Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Олимпын мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Баасанхүүгийн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн анхдугаар тэмцээн эхэллээ

Огноо:

,

Сэтгүүлч:

“Парис-2024” зуны олимпын наадмын мөнгөн медальт,  “Абу-Даби-2024” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, “Душанбе 2024” их дуулга тэмцээний аварга, Ази тивийн аварга, жүдо бөхиин  Монгол Улсын 3 удаагиин аварга, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ, Монгол Улсын гавьяат тамирчин, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул   Бавуудоржийн Баасанхүүгийн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн анхдугаар тэмцээн өнөөдөр Хөвсгөл аймгийн Мөрөн  суманд эхэллээ.

Эх орныхоо нэрийг тив, дэлхийд цуурайтуулсан Хөвсгөл нутгийн унаган охин, Олимпын мөнгөн медальт, дэлхийд чансаагаараа нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баасанхүүгийн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн  анхдугаар тэмцээнд нийт  400 гаруй  өсвөрийн жүдочид оролцож байгаа юм байна.

Нээлтийн ажиллагаанд Олимпын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баасанхүү, Улаанбаатар хот дахь  Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, сумдын нутгийн зөвлөлийн удирдлагууд, урлаг, спортын төлөөлөл оролцсон байна.

Энэхүү арга хэмжээг Улаанбаатар хот дахь Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, сумдын нутгийн зөвлөлүүд санаачлан Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Иргэдийн хүсэлтээр Багахангай дүүргийн “Хангай” сургуулийг хуваана

Огноо:

,

Нийслэлийн Багахангай дүүргийн ерөнхий боловсролын “Хангай” сургуулийг бие даасан ерөнхий боловсролын хоёр сургууль болгон өөрчлөн байгуулах асуудлыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж, дэмжлээ.

Тус сургуулийн бүтцэд өөрчлөлт оруулах санал иргэдээс ирсэн учраас уг асуудлаар ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн гишүүд энэ оны зургаадугаар сарын 12-ны өдөр “Хангай” сургуулийн нөхцөл байдалтай танилцсан байдаг.

Түүнчлэн сургуулийн багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдаас авсан сэтгэл ханамжийн судалгаагаар “Хангай” сургуулийг хувааж, бие даасан хоёр сургууль болгохыг хүссэн үр дүн гарсан билээ.

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан хамгийн сайн сургууль бол гэрт ойр сургууль бодлогын зорилтын хүрээнд сургуулийн менежментийг сайжруулж энэхүү ажлыг хийхээр боллоо.

Үр дүнд нь багш нарын ачааллыг бууруулах, ажлын байран дээрээ хөгжих, мэргэжлийн хөгжлийн ахицыг хангаснаар сургалтын амжилт, чанарт ахиц гарах боломжгой гэж дүгнэж байна.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Али Муслуг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Али Муслуг хүлээн авч, танилцах уулзалт хийлээ.

Уулзалтаар Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлагтай хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Гадаадын иргэн, харьяатын газар нь Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг (ТИКА)-тай хамтран “Immigration Printing”, “Цагаачлалын байгууллагын мэдээллийн технологийн чадамжийг сайжруулах төсөл” зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн юм. Төсөл хэрэгжсэнээр гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх цахим үйлчилгээний тоо нэмэгдэж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдсэн. Мөн төсөл хэрэгжихээс өмнө жилдээ 25,000 орчим оршин суух үнэмлэх олгоно гэж урьдчилан тооцож байсан бол төсөл хэрэгжиж эхэлснээр буюу өнгөрсөн 2023 онд 42,000 гаруй оршин суух үнэмлэх хэвлэж, оршин суух үнэмлэх хэвлэлт 1,6 дахин өссөн үзүүлэлттэй байгааг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н. Ууганбаяр онцлов.

Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Э. Ганзориг, Гадаад харилцаа, судалгаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Р. Билгүүн нар оролцлоо гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Нийтийн тээврийн "Зүүн 4 зам-Сансар-Вокзал", "Цагаан даваа-Гандан-Вокзал" чиглэлийг түр өөрчилнө

Огноо:

,

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн дараах чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна. Баянгол дүүргийн 2, 3 дугаар хороо, Хонхны гудамжны авто замыг 2024 оны есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас есдүгээр сарын 24-ний 06:00 цагийн хооронд зам засвар, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбоотойгоор хаах тул нийтийн тээврийн 2 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна.

Тодруулбал:

Ч:29Б "Зүүн 4 зам-Сансар-Вокзал"

Ч:74 "Цагаан даваа-Гандан-Вокзал"

Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ4 цаг 35 минут

Олимпын мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Баасанхүүгийн нэрэмжит жү...

Тод мэдээ11 цаг 6 минут

Иргэдийн хүсэлтээр Багахангай дүүргийн “Хангай” сургуули...

Тод мэдээ11 цаг 19 минут

ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Али Муслуг хүлээн ...

Тод мэдээ11 цаг 24 минут

Нийтийн тээврийн "Зүүн 4 зам-Сансар-Вокзал", "Цагаан ...

Тод мэдээ11 цаг 38 минут

20 минутын хот бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн ...

Тод мэдээ11 цаг 48 минут

Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөрт хамрагдсан өрхүүдийн орлог...

Тод мэдээ11 цаг 54 минут

Сүлжмэлийн үйлдвэрийн хойгуур шинээр явган зам тавина

Тод мэдээ11 цаг 59 минут

Монголын эрэгтэй баг хожиж, эмэгтэй баг тэнцлээ

Өнөөдөр12 цаг 6 минут

Иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч байна

Тод мэдээ12 цаг 11 минут

Гэр хорооллыг орон сууцжуулах байршлуудыг тогтоолоо

Өнөөдөр13 цаг 13 минут

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

Тод мэдээ2024/09/19

Баянхошуу, Шархад дэд төвийн нийт 220 айлын орон сууц энэ онд ашигла...

Өнөөдөр2024/09/19

Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

Тод мэдээ2024/09/19

Энхтайваны гүүрийн доор үерийн хамгаалалтын түшиц хана барина

Тод мэдээ2024/09/19

ЗГ: “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвл...

Тод мэдээ2024/09/19

"Ногоон технологи-2024” Сүхбаатарын талбайд болж байна

Өнөөдөр2024/09/19

"Дөлгөөн нуур" худалдааны төвийн уулзвараас Өлзий төв хүрт...

Тод мэдээ2024/09/19

“Өдөр бүр өчигдрөөс илүү байя” аяны нээлт боллоо

Өнөөдөр2024/09/19

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 42 гомдол, мэдээллийг хянан шалгав

Тод мэдээ2024/09/19

ЗГ: Хяналтын камерыг нэгдсэн сүлжээнд холбоно

Тод мэдээ2024/09/19

ЗГ: Сургуулийн өмнөх болон ЕБС-ийн зарим асуудал, багшийн хүрэлцээни...

Тод мэдээ2024/09/19

Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах ...

Тод мэдээ2024/09/19

Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн болно

Тод мэдээ2024/09/18

Нийслэлд гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх 7 хоногоос 0.3 х...

Тод мэдээ2024/09/18

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уу...

Тод мэдээ2024/09/18

Лаурел сантай хамтран нүдний мэс заслын эмч нарын чадварыг олон улсы...

Тод мэдээ2024/09/18

Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох авто замын...

Тод мэдээ2024/09/18

Инновацын оффис нээв

Тод мэдээ2024/09/18

БНТУ-д эмчилгээ хийлгэх иргэдэд туслах Эрүүл мэндийн нэгж байгуулах ...

Өнөөдөр2024/09/18

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Санал болгох