчих хэсгийг 2024 оны есдүгээр сарын 14-ний 23:00 цагаас 2024 оны есдүгээр сарын 16-ны 05:00 цаг хүртэл тус тус хэсэгчлэн хаах тул нийтийн тээврийн хэрэгслүүд ЭНЭ зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
Ч:18а "3,4-р хороолол – 6-р бичил хороолол - Ард кино театр – ТЭЦ 3 /баруун тойрог/"
Ч:18б "3,4-р хороолол – 6-р бичил хороолол - ТЭЦ 3 – Цэцэг төв /зүүн тойрог/"
Ч:20а Баянхошуу – 3,4-р хороолол – Өнөр хороолол /араар/ - Геологийн төв лаборатори
Ч:20б Баянхошуу – Геологийн төв лаборатори – Өнөр хороолол – 3,4-р хороолол
Ч:38 "ХМК – Саппоро – 3,4-р хороолол – Хайлааст"
М:4 Цамбагарав-Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад
Ч:4 "5 шар - 3,4-р хороолол - Сансарын тойрог"
Ч:42 "Сүлжмэл – Нарны гүүр – Зайсан"
Ч:49 "1-р хороолол – Модны 2 – МУИС – Дүнжингарав худалдааны төв"
Ч:73 "Зунжин худалдааны төв - ТЭЦ 4"
Ч:76 "Архивын ерөнхий газар-Яармагийн гүүр-3,4-р хороолол"
Тод мэдээ
Мэдэгдэл

Тод мэдээ
Хүннү хотын 127.4 км авто замын бүтээн байгуулалт 30 хувьтай үргэлжилж байна
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор “Хүннү” хотыг Богд хан уулын өвөрт, Хөшигийн хөндийд төлөвлөсөн.
Энэхүү хот нь Улаанбаатар хотоос 53 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд байрших бөгөөд нийт 150,000 хүн ам, 80,000 орчим ажлын байр, 10.5 сая м.кв барилгажих талбайтай байх юм.
Хүннү хотод төрийн байгууллагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их дээд сургууль, оюутны хотхон, тээвэр ложистикийн нэгдсэн төв зэрэг олон чиг үүрэг бүхий шинэ төв болгохоор төлөвлөсөн бөгөөд олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй “Ногоон” хот болох юм.
Хүннү хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төслийн дагуу 2022 оноос хойш хотын дэд бүтцийн эх үүсвэрийн бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжиж, цахилгаан хангамж 86%, ус хангамж 80%, үерийн хамгаалалтын суваг 75%, мэдээлэл холбооны сүлжээ 65%, ариутгах татуурга 10%, дулаан хангамж 10 % -ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 127,4 км зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд замын ажлын зураг төсвийг “ХЗТ автозам” ХХК гүйцэтгэж байна.
Нийт 127,4 км замаас эдийн засгийн чөлөөт бүсэд 24,6км, олон нийтийн төвд 6,4км, хотын төв засаг захиргааны бүсэд 77,8 км, их сургууль оюутны хотхон өндөр технологийн бүсэд 2,2 км, тээвэр логистикийн бүсэд 16,4 км зам тус тус төлөвлөгдсөн. Ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна.