Тод мэдээ
ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Али Муслуг хүлээн авч уулзлаа

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Али Муслуг хүлээн авч, танилцах уулзалт хийлээ.
Уулзалтаар Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлагтай хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
Гадаадын иргэн, харьяатын газар нь Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг (ТИКА)-тай хамтран “Immigration Printing”, “Цагаачлалын байгууллагын мэдээллийн технологийн чадамжийг сайжруулах төсөл” зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн юм. Төсөл хэрэгжсэнээр гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх цахим үйлчилгээний тоо нэмэгдэж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдсэн. Мөн төсөл хэрэгжихээс өмнө жилдээ 25,000 орчим оршин суух үнэмлэх олгоно гэж урьдчилан тооцож байсан бол төсөл хэрэгжиж эхэлснээр буюу өнгөрсөн 2023 онд 42,000 гаруй оршин суух үнэмлэх хэвлэж, оршин суух үнэмлэх хэвлэлт 1,6 дахин өссөн үзүүлэлттэй байгааг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н. Ууганбаяр онцлов.
Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Э. Ганзориг, Гадаад харилцаа, судалгаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Р. Билгүүн нар оролцлоо гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.
Тод мэдээ
Монгол-Хятадын талууд хил холболтын төмөр замын хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурна
Тод мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэлж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийх ажлын айлчлал эхэлж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өнөөдөр уулзалт хийнэ. Уулзалтын дараа “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т талууд гарын үсэг зурна.
Мөн Ерөнхий сайд тус улсын Харбин хотноо зохион байгуулагдаж буй “Харбин-2025” Азийн өвлийн спортын ес дэх удаагийн наадмын хаалтын ёслолд оролцоно.
Тод мэдээ
БНСУ-ын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран албадан авчрах ажиллагааг зохион байгууллаа
Цагдаагийн байгууллагаас Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Б”-г Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Уг этгээд нь “Залилах” гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа 2020 онд гадаад улсад оргон зайлж, 2024 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад саатуулагдсан бөгөөд энэ оны 02 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад албадан авчрах ажиллагааг зохион байгуулсан.
Албадан авчрах ажиллагааг Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Интерполын Үндэсний төв товчоо хамтран хэрэгжүүллээ.